Virgin Galactic – Сансрын аялал

Аялал жуулчлалын салбар хүрээгээ тэлж сансрын аяллын эрин үе бий болоход тун ойрхон болжээ. Энэ долоо хоногт сансрын аяллын салбарт нисэх онгоц үйлдвэрлэгч Virgin Galactic нэмэгдэн орлоо.

Virgin Galactic компани Холбооны Нисэхийн Байгууллага (FAA) компанийн арилжааны нисэх онгоцны лицензийг сансрын зорчигчтой аялал хийх боломжтой болгон шинэчлэгдсэнийг мэдэгдлээ. Тус компани өнгөрсөн сард дэлхийн агаар мандалд гарах хэд хэдэн туршилтыг амжилттай болгосны дараа ийнхүү хүрээгээ тэлж сансрын аялал хийх боломжтой боллоо. Одоогийн байдлаар VSS Unity нэртэй тээврийн хэрэгслийн туршилт амжилттай явж байгаа юм. Уг онгоц агаар мандалд аялал хийх боломжтой тул түүнийг “Suborbital” тээврийн хэрэгслийн ангилалд багтаасан бөгөөд цаашид SpaceShip lll онгоцоор сансрын нисгэгчдийг сансрын станц дээр нь хүргэх болон тасалбар борлуулж сансрын аялал хийх зорилготой байна.

SpaceNews агентлагийн мэдээлж байгаагаар энэ зун явуулсан нислэгүүдэд Virgin Galactic компанийн дөрвөн ажилтантай нэг нислэг, үүсгэн байгуулагч Richard Branson багтсан нэг нислэг, Италийн нисэх хүчний гурван хүний бүрэлдэхүүнтэй нэг нислэгийг тус тус амжилттай хийсэн байна. Мөн Virgin Galactic одоогоор хэдэн зорчигчтой, нэг тасалбарын үнэ, хэзээ сансрын аялал хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл мэдэгдээгүй өгөөгүй байна.

Сонирхуулахад Amazon компанийн үүсгэн байгуулагч Jeff Bezos–оор ахлуулсан Blue Origon сансрын онгоцны нислэгийн баг анхны нислэгээ ирэх 7 сарын 20-нд хийхээр товлоод байгаа билээ.