SenpAI.GG таны тоглоомын дасгалжуулагч.

21 зуун гарсанаар техник технологи, хүмүүсийн дижитал, цахим шилжилт нь дэлхий дахинг тэрчигтээ өөрчлөөд байна. Энэ цахим шилжилтын хамгийн тод үйл явдал нь яахын аргагүй И-спорт юм. Зүгээр нэг дэлгэцний ард тоглоом тоглоод байх биш түүгээрээ мэргэжлийн тамирчин болох нь одоогийн хүүхдийн мөрөөдөл, зорилго болоод байна. Мэдээж мэргэжлийн тамирчин болох тийм ч амар хялбар биш. Сайн тоглогч мэргэжлийн тоглогч байх хооронд нийлээд ялгаа бий. Харин таны чихэнд хиймэл оюунаар ажилладаг дуу хоолой энэ ялгааг арилгахад бага ч болов тус болж чадах болов уу? Тэгвэл Y-Combinator компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр SenpAI.GG таны мөрөөдөл зорилгыг илүү хялбараар бодит болгохоор ажиллаж байна.

Ямар буу дайсандаа хамгийн их хохирол учруулдаг вэ? Энэ газар дээр аль баатар илүү давуу талтай вэ? Энэ удаагийн шинэчлэлтээр яг юу, юу өөрчлөгдсөн вэ? болон тоглогчдод шинэ тактик, шинэчлэлтүүдийг бүрэн судалж ойлгох хэрэг байнга тулгарч байдаг.

SenpAI.GG нь эдгээр мэдээллийг автоматаар гаргаж, шинэ тоглогчдыг илүү хурдан, сайн цаашлаад мэргэжлийн болоход нь туслахаар хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Энэ нь одоогоор League of Legends, Valorant and Teamfight Tactics тоглоом дээр ажиллаж байна. Жишээлбэл: Valorant дээр багийн гишүүний талаарх мэдээлэл эсвэл бөмбөг буюу Spike тавих, салгах хугацаа зэргийг тооцоолон зөвлөгөө өгөх юм.

Одоогоор нийт 400,000 гаруй идэвхтэй хэрэглэгч байгаа ба анхан шатны зөвлөгөө, заавар нь үнэгүй байх юм. 