Тавцан плитка худалдан авахдаа анхаарах зүйлс.

Хүссэн хоолоо хийхэд хангалттай хэмжээнд халааж өгөхгүй байх асуудал танд тулгардаг л биз дээ? Гэрийн эзэгтэй бүрд гэрийнхэндээ дуртай хоолыг хурднаар хийж өгч, өөрийнхөө цаг заваа хэмнээд зогсохгүй хамгийн хурднаар дуртай хоолоо хийж идэх хүсэлтэй байдаг нь мэдээж. Орчин үеийн гал тогооны салшгүй нэгэн хэсэг нь яахын аргагүй тавцантай плитка болон хэншүү сорогч болжээ. Өнгө үзэмж урьдынх шигээ нэгэн хэвийн байхаа больж гал тогооны чухал өнгө төрхийг тодорхойлдог болсон энэ цагт та ямар тавцантай плитка худалдан авахаа мэдэхгүй төөрөлдөөд байгаа юм биш биз дээ? Тэгвэл танд болон, таны гал тогоонд зориулж сонирхолтой мэдүүштэй мэдээллүүдийг хуваалцъя.

  1. Тавцантай плитканы төрөл.

    Тавцантай плитка нь индүкц, каремик болон хийн плитка гэсэн 3н төрөл байдаг.

    Индүкцэн плитка нь шилэн гадаргуу доор зэс ороомог байрладаг ба энэ нь ажлуулах үед цахилгаан соронзон ашиглан халдаг. Ингэснээр индүкцэн плитка нь зөвхөн төмөр, соронзлогддог сав суулга, тогоог халаах боломжтой юм. Маш хурдан хөрж, халдгаараа бусад плитканаас давуу талтай байдаг. Мөн үнийн хувьд бусад төрлийн плитканаас илүү үнэтэй байдаг.

    Керамик плитка нь гөлгөр, керамик шилэн гадаргуутай байдаг. Загварын хувьд бусад загваруудаасаа илүү өнгөлөг, чамин байдаг. Шилэн гадаргуу доор халаагуур байдаг бөгөөд халах болон хөрөх нь бусад плиткаас удаан байдаг. Плитка унтраасан ч халуун тодорхой хугацаанд хадгалагддаг. Харин гөлгөр гадаргуутай тул хэрэглэхэд, цэвэрлэхэд илүү хялбар, амархан байдаг. Үнийн хувьд хамгийн боломжийн дундаж үнэтэй юм. Харин индүкцэн плиткатай харьцуулахад тогоо болон халаах сав голдоггүй давуу талтай.

    Хийн буюу гаазан плитка нь монголчуудын түгээмэл хэрэглэдэг төрөл юм. Энэ нь тустай саванд байрладаг хийг ашиглан халаадаг. Ингэснээр хурдан халах боломжтой ч ил гал гардаг учир гал алдах, гараа түлэх зэрэг аюулууд их тохиолддог. Газан плитка нь ихэвчлэн цайны газар болон ресторанд голдуу ашигладаг.

  2. Ажиллагаа

    Тавцантай плитка нь зөвхөн энгийн нэг хоол халаах ажиллагаатай биш бөгөөд илүү олон төрлийн функцтэй загварууд байдаг. Хамгийн чухал нь мэдээж халуун тохируулга байдаг ба  сүүлийн үеийн плиткууд олон төрлийн температураар халаахаас гадна хийж буй хоолныхоо шинж чанараас хамаарч ажилдгаараа давуу талтай юм. Дэлгэцэн дээрх мэдрэгч нь хэрэглэхэд хамгийн хялбар бас чамин загварлаг болгодог. Айл гэр бүлд хамгийн хэрэгтэй функц бол хүүхдэд зориулсан түгжигч юм. Энэ функц нь таны хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба бага насны хүүхэдтэй айлын хувьд тус тохиргоог ашигласан тохиолдолд плиткийг асааж, өөрчлөх боломжгүй болгодог нь хүүхэд гэмтэж бэртэх, түлэгдэх аюулаас хамгаалах юм. Мөн цагийн тохируулга нь тохируулсан цагийн хугацаанд л ажилладаг давуу талтай байдаг.

  3. Хэмжээ болон тавцан.

    Ихэнх тавцантай плиткууд 60см өргөнтэй, голдуу 4н ширхэг халаагчтай байдаг. Тиймээс тавцантай плитка авахдаа тавцан дээрх халаагууруудын халаагчийн хэмжээг сайн нягтлах хэрэгтэй. Олон төрлийн халаагуурын хэмжээтэй байх нь та өөрийн хүссэн төрлийн тогоо болон халаах саваа хэрэглэх боломжтой болгодог.

  4. Албан ёсны борлуулагчаас худалдан авах

    Албан ёсны борлуулагчаас нь тухайн брэндийн тавцантай плитка авах нь баталгаатай, найдвартай. Албан ёсны  бус газрууд зөвшөөрөлгүйгээр өөр бүс нутаг, улс оронд зориулагдсан өөр кодлол, модель бүхий бүтээгдэхүүнийг оруулж ирж зардаг нь тухайн брэндийн борлуулалтын бодлого, дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тус бүтээгдэхүүн нь замдаа үндсэн эд анги нь солигдсон, тоногдсон буюу капитал (дахин угсарсан) болсон байх нь элбэг. Үнэхээр албан ёсных байсан ч тухайн бүтээгдэхүүний засварын баталгаа нь Монголд үйлчлэхгүй. Учир нь код, моделиуд нь зөрдөг тул Монгол дахь албан ёсны засварын төвүүдээр засварлуулах, сэлбэг захиалах боломжгүй, албан ёсны бус засваруудаар ч сэлбэг нь олдох нь ховор байдаг.

Тавцан плитка худалдан авч байгаа бол хэншүү сорогч худалдан авах шаардлага заавал гардаг. Тиймээс уншигч танд  хэрэгтэй нэмэлт мэдээлэл хүргэе.

Тавцантай плитканы өргөн нь хэншүү сорогчны өргөнтэй тэнцүү эсвэл бага байх ёстой. Хэмжээний хувьд ийм байж чадвал хэншүү сорогч бүрэн чадлаараа гүйцэд утаа болон уурыг сорох боломжтой. Мөн тавцантай плиткаас хэншүү сорогч нь дунджаар 75 см зайтай чанх дээр нь байрлавал илүү зохимжтой байдаг. Мөн ижилхэн брэндийн хоорондоо зохицож ажиллахаар бүтээгдсэн бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас худалдаж  авбал илүү тохиромжтой байдаг.

Дээрх мэдээлэл танд болон танай гэрт яг тохирсон, хэрэгтэй тавцан плитка болон хэншүү сорогч сонгоход тань тусалсан гэж найдаж байна.