Техник технологи өдөр бүр хурдацтай шинэчлэгдэж бүхий л зүйлс ухаалаг гэх нэр тодотгол аваад байгаа үе. Өмнө нь бид энгийн зурагттай байх үедээ асаагаад ямар нэгэн тохиргоо шаардлагагүй үздэг байсан бол ухаалаг зурагт нь тийм биш юм. Тиймээс танай гэрт байдаг ухаалаг зурагтад дараах тохиргоонуудыг заавал хийгээрэй гэж санал болгож байна. Мөн ямар тохиргоонуудыг мэдэх талаар энэ удаагийн нийтлэлээ эхлүүлье.
Танай гэр бүл ямар цагт кино үзэж байгаагаас шалтгаалан зургийн горимоо тохируулж үзэх боломжтой. Энэ нь харанхуйд аймшгийн, өдөр хүүхэлдэйн кино гэсэн сонголтууд ч байж болох юм.
Хэрхэн тохируулах вэ гэж үү?
Settings-->Picture-->Picture Mode цэнээс та хүссэн зургийн горимоо сонгоорой.
Стандарт: Ихэнх орчинд тохирох ердийн горим
Динамик: Зураглал илүү тод, цэвэрхэн харагдах горим
Байгалийн: Нүдний ядралыг багасгаж, тухтай үзэх боломжтой
Кино: Өрөө тань харанхуй үед энэ горимд шилжүүлэн дуртай кино үзээрэй.
Зургийн хэмжээг тохируулах нь ухаалаг зурагтын тань загвар, үйлдвэрлэсэн жилээс хамаарч өөр өөр байж болно.
Settings-->Picture-->Picture Size setting-->Picture size
16: 9: Зургийг өргөн дэлгэцийн харьцаатайгаар харуулна
Custom: Хэрэглэгч өөрийн хүсэлтээр зургийн хэмжээгээ тохируулах боломжтой
4: 3: Зургийг стандарт (low-def) харьцаатайгаар харуулна. VHS болон стандарт сувгуудад тохиромжтой.
Дэлгэцэнд тааруулах: Зургийн аль ч хэсгийг таслахгүй зурагтын дэлгэцэнд тань тохируулах горим
Та өөрийн зурагтын өнгөний тохиргоог өөрийн хүссэнээр өөрчилж тааруулах боломжтой юм.
Settings-->Picture-->Expert Settings
Backlight: Дэлгэцний гэрлийг ихэсгэж багасгах болно. Танай өрөө хэт их гэрэлтүүлэгтэй бол энэ горимыг ихэсгэж гэрэл багатай бол өөрсдөдөө тохируулж багасгаарай.
Brightness: Дэлгэцийн тод байдлыг ихэсгэж багасгана.
Contrast: Дэлгэцийн тодосгогч, эсвэл бараан, цайвар элементүүдийг тохируулах боломжтой
Sharpness: Таны зураг хэр тод харагдахыг тохируулж болно.
Color: Таны дэлгэцэн дээрх өнгөний тодорлыг ихэсгэж багасгах горим.
Tint (G / R): Зургийн өнгийг ногоон, улаан хооронд өөрчлөх боломжтой.
Дижитал цэвэр харагдац: Зургийн дуу чимээ, анивчих гэх мэт анхаарал сарниулах чадварыг бууруулна.
Энэ горим нь спорт болон тоглоомын хорхойтонгуудад тохирсон горимууд юм. Тоглох гэж буй тоглоомын чинь зураглалыг дийлэхгүй гэж санаа зоволтгүй. Мөн дуртай спортоо үзэхдээ бодит мэт мэдрэмжийг ч авах болно.
Settings-->Picture-->Special Viewing Mode
Спортын горим: Зурагтаараа спорт үзэхэд тохиромжтой болгоно. Удахгүй NBA-ийн шинэхэн улирлаа зурагтаараа энэхүү горимоор үзэхийг зөвлөж байна.
Тоглоомын горим: Видео тоглоом тоглохдоо хурдтай, зураглал сайтай байхын тулд “Тоглоомын горимыг” асаагаарай. Идэвхжүүлсний дараа графикийн чанар бага зэрэг буурч болохыг анзаараарай.
Wi-Fi –д холбогдох нь зурагтаараа интернетэд орох хамгийн хялбар бөгөөд төгс ухаалаг хэрэглээний нэг. Тиймээс танайх зурагтаа Wi-fi төхөөрөмждөө холбохыг санал болгож байна.
Setting-->General-->Network-->Open network settings гэж ороод холбох Wi-Fi-ийн нэрэн дээр дарж
Нууц үгээ хийснээр зурагтаараа хүссэн зүйлээ үзэх боломжтой боллоо.
Зурагтын удирдлагаа ухаалаг зурагттайгаа холбох
Зурагтын удирдлагаа зурагтын удирдлага мэдэрдэг хэсэгрүү чиглүүлээрэй. Ихэнх Samsung зурагт баруун доод талд байрлалтай байдаг.
Дараагаар “буцах” болон “Тоглуулах” товчлууруудыг 3 секундын турш зэрэг дарна. Энэ үед зурагт тань удирдлагатай холбогдож эхэлнэ. Үүний дараа удирдлага тань зурагттай холбогдсон талаар мессеж гарч ирнэ.