1. Цахилгаан зарцуулалт
Хөргөгч, угаалгын машин гэх цахилгаан хэрэгслүүд тог цахилгаан их зарцуулдаг гэсэн нийтлэг ойлголт хүмүүст байдаг. Гэвч сүүлийн үеийн угаалгын машинууд байгальд ээлтэй эко тог зарцуулаллттай буюу цахилгаан бага зарцуулдаг болсон. Тог зарцуулалтыг хэмнэх үзүүлэлтийг харж угаалгын машинаа сонгох нь чухал.
2. Усны зарцуулалт
Хүмүүс бүрэн автомат угаалгын машин их ус зарцуулдаг гэсэн ташаа ойлголтоой байдаг. Харин сүүлийн үеийн бүрэн автомат угаалгын машинууд угаах хувцасны хэмжээнээсээ шалтгаалан усны хэрэглээг хянах боломжтой ухаалаг зарцуулалттай болсон. Шинээр угаалгын машинаа сонгохдоо энэхүү үзүүлэлтийг мөн харгалзан үзээрэй.
3. Volt control – Тогны хэлбэлзэл
Угаалгын машинаас гадна гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд тогны хэлбэлзлээ бүрэн хянаж чаддагүйгээс шалтгаалан тог савах, хэт их ачаалал өгч мотор шатах зэрэг асуудлууд гардаг. Угаалгын машины хувьд та шинээр сонгохдоо тогны хэлбэлзэл хэмжигчтэй /volt control/ эсэхийг нь шалгаарай.
4. Моторын дуу
Мэдээж угаалгын машин тэр тусмаа бүрэн автомат угаалгын машин дуу чимээ их гаргадаг байвал хүндрэлтэй шүү дээ. Тиймээс шөнө ч хувцсаа угаасан асуудалгүй байхаар аль болох моторын дуу чимээ хамгийн багатай угаалгын машиныг сонгоорой гэж зөвлөж байна.
5. Эргэх хүрд
Хувцас угаах хэсэг мэдээж хамгийн чухал шүү дээ. Таны сонгох гэж буй угаалгын машины эргэх хүрдний хэсэг нүхтэй, хүнхэр, товгор ямар хээтэйг шалгаад 1 үзээрэй. Учир нь хээ нь бага зэрэг хүнхэр байх тусмаа угааж буй хувцсыг гэмтээхгүй, зөөлнөөр хир буртгыг арилгадаг байна. Харин нүхтэй, өнцөг гарсан ширүүн хээтэй эргэх хүрдтэй бол угааж буй хувцсыг гэмтээх, хөвөх магадлалтай байдаг.
6. Хөөсрүүлэгч
Ихэнхи угаалгын машинууд угаалгын нунтагийг хувцастай нь хамт хийж уусгадаг бөгөөд зарим тохиолдолд угаалгын нунтаг бүрэн уусахгүй, хувцсанд хүчтэй нэвчих тохиолдол байдаг. Харин сүүлийн үеийн угаалгын машинууд Eco bubble хөөсрүүлэгчтэй болсон бөгөөд энэ нь угаалгын нунтагийг эхлээд тусад нь жигд хөөсрүүлэн угаах хэсэгт оруулж угаадаг бөгөөд ингэснээр угаалгын нунтаг хувцсанд жигд нэвчиж үр дүнтэй угаагддаг.
7. Өөрийгөө цэвэрлэх горим
Угаалга хийсний дараа хир буртаг тогтсон угаалгын машинаа гараараа арчиж, цэвэрлэнэ гэдэг төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл угаалгын машин өөрөө өөртөө цэвэрлэх горимтой эсэхийг нь мөн шалгаад үзээрэй. Хамгийн сүүлийн үеийн угаалгын машинууд өөрийгөө цэвэрлэх цаг нь болсныг хүртэл сануулчихдаг гэсэн шүү.
8. Цаг зарцуулалт
Бүрэн автомат угаалгын машин гэхээр заавал хэдэн цагаар угааж, хэдэн цагаар хатаадаг гэх ойлголт хэрэглэгчдийн дунд бий. Гэвч орчин цагт түргэн угаалгын горимтой, яаралтай үед цагаа тохируулаад угаачихдаг бүрэн автомат угаалгын машинууд байдаг болсон. Тэр ч бүү хэл мартсан хувсаа нэмж хийгээд угааж хатаах add wash горим ч бас байдаг болсон. Сонголт хийхдээ анхаарах ёстой хүчин зүйлсийн нэг шүү.
9. Хэрэглэхэд хялбар байдал
Мэдээж хэрэглэхэд хялбар байдал чухал шүү дээ. Хэрэглээний жижиг асуудал гарахад ухаалгаар дохио өгдөг, бүр цаашлаад утаснаасаа ч угаалгын машинд гарсан асуудлаа бүрэн хянаж чаддаг бол ямар амар гээч.
10. Албан ёсны баталгаа, баталгаат хугацаа
Таны угаалгын машин авахдаа анхаарах ёстой хамгийн чухал хүчин зүйл бол мэдээж албан ёсны баталгаатай газрыг сонгох. Албан ёсны эрхгүй газраас чанарын баталгаагүй бүтээгдэхүүн сонгосноор бүтээгдэхүүнд амархан эвдрэл гэмтэл гарах өндөр магадлалтай байдаг бөгөөд эвдрэл гэмтлээ оношлуулах, засварлуулахад хэцүү л байх болов уу? Учир нь албан бус газруудаас худалдан авсан бүтээгдэхүүнийг албан ёсны засварын төвд засварлуулах боломжгүй байдаг. Харин албан ёсны эрхтэй газраас баталгаат бүтээгдэхүүн худалдан авснаар таны өөрөөс тань шалтгаалсан механик гэмтэл байсан ч хөнгөлөлттэй үнээр засварлуулах бүрэн боломжтой байдаг.