Шарах шүүгээ худалдан авахдаа анхаарах зүйлс.

Гэр бүл, гэрийн эзэгтэйн хамгийн сайн хоолны туслах бол яахын аргагүй шарах шүүгээ. Тэгтэл гэр бүлээрээ тухлан суугаад хүссэн хоолоо шарах шүүгээндээ хийж идэх гэсэн ч таны хүссэнээр хоолыг тань болгож чадахгүй байгаа асуудал танд тулгарч байна уу? Та шинэ шарах шүүгээний эрэлт гарах цаг нь болжээ. Маш олон төрлийн шарах шүүгээ худалдаалагдаж байгаа энэ үед та өөрт хамгийн тохирсон шарах шүүгээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл та шарах шүүгээ худалдан авахад тань хэрэг болох чухал мэдээллүүдийг хүргье.

  1. Шарах шүүгээний төрөл. 

    A) Тавилгад суурилуулдаг шарах шүүгээ (Build-in Oven) – сүүлийн үеийн гэрийн эзэгтэй нарийн хамгийн ихээр сонгодог болсон шарах шүүгээ төрөл. Загвар болон хэлбэр хэмжээнээсээ авахуулаад таны гал тогоог гайхалтай чимэх болно. Суурилуулдаг шарах шүүгээний хувьд 60-90 см хэмжээтэй байдаг бол стандарт багтаамж нь 64 литр болон түүнээс дээшээ 115литр хүртэл багтаамжтай байдаг. Мөн та цахилгаан болон хийн шарах шүүгээнээс сонголтоо хийж болох юм.

    B) Керамик тавцантай шарах шүүгээ (FreeStanding oven) – Энэ төрлийн шарах шүүгээ хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд шарах шүүгээ болон тавцантай плеткийн хослол юм. Та мөн олон хувилбараас сонголт хийх боломжтой - индукц эсвэл керамик плеткатай мөн цахилгаан эсвэл хийн шарах шүүгээ. Ихэнх нь цахилгаан шарах шүүгээ байдаг ба овор хэмжээний хувьд их зай эзэлдэг.

    C) Ууран шарах шүүгээ (Steam Oven) – Уурын шарах шүүгээ нь хоол болох явцад бүтээгдэхүүний шим тэжээлийг алдуулдаггүй тул ердийн зуухнаас илүү бүтээгдэхүүнийг тэжээллэг байдлын хадгалж болгодог. Мөн утсан хоол хүнсэнд хамгийн тохиромжтой

  2. Ажиллагаа

    Шарах шүүгээ нь цэвэрлэхэд хялбар болгох эсвэл хоол хийх олон төрлийн сонголтыг санал болгохоос эхлээд олон төрлийн онцлог шинж чанарыг агуулдаг бөгөөд эдгээр нэмэлтүүдийн ажиллагааны давуу талыг ойлгох нь таны хэрэгцээг илүү хялбарчлах болно.

    A) Цэвэрлээгээний функц - Каталитик ба пиролитик функцууд нь цэвэрлэгээг хөнгөвчлөх зорилготой боловч өөрөөр ажилладаг. Каталитик нь зарим шарах шүүгээнд өөх тосыг шингээдэг катализатор доторлогоо байдаг. Өөрөө цэвэрлэх ажиллагаа нь тухайн доторлогоондох тосны үлдэгдлийг зөөлрүүлдэг тул үүнийг амархан цэвэрлэх боломжтой. Пиролитик цэвэрлэгээний ажиллагааны тусламжтайгаар шарах шүүгээ 500 ° C хүртэл температурт хүрч, хүнсний үлдэгдлийг үнс болгон хувиргадаг бөгөөд үүнийг дараа нь цэвэрлэх боломжтой.

    B) Бактерийн эсрэг керамик паалан нь дотор талыг арчиж цэвэрлэхэд хялбар байдаг бөгөөд зэврэх, амархан зурдаггүй. Мөн хоолны үнэрийг амархан гаргадаг.

    C) Хос сэнстэй шарах шүүгээ нь шарах шүүгээн дотор температурыг жигд болон хурдан тараадаг.

    D) Мэдрэгчтэй дэлгэц нь уншихад хялбар, цэвэрлэхэд хялбар тул хамгийн тохиромжтой сонголт болдог. Мөн илүү чамин харагддаг.

    E) Уураар болгох тохиргоо нь хоол хийх аргыг сайжруулж байгалийн бүтэц, өнгө, амтыг хадгалахад тусалдаг бөгөөд хоол хийх илүү эрүүл арга юм.

    F) Wi-Fi хүлээн авдаг шарах шүүгээ нь шарах шүүгээгээ алсаас асаах боломжийг олгодог тул гэртээ ирэхэд оройн хоол бэлэн боломжтой

  3. Температурын тохиргоо

    Шарах шүүгээ тань таны хийх хоол бүрд зориулсан температураар халдаг байх ёстой. Хэрэв тахиа шарах бол дээр болон доороосоо зэрэг халах хэрэгтэй. Хэрэв пицца хийх бол зөвхөн доороосоо халдаг, байх мөн доороосоо сэнстэй халах, зэрэг сэнстэй халах зэргээр тохиргоо хийдэг байх хэрэгтэй.

  4. Цахилгаан хэмнэлт

    Цахилгаан шарах шүүгээ нь эрчим хүчний үр ашгийн дагуу ангилдаг бөгөөд хамгийн үр ашигтай загвар нь A+ эсвэл A зэрэглэлтэй байдаг. Цахилгаан шарах шүүгээ нь бусад том гал тогооны хэрэгслүүдээс бага эрчим хүч зарцуулдаг боловч та үүнийг илүү үр ашигтай ашиглах боломжтой хэвээр байна.

Та дээрх мэдээллүүдийг сайтар анхаарч шинээр шарах шүүгээ худалдан авахдаа өөртөө тохирсон хамгийн сайныг сонгон аваарай.

Эцэст нь таны бараа чанартай бас баталгаат эрхтэй албан ёсны борлуулагч байгууллагынх байх шаардлагатай. Таны бараа цаг хугацааны явцад элэгдэж хуучрахад танд баталгаат засвар заавал хэрэгтэй болдог шүү! Нэмж хэлэхэд улс болгон бүр бүсчлэлээсээ хамаараад цахилгаан давтамж болон хүчдэл өөр байдаг болохоор албан ёсны борлуулагч байгууллага нь тухайн улсад тохирох бүтээгдэхүүнийг оруулж ирдэг.