Samsung Galaxy S10

Samsung Electronics компани Galaxy S загварын анхны утсыг танилцуулсны 10 жилийн ой дээрээ Galaxy S10e, Galaxy S10, Galaxy S10+ шинэ загваруудаа зах зээлд танилцууллаа. Шинэ загварын утасны албан ёсны дэлхийн нээлт АНУ-ын Сан-Франциско хотод 2019 оны 02-р сарын 21-ний өдөр манай цагаар 03:00 цагт болж өндөрлөсөн билээ. Шинэ үеийн ухаалаг утас ямар байхыг манлайлан тодорхойлж, инженерийн ур ухааныг шингээн, хэрэглэгчдийн хүлээлтийг давуулсан, дэвшилтэт технологийг өөртөө шингээсэн, дэгжин бөгөөд хүчирхэг Galaxy S10 Монголын хэрэглэгчдэд ирэхэд бэлэн боллоо.

Сайжруулсан дэлгэц

Samsung компани Galaxy ухаалаг утасны 10 жилийн ойгоороо цоо шинэ S10 загвараа танилцуулсан байна. Galaxy S10 ба S10 Plus загварууд нь 6,1 ба 6,4 инчийн QHDR10+ AMOLED дэлгэцтэй болсон бөгөөд ингэснээр дүрс илүү тод, "амьд" харагдана гэсэн үг юм.

Дэлгэц дээрх хурууны хээ уншигч

Шинэ загварын бас нэгэн анхаарал татсан зүйл нь дэвшилтэт ультрасоник хурууны хээ уншигч байлаа. Тодруулбал Samsung-ийн мэргэжилтнүүд утасны ард байрлах уламжлалт хурууны хээ уншигчийг хассан тул одоо хэрэглэгч шууд дэлгэц дээрээ хурууны хээгээ уншуулдаг болжээ.

Нийт 4-5 төрлийн камер

Galaxy S10 загвар нь нийт дөрвөн төрлийн камертай. Тухайлбал 12MP-тэй энгийн, 123 градусын өргөн өнцгөөр буулгах чадвартай 16MP Ultra Wide, хэт холын объектыг татаж ойртуулах чадвартай 12MP Telephoto гэсэн гурван төрлийн линзтэй арын камеруудтай ба урдаа 10MP камерыг суулгаж өгчээ. Мөн зөвхөн арын төдийгүй урд талын камер 4K видео бичих чадвартай болсноороо давуу талтай. Харин S10 Plus загвар нь дээрх камеруудаас гадна урдаа RGB Depth гэх сайжруулсан нэмэлт селфи камер суулгаж өгсөн байгаа.

Цэнэгээ хуваалцдаг үйлдэл

Шинэ Galaxy S10 ба S10 Plus загварууд утасны цэнэгээ бусадтай хуваалцаж болдог Power Share нэртэй шинэ үйлдэл танилцуулснаар жинхэнэ утгаараа хувьсгал хийлээ. Өөрөөр хэлбэл хэрэв найзын тань утасны цэнэг дуусаж унтарсан тохиолдолд та өөрийн Galaxy S10 утсаа дээр нь тавиад л ямар нэгэн цэнэглэгч, холболтгүйгээр цэнэглээд өгөх боломжтой. Энэхүү үйлдлийг зөвхөн Samsung төдийгүй iPhone болон бусад төрлийн утаснууд дээр ч ашиглаж болно.