Стив Жобс - Өөрөөр сэтгэ!

“Тэнэг бай, Өлсгөлөн бай”
                                    Стив Жобс

     Стив Жобсыг төрөхөд түүний аав ээж түүнийг хүсээгүй бөгөөд Стив Жобсыг асрамжийн газарт үлдээгээд явжээ. Түүнийг Пауд болон Клара Жобс нар үрчлэн авч Стив Жобс хэмээн нэрлэжээ. Стив багадаа маш сэргэлэн, цовоо хүүхэд байсан ч үргэлж сургууль дээрээ дээрхлүүлж, дарамтлуулдаг байсан бөгөөд сургуульд явах хүсэлгүй, ганцаардмал хүүхэд байсан. Стив шинэ сургуульдаа шилжин орж анхны компьютероо харж, улмаар компьютер гэдэг зүйл юу болох, яаж ажилладаг гэх мэт олон зүйлд сонирхолтой болсон байв. Стив сэргэлэн цовоо хүүхэд байсан ч ахлах сургуульдаа тийм ч сайн сурагч биш байв.

Ахлах сургуулиа төгссөнй дараа тэр Reed коллежид орсон ч 6 сарын дараагаар коллежоосоо гарсан. Түүнд амьдрах газар байгаагүй тул найзынхаа өрөөний шалан дээр унтаж, хоол авахын тулд кока коланы сав зарж мөнгө олдог байжээ. Энэ нь түүний амьдралын хамгийн хэцүү үе байлаа. Стив энэ хүнд хэцүү үеийг орхин Энэтхэг улсаар үүргэвчтэй аялан бясалгал хийж тайвшрах арга барилд суралцжээ. Ингэснээр Стив шинэ санаа эрэлхийлж юмыг тунгаан бодоход цаашлаад Apple-ийг үүсгэн байгуулах урам зоригийг олж авсан хэмээн хожим дурссан байдаг.

Стив аялалаасаа буцан ирж найз Стив Вознактай нийлж Apple-ийг бүтээхээр зориг шулуудан, гражнаасаа агуу компани байгуулах эхлэлийг тавьсан. 1976 онд Вознакийн бүтээсэн компьютерийг Apple 1 гэж нэрлэн анхны компьютероо гаргаж байжээ. Улмаар 10 жилийн дотор Apple –ийг алдар нэр хүндтэй компьютер үйлдвэрлэгч компани болгон хөгжүүлж, 1984 онд одоогийн бидний хэрэглэдэг iMac –ийн анхны хувилбар “MacinTosh” загварыг танилцуулсан. Гэвч энэ загвар нь хүлээлтээс маш тааруу худалдаалагдаж, алдагдалд орсноор Apple 1985 онд  Стив Жобсыг өөрийнх нь үүсгэн байгуулсан компаниас нь хөөжээ. Apple түүнгүйгээр хэсэг хугацаанд тогтвортой ажилласан болов ч Microsoft –ийн үсрэнгүй хөгжил компьютерийн зах зээлийн ноёрхолын сүүдэрт дарагдаж дампуурлын ирмэгт тулсан байв. 1997 онд Стив Жобс буцан ирж “Macintosh” компьютероо шинэчлэн танилцуулж компанийг буцаан хөл дээр нь тогтоож, улмаар дэлхийн хамгийн анхны их наядын үнэлгээтэй компани болгосон байдаг.

2011 онд тэрээр хорт хавдрын улмаас нас барсан ч түүний хийсэн, бүтээсэн зүйлс одоог хүртэл түүний нэрээр овоглогдон явсаар байна. Үргэлж өлсгөлөн, үргэлж тэнэг юм болгоныг сониучлан, эрэлхийлж, бүхнийг мэдэхийг хүсч, хичээж байвал танд бас түүн шиг болох боломж бий.

“Чиний цаг хязгаартай. Бусдын хүссэнээр биш өөрийнхөөрөө амьдар” – Стив Жобс