Ухаалаг утсаа ашиглан ажлаа хөнгөвчилөх нь

Ухаалаг утас, интернет бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрснээс хойш ажлыг холын зайнаас хийх боломж, цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. 

Бизнес эрхлэгчдийн хувьд өдөр тутмын амьдрал завгүй, хурдан болж өнгөрдөг тул гар утасны идэвхтэй хэрэглээ харьцангуй өндөр. Тиймээс дараах санал болгох аппликэйшин, утасны тохиргоог өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглан цаг хэмнэж, хэмнэсэн цагаа бизнесийн бусад үйл ажиллагаандаа зарцуулаарай. 

Хувийн туслах тохиргоог ашиглах

Google assistant, Samsung - ын Bixby, Apple - ын Siri зэрэг хувийн туслахыг ашиглаж өөрийн дуу хоолойгоор үүрэг өгснөөр үйл явдлыг төлөвлөх, сануулах, цагийг товлох, захиалга өгөх, хүнрүү залгах, мессеж бичих, цаг агаарын мэдээ авах, онлайн хайлт хийх гэх мэт завгүй байгаа үедээ дуу хоолойгоороо ажлаа хөнгөвчлөх боломжтой. 

Бүтээлч  санааг эрж хайх

Бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ ойлгомжтой, бүтээлч, сонирхлыг нь татах хэлбэрээр хүргэх эрэл хайгуул хийхэд ихээхэн цаг зарцуулдаг. 

Тиймээс яагаад ажлын дундуур, чөлөөт цаг гарсан үедээ, хааяа амралтынхаа өдрөөр 

  • Инстаграм
  • Pinterest
  • Behance гэх мэт аппликэйшнүүдийг ашиглан шинэ соргог, сонирхолтой зүйлс үзэнгээ өөрийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй тохирох шинэ, бүтээлч санааны хавтсыг үүсгэж болохгүй гэж. 

Ингэснээр ирээдүйд бүтээлч санаа эрж хайх цагийг тань хөнгөвчилж, хурдан шийдвэр гаргахад тань тусална. 

Контент бэлтгэх

Сошиал медиа бол бизнес эрхлэгчдийн хувьд хэрэглэгчидтэйгээ ойр байх суваг. Тиймдээ ч сошиал сувгийн хөгжүүлэлтэд контент чухал үүрэг гүйцэтгэнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд контент үйлдвэрлэх, загвар дизайн гаргах ажил нь цаг зав, санхүүгийн асуудалтай тулгардаг тул эхний жилүүдэд өөрсдөө контент үйлдвэрлэх хэцүүхэн даалгавартай нүүр тулдаг. 

Тэгвэл энэ асуудлыг утасныхаа тусламжтайгаар хэрхэн шийдэх вэ? 

Видео, зураг, лого, инфографик гээд бүхий л контент бэлтгэх ажлын уулзалтад зориулсан танилцуулга ч бэлдэхэд Canva - г ашиглан хийгээд үзээрэй. Сошиал суваг бүрт тохирсон бэлэн загвар, дизайн байдаг тул өөрийн брэндийн өнгө төрхтэй уялдуулан янзлахад л хангалттай. 

Ажлаа зөв зохион байгуулах

Энэ мэдээжийн энгийн сонсогдох байх. Гэвч ажлын төлөвлөгөөг эмх цэгцтэй, зөв гаргана гэдэг бол бизнес эрхлэгчдийн хувьд ажлын 50 иас илүү хувийг эзлэх асуудал. 

Өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр ямар ажил амжуулахаа толгойдоо бодоод гэрээсээ гарах, ажилаа долоо долоо хоногоор төлөвлөх аль эсвэл бүр сараар төлөвлөх гээд та аль ч төрлийн хүн байсан бидэнд хийлгүй үлдээсэн даалгавар, хойшлуулах, цуцлах бүр төлөвлөөгүй гэнэтийн ажлууд гарч ирдэг. Энэ үед толгой дотроо төсөөлж энэ их ажлыг нааш, цааш нь өрөх амаргүй. 

Харин цахим календарийг ашиглаж байгаа үед та ажлаа жилээр төлөвлөсөн ч уян хатан цагийн хуваарийг бий болгох боломжтой. 

Санал болгох апп: Google calendar

Багийн ажиллагааг сайжруулах

Бизнес бол багийн ажил. Тэр ч утгаараа та бизнесийн хүрээнд болж буй үйл ажиллагааны талаар багийнхаа гишүүдтэй хаана ч байсан нэг ойлголттой байх гэдэг нь маш чухал. Фэйсбүүк мессенжер ашиглан хувь болон групп чатаар харьцаж болох ч яриа орхигдох, хувийн чаттай холилдох гээд бизнесийн хувьд тийм ч тохиромжтой биш. Мэйл бол чатыг бодвол хүмүүс хэрэглэж дадаагүйн улмаас асуудлыг тэр дор шийдэхэд мөн төвөгтэй байж болох юм. Утсаар ярих байж болох ч хэд хоногийн өмнө утсаар ярьсан яриагаа өнөөдөр санах эсэх нь бас л эргэлзээтэй. 

Тиймээс бид танд ажлын орчин дох чатын аппликэйшн Slack - ыг санал болгож байна. Сэдвийн хүрээнд Channel/суваг үүсгэснээр тухайн сэдэвтэй холбоотой хүмүүс л тухайн чатыг харах боломжтой тул яриа орхигдох гэдэг асуудал үүсэхгүй. Гар утас, суурин компьютероос зэрэг хандах боломжтой. Мөн G suite, Hubspot, Dropbox, Office 365 гэх мэт олон төрлийн программуудтай холбоотой ажиллах боломжтой тул дор бүр нь notification хэлбэрээр мэдээлэл авснаар тус бүрлүү орж шалгах цагийг хөнгөвчилнө. 

Сурч хөгжих 

Бизнес эрхлэгчдийн хувьд сурч хөгжих бол тасралтгүй үйл явц хэдий ч суралцахад цаг гаргаж амжилгүй дараа гэж хойшлуулсаар  яваа юм биш биз. Ухаалаг утас + Интернет байхад та өдөр бүр суралцаж чадна. 

  • Youtube
  • Coursera
  • Masterclass
  • Domestika 
  • Podcast apps 

Дотоодын онлайн хичээлүүдийн аппликэйшнийг ашиглан онлайн хичээлд хамрагдах, подкаст сонсох, сонсдог ном сонсох гээд чөлөөт цагаа сурч хөгжихөд зориулах боломж бидэнд байна. 

Санал болгох бүтээгдэхүүн: 