Tencent – Хятадын технологийн аварга компани

Бидний хамгийн сайн мэдэх Pubg Mobile тоглоомыг зохион бүтээсэн Tencent компанийн тухай хэр ихийг мэдэх вэ? Tencent компани нь ердийн нэгэн тоглоом үйлдвэрлэгч компани биш бөгөөд технологийн олон төрлийн үйлчилгээ явуулдаг асар том компани юм.

Tencent компанийн үндэслэгч Ма Хуатэнг 1971 оны 10-р сард Хятадын Гуандун хотын Чаоян хотод төрсөн. Ма Хуатэнг дэлхий даяар Пони Ма нэрээрээ илүү танигдсан. 1993 онд Шэньжэний их сургуульд компьютерийн чиглэлээр суралцаж төгсөөд “China Motion Telecom Development” компанид ханган нийлүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрээр “China Pagers”-ийн програм хангамжийн багийг хариуцаж байсан. Улмаар тэрээр өөрийн гэсэн технологийн компани байгуулахаар 1998 оны 11-р сард дөрвөн найзын хамт Tencent INC-ийг үүсгэн байгуулсан. Tencent-ийн анхны программ нь 1999 оны 2-р сард гарсан OICQ нэртэй мессенжерийн програм байсан юм. OICQ нь интернэтэд суурилсан мессеж илгээх үйлчилгээний нэгэн хуулбар бөгөөд Америкийн AOL компани Tencent-ийн эсрэг барааны тэмдгийн зөрчлийг тухай заргалдсан тул тэр үед компани програмын нэрийг QQ болгон өөрчилсөн байдаг.

зураг 1 - Tencent компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэнг

2001 оны 2-р сард QQ мессенжер нь 1 сая хэрэглэгчтэй болж чадсан. 2003 онд тус компани Tencent Games нэртэй тоглоомын компани байгуулсан нь өнөөдрийн бид бүгдийн хамгийн мэдэх Tencent тоглоомын платформ бий болсон юм. 2005 онд Tencent нь B2B, B2C, C2C төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор C2C дуудлага худалдааны сайт болох paipai.com -тэй хамтран Tenpay компанийг байгуулсан.

2010 оны 3-р сард QQ хэрэглэгчдийн тоо 100 саяыг давж, 4-р сард компани нь Tencent Weibo нэртэй микроблог хөтлөх үйлчилгээг эхлүүлсэн. 2011 оны 1-р сард Tencent нь WeChat нэртэй дэлхий даяар танигдсан Weixin хэмээх олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нэвтрүүлсэн. Tencent 2017 оны 1-р сард WeChat Mini програмыг эхлүүлж, WeChat платформыг супер програм(олон төрлийн үйлчилгээтэй цогц программ) болгон хөгжүүлж өдгөө хятадын дотоодын хамгийн их хэрэглэгчтэй аппликейшн болон дэлхийн томоохон харилцаа холбооны аппликейшн болж өргөжсөн.

Одоогийн байдлаар Tencent нь нийт 6 төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Tencent-ийн бизнесийн салбарууд нь Харилцаа холбоо, Нийгмийн сүлжээ, Тоглоом ба интерактив үзвэр үйлчилгээ, Төлбөр ба санхүүгийн үйлчилгээ, Медиа энтертайнмент ба дижитал контент, Үүлэн технологи ба бизнесийн үйлчилгээ, хэрэгслүүд гэх мэт.

зураг 2 - Tencent компанийн үйл ажиллагаа

Тус компани нь Хиймэл оюун ухаан, Машин сурах, Байгалийн хэл боловсруулах, Компьютерийн алсын хараа, Яриа таних, Робототехник, квант тооцоолох зэрэг чиглэлээр тасралтгүй судалгаа, инноваци хийж байна. Tencent нь Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, АНУ, Япон зэрэг дэлхийн 9 байршилд оффисуудтай дэлхийн аварга технологийн компани болсон байна.

Ердөө 20 жилийн хугацаанд технологийн бүхийл салбарт хамгийн амжилттай ажиллаж байгаа Tencent –ийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компанийн 731 тэрбум долларын үнэлгээтэй 5 дугаар байранд эрэмбэлээд байна.

“Шинэ санаа бус гүйцэтгэл хамгийн чухал” – Пони Ма