Сошиал платформуудын Афганистанд авч буй хоригууд.

Өнгөрсөн өдрүүдэд Талибанчууд Афганистаны төрийн эрх мэдлээ буцаан авсан тул Facebook-ээс Афганистаны хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд нэгэн шинэ арга хэмжээ авч эхэллээ. Хүмүүсийг халдлагад өртөхөөс хамгаалахын тулд "Афганистан дахь Facebook -ийн хэрэглэгчдийн найзуудын жагсаалтыг үзэх, хайлт хийх боломжийг хассан" гэж компани мэдэгджээ.

Мөн сошиал сүлжээний платформ LinkedIn тухайн улс оронтой холбоотой хүмүүсийн мэдээллийг нууж эхэллээ.

Дэлхий даяар Талибанчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хүмүүсийг тэр дундаа улс төрийн хүмүүсийг мөрдөж байж магадгүй хэмээн үзэж байна.

Аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг Пүрэв гарагт Фэйсбүүкийн аюулгүй байдлын бодлогын дарга Натаниэл Глейхер зарлав.

"Бид Афганистанд байгаа хүмүүст хаягаа хурдан түгжих боломжтой нэг товшилт (one-click) нэртэй шинэ хэрэгслийг ажиллуулж эхлүүллээ. ​​Тэдний профайл түгжигдсэн үед найз нь биш хүмүүс профайлынхаа зургийг татаж авах, хуваалцах, стори харах боломжгүй гэж Глейхер твиттертээ жиргэсэн байна. Facebook-ээс давхар хэрхэн Instagram хаягаа хамгаалах тухай заавар, анхааруулга хүргүүлж байгаа юм.

Дэлхийн технологи болон сошиал сүлжээний том том платформууд Талибанчуудтай холбоотой контент, мэдээ мэдээллийг нийтлэхийг хатуу хориглож байна.Түүнчлэн өчигдөр Clubhouse апп Афганистанд байгаа хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нүүр хуудсан дээрээс нууж эхэлсэн байна.