• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Шинэ Samsung Galaxy S загвар ямар нэртэй гарах вэ?

Samsung өөрийн нэрийн хуудас болсон “Galaxy S” загвараа 2010 онд танилцуулснаас хойш аль хэдийн 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэр үргэлж сайжирч, шинэчлэгдэж, хэрэглэгч болон фенүүд, технологийн хорхойтнуудын урмыг хэзээ ч хугалаагүй. Тэд уламжлал ёсоор ирэх 02-р сарын 12-д монголын цагаар шөнийн 03:00 цагт ахин нэг “S” загвараа дэлхийд танилцуулах гэж байна. Бүтэн нэг жил, 365 хоногийн турш дэлхийн хамгийн шилдэг инженерүүдийн хөлс хүчийг гарган байж бүтээсэн нэгэн шинэ загвар хэрэглэгчийн гар дээр очиход хэдхэн хоног үлджээ. Энэ цаг үед дэлхий нийтээрээ шинэ загварын элдэв таамаг, мэтгэлцээн өрнүүлж, Samsung шинэ гар утсаа хэрхэн нэрлэсэн бэ? Тэд уламжлалыг эвдэх үү? Тийм бол яагаад? Гэх мэт асуултууд ар араасаа урган гарсаар.

Samsung-ын бүтээгдэхүүний нийтлэлээрээ тэргүүлэгч Sammobile.com сайт шинэ загваруудын тухай хэд хэдэн онцгой таамаг гаргасан. Үүнээс үзэхэд Samsung-ын зүгээс шинэ арван эхлэх энэ цаг үед тэсрэлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ утсаа уламжлалт S11 биш S20 хэмээн нэрлэх өндөр магадлалтай байна. Энэ таамаг “Samsung Unpacket-2020” эвэнтийн постер, шторк гэх мэт зүйлс дээр 2020 гэсэн тоог онцолж байгаагаас харахад баттай байж болох юм.

Мөн одоо гарах S20 утас хамгийн хүчирхэг S загвар байх ба өмнөх загваруудаас хэд хэдэн алхамаар хол тасарсан тул ингэж хол үсэрсэн нэршил өгсөн байх ч магадлалтай.

XDA Хөгжүүлэгчдийн нэг Max Weinbach өөрийн твиттер худаснаа шинэ загварууд доорхи таван нэрээр худалдаанд гарна хэмээн жиргэжээ.

  • Samsung Galaxy S20 
  • Samsung Galaxy S20 5G 
  • Samsung Galaxy S20+ 
  • Samsung Galaxy S20+ 5G 
  • Samsung Galaxy S20 Ultra 5G

Эдгээр төрлүүдээс Galaxy S20 Ultra нь  хамгийн дэвшилтэт загвар байх бөгөөд хамгийн сайн камер болоод хамгийн том дэлгэцтэй байна.

Өнгөрсөн жил хамгийн их эрэлттэй байсан S10e загварыг улам сайжруулж S20 нэршилтэй гаргах ба энэ нь S20+ загвараасаа ердөө хэд хэдхэн ялгаатай байна гэжээ.

Шинэ үеийн дэвшилтэт Samsung Galaxy S20 утастай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг бид танд хүргэсээр байх болно. Бид Samsung-ын албан ёсны дистрибьютер хэдий ч та бүхэнтэй нэг өдөр, нэг цагт шинэ загвартайгаа танилцахаар догдлон хүлээж байна.

Samsung албан ёсны дистрибьютер Sain electronics

#Samsung_is_Sain #SainElectronics #SamsungS20 #Unpacket2020