Sony компани - Японы технологийн аварга компани

Бидний сайн мэдэх Японы алдарт технологийн компани дэлхийн 2-р дайны дараагаас ямар ямар хүнд цаг үеийг даван туулж одоогийн асар олон салбарт тэргүүлж буй компани болсон тухай та хэр их зүйл мэдэх вэ?

Sony корпорац анх 1946 онд Акио Морита болон Масару Ибука нар TTK буюу Tokyo Tsushin Kogyo нэртэйгээр байгуулж байсан. Дэлхийн 2-р дайн дөнгөж дусаад байсан бөгөөд тухайн үеийн Японы нийгмийн амьдрал маш хүнд үе дээрээ байжээ. Тэр үед Масару болон Акио нар $500 орчим долларын хөрөнгө оруулалтаар анхныхаа бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг эхлүүлж чадсан. Тэдний анхны бүтээгдэхүүн будаа агшаагч байсан. Харамсалтайн тухайн үеийн нөхцөл байдалд тэдний бүтээсэн будаа агшаагч маш үнэтэй байсан бөгөөд тэд маш том алдагдалд хүрчээ. Гэсэн хэдий ч тэд дахин нэг удаа хөрөнгө оруулагчийн эрэлд гарч, улмаар Японы хүн болгонд маш хэрэгтэй бүтээгдэхүүн зохион бүтээх шийдэлд хүрчээ.

Үүний дараагаар тэд 1950 онд Японы телевизийн компаниуд зориулан Америкийн дуу хураагуурыг өөрчлөн өөрсдийн дуу хураагуураа хэрэглээнд гаргасан. Гарсан даруйдаа шууд л олны анхаарлыг татаж Японы бүх телевизийн компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас их хэмжээний захиалга ирж , компани үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд том байгууламж руу шилжих шаардлагатай болсон. Энэ нь тэдний хамгийн анхны амжилттай болсон бүтээгдэхүүн байлаа. Улмаар 1952 онд тэд транзисторыг TTK нэртэй радио амжилттай бүтээв. Гэсэн хэдий ч тэдний өгсөн нэр баруунд дуудагдахад хэцүү байсан тул тэд радионы нэрийг “Sony” гэж нэрлэжээ. Sony гэдэг нь дуу гэсэн утгатай латин үг болох "Sonus" -аас гаралтай юм. Энэхүү бүтээгдэхүүн нь тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн байсан бөгөөд өмнөх бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг 1000% давсан байна.

Дэлхий даяар Sony гэдэг нэр хүмүүст танил болж эхэлсэн тул үүсгэн байгуулагчид 1958 оны 1 -р сараас эхлэн компанийг 'Sony корпораци' гэж нэрлэхээр шийджээ. 1971 онд тэд VCR (Video Cassette Recorder буюу Видео кассет хураагуур) худалдаанд гаргасан нь инженерийн гайхалтай бүтээлээр Emmy –ийн шагнал хүртэж байжээ. Үүний дараагаас тэдний амжилтын замнал тасралтгүй урагшилж улмаар камер болон дуу, дүрс хураагуураар дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан.

Одоогийн байдлаар Sony корпорац нийт $81.38 тэрбум долларын хөрөнгө болон дэлхийд цахилгаан бараа, видео тоглоом, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, ухаалаг утас, кино урлаг, компьютер болон робот зэрэг маш олон салбарт манлайлагчдын нэг байсаар байна.