Шинэ эрин үеийн үйлдлийн систем – Windows 11

Microsoft компани Windows 10 –аас хойш дахин үйлдлийн систем гаргахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан ч өчигдөр албан ёсоор "дараагийн үе" гэх тодотголтой шинэ үйлдлийн систем болох Windows 11 -ийг виртуал арга хэмжээгээр танилцууллаа.

Шинэ үйлдлийн систем нь өнгө төрхөө бүрэн өөрчилж, хэрэглэхэд хялбар ойлгомжтой болж, хэрэглэгч нар өөртөө тохируулан үйлдлийн системээ загварчлах боломжтой болсон бөгөөд мөн аюулгүй байдлыг илүү сайжруулж өгснөөрөө давуу талтай байна.

Онцлох шинэчлэлтүүд:

  1. Хэрэглэгчид өөрийн хүссэнээрээ дэлгэцээ хуваах боломжтой.

  2. Одоо компьютероосоо Microsoft Teams ашиглан чатлах болон видео дуудлага хийх бүрч хялбар боллоо.

  3. Microsoft Edge болон олон тооны виджетүүдийн тусламжтайгаар та хамгийн чухал мэдээ, мэдээлэл, энтертеймент сонин сайхныг цаг алдалгүй авах боломжтой. Мөн хэрэгтэй програмууд болон үзэх дуртай шоу нэвтрүүлгүүдээ хялбархан хайж олох боломжтой.

  4. Windows 11 нь тоглоом тоглох боломж нөхцлийг дээд зэргээр хангасан бөгөөд хэрэглэгч Xbox GamePass ашиглан Microsoft дэлгүүрээс 100 гаруй өндөр чанартай тоглоом дундаас сонгон тоглох боломжтой.

  5. Шинэ үйлдлийн систем нь Android програмыг Windows ширээний компьютер болон зөөврийн компьютер дээр ажиллуулах боломжтой.

Microsoft одоогоор Windows 10 үйлдлийн системтэй 1.3 тэрбум орчим төхөөрөмж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд Windows 10 хэрэглэгчид үнэгүй шинэчлэлт хийх боломжтой байна. Windows 11 нь хамгийн багадаа 64GB багтаамж, 4GB RAM –ийн үзүүлэлт шаардах юм. Мөн та эхлэх товч буюу бидний хэлж сурснаар цонх товчийг дэлгэцийн голд байршуулах боломжтой юм.

Window 11 нь ирэх долоо хоногт аппликейшн хөгжүүлэгчдэд туршилтын хувилбараа гаргах бөгөөд 7 сараас эхлээд хэрэглэгчид суулгах боломжтой гэж мэдэгдлээ.

Мөн Microsoft компани Windows 11 –ийн танилцуулах арга хэмжээний төгсгөлд Америкийн 2 дахь  их наяд долларын үнэлгээтэй компани болсоноо зарлалаа.    