• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Угаалгын машин худалдан авахдаа анхаарах зүйлс.

Угаалгын машин бол айл, гэр бүл болгонд зайлшгүй шаардлагатай гэр ахуйн хэрэгсэл. Гэхдээ шинэ угаалгын машин худалдаж авахад юуг анхаарч худалдан авахаа та мэдэж байна уу? Таны толгойг эргүүлмээр маш олон төрлийн сонголт бий! Та өөрийн хэрэгцээнд нийцсэн угаалгын машин авахын тулд хэмжээ, багтаамжийг нь харгалзан үзэж, ямар онцлог шинж чанаруудыг ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй.

Угаалгын машины багтаамж

Угаалгын машины багтаамжийг килограммаар хэмждэг. Энэ нь тухайн загварт багтах хамгийн их ачааны жинг илэрхийлнэ. Их багтаамжтай угаалгын машин нь хүчин чадал их байна гэсэн үг. Мөн энэ жин нь угаалга хийх төрлөөс хамаарч өөрчлөгдөх боломжтой байдаг.

Угаалгын машины ажиллагаа болон угаалгын горим

Сүүлийн үеийн угаалгын машинууд энгийн нэгэн угаалга хийхээс гадна хувцасны төрөл болон материалаас хамаарч түүнд нь зориулсан угаалга хийх боломжтой болсон.

  1. Ecobubble

    Ecobubble технологи нь угаалгын чанарыг сайжруулахын тулд ус болон угаалгын нунтагыг угаах хүрд рүү жижиг бөмбөлөг болгон оруулж бага температурт ч гэсэн сайтар цэвэрлэнэ.

  2. AddWash

    Addwash нь орхигдсон болон угаахаа мартсан хувцасаа угаалга эхлүүлсэний дараа нэмж хийж болох жижиг хаалга юм.

  3. QuickDrive

    QuickDrive технологи нь хүрд доторх пульсаторыг ашигладаг бөгөөд энэ нь усны урсгалыг түргэсгэж, угаалгын нунтагыг таны хувцасанд бүрэн шингээж, хир буртагыг илүү гүн болон илүү хурдан буюу хагас цагийн дотор сайтар цэвэрлэж өгдөг.

  4. Diamond Drum

    Diamond Drum нь жижиг гүн нүх болон мушгиа очир эрдэнэс шиг хэмжээтэй угаах хүрд юм. Энэ технологи нь угаалгын явцад хувцасыг урагдах, сэмлэх зэргээс сэргийлнэ.

  5. Time Delay

    Хугацааны тохиргооны функц нь та угаалгаа эхлүүлэх цаг болон дуусах цагаа тохируулах боломжтой юм.

  6. Weight Sensor

    Жин мэдрэгч нь угаалга хийх гэж байгаа хувцасны жинг автоматаар тодорхойлон түүнд нь зориулсан хугацаа, ус болон угаалгын нунтаг зэргийг тохируулж өгдөг.

  7. Internet Connectivity

    Зарим төрлийн сүүлийн үеийн угаалгын машинууд утастайгаа утасгүй сүлжээ ашиглан холбох боломжтой болсон. Ингэснээр угаалгын машинд гарж байгаа ямар нэг асуудал болон эвдрэлийг утаснаасаа илрүүлэх боломжтойгоос гадна хүссэн үедээ угаалгаа хаанаас ч эхлүүлэх боломжтой юм.

  8. Vibration Reduction Technology (VRT)

    VRT нь угаалгын хүрдний тэнцвэртэй байдлыг хангахад зориулагдсан технологи бөгөөд угаалга хийж буй үед угаалгын машинаас гарах дуу чимээ болон чичиргээ зэргийг багасгаж өгдөг.

  9. Hygiene Steam

    Энэ нь хувцасыг эрүүл ахуйн шаардлага хангасан уураар цэвэрлэх технологи юм. Эрүүл ахуйн уурын цикл нь угаалгын чанарыг сайжруулдаг. Энэ нь нэвчсэн шороо болон нян*, харшлын бактерийг 99.9% -ийг арилгадаг.

Цахилгаан зарцуулалт.

Хөргөгч, угаалгын машин гэх цахилгаан хэрэгслүүд тог цахилгаан их зарцуулдаг гэсэн нийтлэг ойлголт хүмүүст байдаг. Гэвч сүүлийн үеийн угаалгын машинууд байгальд ээлтэй эко тог зарцуулаллттай буюу цахилгаан бага зарцуулдаг болсон. Тог зарцуулалтыг хэмнэх үзүүлэлтийг харж угаалгын машинаа сонгох нь чухал. Та угаалгын машин дээрх D, C, B, A, A+, A++, A+++ гэсэн тэмдэглэнээс хэр их цахилгаан хэмнэдгийн харах боломжтой.

Мотор

Угаалгын машины хамгийн чухал хэсэг бол яахын аргагүй моторыг хүчин чадал болон ажиллагаа юм. Угаалгын машины эдэлгээний хугацаа моторын ашиглалтын хугацаанаас шууд хамаардаг бөгөөд эргэх хурд сайтай угаалгын машин таны хувцасыг илүү сайн угаах болон хатаадаг. Ихэнх үйлдвэрлэгчийн моторын ашиглалтын хугацаа 2-3 жил байдаг бол Samsung компани угаалгын машины мотордоо 10 жилийн баталгаа өгдөг.

Албан ёсны баталгаа

Таны угаалгын машин авахдаа анхаарах ёстой хамгийн чухал хүчин зүйл бол мэдээж албан ёсны баталгаатай газрыг сонгох. Албан ёсны эрхгүй газраас чанарын баталгаагүй бүтээгдэхүүн сонгосноор бүтээгдэхүүнд амархан эвдрэл гэмтэл гарах өндөр магадлалтай байдаг бөгөөд эвдрэл гэмтлээ оношлуулах, засварлуулахад хэцүү л байх болно. Учир нь албан бус газруудаас худалдан авсан бүтээгдэхүүнийг албан ёсны засварын төвд засварлуулах боломжгүй байдаг. Харин албан ёсны эрхтэй газраас баталгаат бүтээгдэхүүн худалдан авснаар таны өөрөөс тань шалтгаалсан механик гэмтэл байсан ч хөнгөлөлттэй үнээр засварлуулах бүрэн боломжтой байдаг.

Дээрх мэдээлэл танд болон танай гэрт угаалгын машинаа сонгоход тус болсон гэж найдаж байна.