Зурагтыг ямар зайнаас үзвэл хамгийн тохиромжтой вэ?

Зурагтны хэмжээ бус зурагтыг тохиромжтой зайнаас үзэх гэдэг нь илүү чухал гэдгийг та мэдэх үү? Илүү сайн зураглал үзэх гол арга бол зурагтнаас яг ямар зайтай байхаа зөв тодорхойлох юм. Үзэх зайгаа яг зөв тохируулах тусам зураглал илүү сайн харагдаж, нүдийг чинь ядраахгүй байх болно. Телевизийн хэмжээ, үзүүлэлт, технологи зэргээс хамааран өөр өөр зайнаас үзэх хэрэгтэй байдаг.

Зурагт байрлуулах нь яагаад чухал вэ?
Та 80″ инчийн өндөр нягтрашилтай зурагт худалдаж авах боломжтой ч энэ нь таны үзэх зайнаас хамаарч өндөр нягтрашилтай зураглал үзэж чадахгүй болдог. Тохиромжгүй зайнаас үзэхэд дараах асуудлууд танд тулгарах болно.

   1)Нүдний ачаалал – Сүүлийн үеийн зурагт хүний нүдэнд илүү ээлтэй аюулгүйгээр үйлдвэрлэгдэж  байгаа боловч тохиромжгүй зайнаас буюу хэт ойр болон холоос үзэх нь таны нүдэнд хэт ачаалал өгч харааг муудгах аюултай байдаг. Тиймээс нүдэнд яг тохирсон өнцөг болон зайнаас үзэх нь чухал байдаг.

     2)Зураглалын нарийвчлал - Зурагтаа холоос үзвэл илүү сайн, өндөр нягтрашилтай гарна гэдэг нь худлаа. Учир нь ямар ч төрлийн зурагтанд цацрах хүрээний хязгаар гэж байдаг бөгөөд хэт холоос үзэх нь зураглалын чанар муудаж харагдана. Харин хэт ойроос үзэх зурагтны пиксель буюу дэлгэцний хар цэгүүдийг харах магадлалтай байдаг. Тиймээс тохирсон зайд зурагт илүү өнгөлөг, тод харагдана.

Тэгвэл хэр зайнаас зурагтаа үзвэл тохиромжтой вэ?

Хэрвээ таны зурагт 1080 пиксель HD зурагт бол дэлгэцний диагнолийн хэмжээгнээс 1.5 аас 2.5 дахин холоос үзэх хэрэгтэй.

Хүснэгт №1 : Хамгийн тохиромжит зай
1080 пиксель HD зурагт ("-инч) зурагт үзэх зай (метр)
140"1.5 - 2.5 метр
243"1.7 - 2.7 метр
350"2 - 3.2 метр
455"2.2 - 3.5 метр
560"2.3 - 3.8 метр
665"2.4 - 4.1 метр
770"2.7 - 4.4 метр
875"2.9 - 4.7 метр
980"3 - 5 метр
1085"3.2 - 5.3 метр

Харин зурагт Ultra HD , 4K, QLED болон түүнээс дээш үзээлэлттэй бол дэлгэцний диагнолийн хэмжээнээс 1ээс 1.5 дахин холоос үзэх хэрэгтэй.

Хүснэгт №2: Хамгийн тохиромжит зай
Ultra HD, 4K, 8K, QLED зурагт ("-инч) зурагт үзэх зай (метр)
140"1.1 - 1.5 метр
243"1.1 - 1.7 метр
350"1.2 - 2 метр
455"1.4 - 2.1 метр
560"1.5 - 2.3 метр
665"1.7 - 2.4 метр
770"1.8 - 2.7 метр
875"1.9 - 2.9 метр
980"1.9 - 3 метр
1085"2.1 - 3.2 метр

Мөн та зурагтаа байрлуулахдаа дараах зүйлсийг анхаараарай.
Зурагт үзэх өнцөг – Зурагтаа нүднийхээ эгц урд шууд байрлуулах тусам зураг илүү сайн харагдаж, нүдээ хэт ачаалахаас зайлсхийх боломжтой болно. Дэлгэцийг харахын тулд та зурагтны дээд ирмэг эсвэл доод ирмэгийг 15 градусаас илүүгүй , зүүн ирмэг эсвэл баруун ирмэг 40 градусаас илүү өнцгөөр үзэхэд тохируулвал илүү тохиромжтой харагдана.

Гэрэлтүүлэг - Зурагтаа их гэрэлтэй газар шууд байрлуулж болохгүй. Их гэрэл нь зурагтны гаргаж буй нарийвчлалыг унгаж, таны харах орчныг хягаарлаж нүдийг өвдгөх боломтой байдаг. Мөн нарны гэрэл шууд тусахаас зайлсхийх хэрэгтэй.

Тогтвортой байдал  - Зурагтны тэнцвэртэй тэгш байх нь зурагтыг үзэхэд нүдний тав тухад чухал байдаг. Мөн танайх бага насны хүүхэдтэй бол зурагтыг аль болох хананд эсвэл өндөрт хүүхдийн гарнаас хол байлгах хэрэгтэй. Зурагтны дэлгэц мэдрэг тул амархан гэмтэж болзошгүй байдаг.