Интернет хурдны дээд амжилтыг Япон эрдэмтэд шинэчлэн тогтоолоо.

Японы мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид шилэн кабел ашиглан 3001 километрийн зайд 319 Tbps хурдаар интернет дамжуулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Бенжамин Ж.Путтнамаар удирдуулсан баг 4 цөмт, стандарт диаметр 0.125 мм-тэй оптик шилэн шугамаар холын зайд анхны S, C, L шугаман дамжуулалтыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тэд шилэн кабелдаа эрбиум болон тули металуудыг ашиглан өндөр хурдаар интернет дамжуулах боломжтой болсон гэжээ.

зураг 1 - Туршилтын явцын зураг

Эрдэмтдийн багууд долгионы уртын хуваалтаар нягт мультиплекс хийх технологийг бүрэн ашиглах чадвартай дамжуулах системийг зохион бүтээсэн. Тэд янз бүрийн өсгөгч технологийг хослуулж, дамжуулалтын үзүүлэлтийг 319 Tbps хурдтай болгосон байна.  Дэлхийн өнцөг булан бүрдэх NICT болон судалгааны бүлгүүд S-шугамын дамжуулалтыг судалж байгаа бөгөөд энэ судалгаа нь шилэн кабелуудын дамжуулах хүчин чадлыг сайжруулсан боловч дамжуулах зайг хэдхэн арван км-ээр хязгаарлагдаад байгаагаа мэдэгдлээ.

зураг 2 - Өгөгдлийн хурд болон зайны диаграмм

Японы мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид стандарт диаметртэй 4 цөмтэй оптик шилэн кабелыг 5G сүлжээнээс гадна шинэ харилцаа холбооны сүлжээг бий болгох , уг өндөр хурдны интернетийг далай дээгүүр аюулгүй дамжуулах зэрэг олон зорилтод ажлуудаа эхлүүлээд байна.

Нэмж сонирхуулахад дэлхийн интернетийн дундаж хурдаар монгол улс дэлхийд суурин интернетийн хурдаар 184 улсаас 84-т (47.98 Mbps) харин мобайл интернетийн хурдаар 137 улсаас 111-т (20.72 Mbps) эрэмбэлэгдэж байна. Энэ судалгаан 2021.6 сарын байдлаарх болно. Судалгааны эх сурвалж руу энд дарж нэвтрээрэй.