Та зурагт сонгохдоо юуг анхаардаг вэ? Гадна хэлбэр, хэмжээ, нэр брендийн хараад л зурагтаа авж байна уу эсвэл бусдын хэлснээр хамгийн үнэтэйг хамгийн сайн гэж бодоод худалдаж аваад байна уу? Зурагт сонгоход таны мэдэх ёстой маш олон зүйлс хэрэгтэй. Тэгвэл танд зурагт худалдан авахад хэрэг болох чухал мэдээллүүдийг хүргье.
Нягтаршил нь хэвтээ мөр, босоо баганаар дүрсэлсэн дэлгэц дээрх зургийг бүрдүүлдэг пикселийн тоог тодорхойлдог. Илүү өндөр нягтаршилтай зурагт илүү тод, өнгөлөг гарган гэсэн үг. Олон жилийн турш Full HD гэж нэрлэгддэг 1920 x 1080 нягтралшил нь дэлхийн өнцөг булан бүрт зурагтын хамгийн түгээмэл шийдэл байсаар ирсэн. Гэсэн хэдий ч зурагт үйлдвэрлэгчид Ultra HD (4K гэж нэрлэдэг) болон 8к руу хурдан шилжиж байна. 4K зурагт нь одоогийн HDTV зурагтын пикселийн тооноос 4 дахин их пиксел буюу нягтаршилтай байдаг. 4K зурагтын хамгийн том давуу тал бол дэлгэцэн дээрх жижиг объектууд илүү нарийвчлалтай, илүү тод гаргадаг. Ихэнх контент бүтээгчид 4К нягтаршилтай кино, контент хийж байгаа тул одоогийн байдлаар 4К зурагт нь худалдаж авахад хамгийн тохиромжтой нягтаршилтай зурагт юм.
Quantum light-emitting diode (QLED - квант гэрэл ялгаруулдаг диод) зурагт нь дараагийн үеийн LCD дэлгэц юм. QLED дэлгэц дээр квант цэг гэж нэрлэгддэг жижиг нано хэсгүүд байдаг бөгөөд энэ нь өнгөний ялгарал болон дүрсний тод байдлыг сайжруулдаг.
Organic light-emitting diode (OLED - Органик гэрэл ялгаруулдаг диод) зурагт нь цахилгаан эрчим хүчний урвалаар гэрэл ялгаруулдаг органик нэгдлийг агуулдаг. Ингэснээр бусад телевизрээс илүү орчны ялгарлыг тодотгож, өнгийг илүү тод илүү гүн харагдуулдаг.
LCD буюу шингэн болор дэлгэц нь цахилгаан эрчим хүчийг болор шингэн ашиглан гэрэл ялгаруулдаг хагас дамжуулаг юм. LCD зурагтын сул тал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг.
Гэрэл ялгаруулдаг диод буюу LED зурагт нь цахилгаан гүйдэл дамжуулах бүрт гэрэл ялгаруулдаг хагас дамжуулагч юм.Одоогоор дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь LED зурагт бөгөөд энэ нь эдэлгээ болон үнийн хувьд хамгийн боломжийн зурагт юм.
Илүү сайн зураглал үзэх гол арга бол зурагтнаас яг ямар зайтай үзэхээ зөв тодорхойлох юм. Үзэх зайгаа яг зөв тохируулах тусам зураглал илүү сайн харагдаж, нүдийг чинь ядраахгүй байх болно. Телевизийн хэмжээ, үзүүлэлт, технологи зэргээс хамааран өөр өөр зайнаас үзэх хэрэгтэй байдаг. Тохиромжтой зайгаа мэдэхийг хүсвэл энд дар!
Интернет технологи, төхөөрөмжүүд илүү хөгжиж заавал гар утас, компьютер болон таблетаасаа интернет орох шаардлагаүй зурагтаараа л бүхнийг хийх боломжтой. Интернэт орж бичлэг үзэж, сошиал орчингоор аялах, тоглоом тоглох гээд л бүхийл зүйлийг орчин үеийн зурагт хийх чадалтай болсон.
Албан ёсны борлуулагчаас нь брэндийн зурагт авах нь баталгаатай, найдвартай.
Албан бус газрууд нь зөвшөөрөлгүйгээр өөр бүс нутаг, улс оронд зориулагдсан өөр кодлол, модель бүхий бүтээгдэхүүнийг оруулж ирж зардаг бөгөөд энэ нь тухайн брэндийн борлуулалтын бодлого, дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тус бүтээгдэхүүн нь замдаа үндсэн эд анги нь солигдсон, тоногдсон буюу капитал (дахин угсарсан) болсон байх нь элбэг. Үнэхээр албан ёсных байсан ч энэ баталгаа нь Монголд үйлчлэхгүй. Код, моделууд нь зөрдөг тул Монгол дахь албан ёсны засварын төвүүдээр засварлуулах, сэлбэг захиалах боломжгүй, албан бус засваруудаар ч сэлбэг нь олдохгүй. Энэ бол тухайн үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүндээ хэр сэтгэл хангалуун бардам байгаагийн илрэл юм. Хэдий чинээ урт баталгаа өгнө төдий чинээ найдвартай гэсэн үг. Жишээлбэл: Samsung брэндийн ухаалаг зурагтууд хамгийн урт буюу 24 сарын баталгаатай байдаг.
Дээрх мэдээллүүдийг ашиглан өөрт болон танай гэрт хамгийн сайн тохирох зурагтаа худалдан аваарай.