Snap компани шинэ AR /Нэмэгдсэн бодит байдал/ шилний эхний загварыг олон нийтэд ил болголоо.

     Техник, технологи хөгжихийн хэрээр AR (Нэмэгдсэн бодит байдал) болон VR ( Виртуал бодит байдал) –ын тусламжтайгаар хүмүүс төсөөлөлд байсан зүйлсээ илүү бодит болгох боломжтой болоод байна. Харин та AR –ийн талаар хэр их зүйл мэдэх вэ? Та өмнө нь AR ашиглаж байсан уу? AR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн аливаа графикыг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм. Тэгвэл хүн болгонд AR –ыг өдөр тутамдаа ашиглах боломжийг олгох үүднээс Америкийн камер болон сошиал медиа компани Snap AR Spectacles нэртэй шилээ танилцууллаа. Анх зөвхөн бичлэг хийх зориулалттай жижиг камертай худалдаалагдаж байсан уг Spectacles шил одоо snapchat -ын систем дээр суурилан AR ашиглах боломжтой боллоо.

     Spectacles нь 4 микрофон, хослосон стерео чанга яригч болон хажуу талдаа мэдрэгчтэй, 134 грамм, 30 минутын турш ажиллах боломжтой байгаа бөгөөд цөөн хэдэн функцтэйгээр туршилтын загвар танилцуулагдлаа. Туршилтын загварт өнгө өнгийн цэцэгс түүн дээгүүр нисэж буй эрвээхийтэй хөгжилдөх, мөн нохойтойгоо яс шидэж , хамт тоглож болохоор функцүүд багтсан байна.

     Snap компани одоогоор уг шилний худалдаанд гаргах хугацааг товлоогүй байна. Мэргэлжилтнүүдийн үзэж байгаагаар уг шил нь 2022 онд худалдаанд гарах боломжтой бөгөөд илүү олон функц, илүү удаан ажиллах боломжтойгоор худалдаанд гарна хэмээн таамаглаж байна.
Мөн Snap компани нь өөрсдийн Snapchat аппликейшн дээр AR дээр суурилсан ‘Connected Lens’ нэртэй найзуудтайгаа хувуулцаж лего байгуулж тоглох боломжтой шинэ функц нэвтрүүлээд байгаа билээ.