Өмнөх нийтлэлээр бид Samsung брендийн үнэнч хэрэглэгч эзэгтэй нартаа зориулан угаалгын машиныг хэрхэн цэвэрлэх талаар хүргэсэн бол энэ удаагийн нийтлэлээр угаалгын машинд гардаг нийтлэг алдаануудаас хүргэхээр бэлдлээ. Угаалгын машинд заримдаа ашиглалтаас шалтгаалсан алдаа гарах тохиолдол гардаг. Тэгвэл энэ үед хэрхэн яаж засах, мөн “Сайн”-с худалдаж авсан бол баталгаат хугацаа хэдэн жил байдаг талаар мэдээлэл хүргэе.
Танай угаалгын машины дэлгэц дээр 1Е эсвэл 1С гэсэн алдаа гарч ирж байна уу? Хэрвээ тэгсэн бол энэ усны төвшин мэдрэгчтэй холбоотой асуудал юм. Энэ нь усны даралт, усны төвшин буруу байна гэсэн үг. Энэ үед та эхлээд угаалгын машины усны холболтыг зөв холбосон эсэхийг сайтар шалгаарай. Мөн усны хоолой эрчилж, нугаларсан байвал түүнийг засах хэрэгтэй.
Угаалгын машины мотор ажиллахгүй үед гарч ирдэг алдааны төрөл юм. Эсвэл хангалттай тогны үүсвэр авахгүй байгаа тохиолдолд ийм алдаа гарч болзошгүй. Тиймээс өөр төхөөрөмж тог авч байгаа эсэхийг шалгаарай. Өөр нэг алдаа нь угаалгын машины багтаамж хэт их дүүрсэнтэй холбоотой. Тийм учраас та угаалгын машинд юм угаахдаа заасан хэмжээнд тааруулан угаах нь зүйтэй. Энэ алдаа арилахгүй байвал угаалгын машинаа тогноос салгаад 30 минут хүлээгээд дахиад оролдоод үзэхийг зөвлөж байна.
Угаалгын машинд тань хангалттай хэмжээний ус ороогүй тохиолдолд энэ төрлийн алдаа самбар дээр гарч ирнэ.Усны хоолойн холболт зөв холбогдсон эсэхийг дахин нэг шалгаад үзээрэй. Зарим айл ус алдахаас сэргийлж угаалгын машинруу очих усны хоолойд хавхлага суурилуулсан байдаг. Тэр хавхлага нээлттэй байна уу гэдгийг шалгаарай. Мөн зарим тохиолдолд усны хоолой бөглөрсөн байж болзошгүй юм.
Бохир усаа сэлгэж чадахгүй улмаас үүсэх алдааны төрөл. Эдгээр алдаанууд нь угаалгын машин угааж байх явцдаа эсвэл угааж дууссаны дараа муу усаа сэлгэх явцад бохир усны хоолой бөглөрч, нугаларсан байж болно. Та эдгээр зүйлсийг сайтар шалгаад зүгээр болохгүй бол угаалгын машины нүүрэн талын баруун доод буланд байрлах тагийг нээнэ. Нээсний дараа хавхлагыг нээж бохир усыг гадагшлуулах боломжтой. Ингэхдээ та алчуур эсвэл хувин тавихаа битгий мартаарай. Зарим үед угаалгын машин хэт хүйтэн газар байрласан бол усны хоолой хөлдөхийг битгий мартаарай.
Дээрх алдаанууд нь танай угаалгын машины угаах температур мэдрэгчийн гэмтэл үүссэнийг илтгэж байна. Юу гэсэн үг вэ гэхлээр усны хоолойд байх усны температур 50 ˚C градусаас их үед алдаа заадаг байна. Угаалгын машинаа унтраагаад 30 минутын дараа дахин оролдож үзээрэй. Мөн зарим Samsung брендийн угаалгын машин дээр rE1, 4E2, H1, 4C2, E8 гэсэн алдаанууд заасан бол дээрх алдаатай адилхан утгатай юм.
Тус алдаанууд угаалгын машин эргэж чадахгүй үед гарах алдаанууд юм. Зарим үед угаалгын машины тэнцвэр муу байгаагаас болж эргэхгүй тохиолдол бий. Тиймээс танай угаалгын машин тэгшхэн, хавтгай шалан дээр байгаа эсэхийг шалгаарай.
Мөн угаалгын машин дүүрэн биш атгасан гар шиг хэмжээтэй зай үлдээх хэрэгтэйг санаарай. Дараагаар нь угаах зүйлээ сайтар жигд хуваарилаж байршуулаарай.
Танай dE, dE1, Ed, dC, DC1, DC угаалгын машин дээр эдгээр алдаанууд зааж байсан уу? Тэгвэл эдгээр алдаанууд нь угаалгын машины тань хаалга бүрэн хаагдаагүйг илтгэж байна. Тиймээс та угаалгаа эхлүүлэхийн өмнө сайтар хаалгыг нь хаагаарай. Хэрвээ танайх “AddWash” загварын угаалгын машинтай бол DDC гэсэн алдаа нь “түр зогсоох” товчыг дарж угаах нэмэлт зүйлээ хийсний дараагаар үргэлжлүүлээрэй.
Баталгаат хугацаа нь хэдэн жил юм бэ? Гэж асууж байж магадгүй. Тэгвэл Сайн электрониксоос худалдаж авсан тохиолдолд 3 жил хүртэлх баталгаат хугацааг олгож байна. Танай угаалгын машинд дээр дурдагдсанаас өөр төрлийн алдаа заасан бол та баталгаат засварт хандан засуулах боломжтой.