Гар утасны хөгжил дэвшлийг шинэ төвшинд хүргэсэн Samsung Z Fold2 гар утас нь та бидний мэдэхгүй олон шинэлэг болон бусад утаснаас ялгарах онцлогийг өөртөө агуулсан. Жишээлбэл: 2005-аад оны утас шиг нугастай, дэлгэгддэг ухаалаг утас, 5G сүлжээ гэх мэт гайхалтай өвөрмөц шийдлүүдийг шингээж өгсөн. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээр тус гар утсыг хэрэглэдэг болон сонирхож буй хэрэглэгчиддээ онцлог, давуу талуудаас нь хүргэхээр бэлдлээ.
Заримдаа оффисоос гадуур ажилтай зөөврийн компьютергүй үед эсвэл кофе шопт байхад яаралтай и-мэйлд хариу өгөх, давхар утсаар ярьж өөр нэг хүнрүү и-мэйл илгээх гэх мэт асуудлууд багагүй тохиолддог. Samsung Z Fold2 утас нь энэ асуудлыг цаг завгүй бизнес эрхлэгчиддээ тохируулан шийдэж өгснөөр давуу талтай. Энэхүү гар утасны үндсэн дэлгэц дээр 3 аппликейшн зэрэг ашиглаж, цагийг тань хэмнэх боломжийг бүрдүүлж өгнө.
Энэ горим нь аппликейшнүүдийн хооронд чирч, зөөж оруулах үйлдэл юм. Жишээлбэл та ажлын имэйл бичиж байхдаа зураг хавсаргахыг хүсвэл галерей-ээс бичиж буй имэйл руу хүссэн зургаа чирээд оруулахад л хангалттай. Ингэснээр гар утсаараа ажлаа явуулахад илүү хялбар болсон гэсэн үг.
Samsung Z Fold2 гар утас нь хэрэглэгч бүр өөртөө тохируулах загвартай юм. Энэхүү горим нь текст болон дүрсний хэмжээг өөрчлөх, илүү томоор,илүү дэлгэрэнгүй үзэх гэх мэт том дэлгэцийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг танд олгоно.
Edge Panel горим нь өдөр болгон идэвхтэй ашигладаг программуудыг тань “App Pair”-р холбох юм. Ингэснээр та дэлгэцээ олон дахин эргүүлж, программаа хайхгүйгээр нэг үйлдэл дуудахад л хангалттай. Жишээлбэл: Podcast player аппликейшн орж подкаст сонсонгоо дуртай кофегоо уух зуураа имэйлээ шалгаж, шинэ мэдээ мэдээллийг авах гэх мэтчилэн олон аппликейшнүүдийг холбох юм. Энэ панел нь баруун талд байрладаг ч зүүн талруу тохируулан солих боломжтой.
Найз нөхөд болон гэр бүлийнхэндээ эсвэл оффисын ажилчиддаа гээд олон хүнд Wi-Fi нууц код оо өгөх шаардлага гардаг. Дээрээс нь Wi-Fi-ийн нууц үг цээжлэхэд урт, төвөгтэй байдаг эсвэл мартчихдаг шүү дээ. Тэгвэл Galaxy Z Fold2 гар утасны тусламжтай та ойр байгаа Galaxy төхөөрөмжүүдэд өөрийн холбогдсон Wi-Fi-ийн нууц үгийг шууд хуваалцах боломжтой болсон. Гайхалтай биш гэж үү? Мөн шинэчлэгдсэн Wi-Fi онцлог нь ойролцоох интернетийн хурдыг маш хурдан, хурдан, удаан гэх мэтчилэн ангилан харуулна.
Хажууд байрлах зурагнаас харахад л танд ойлгомжтой байх. Бид өмнө нь зөвхөн гар утасны нүүрэн талын камераар л селфи хийдэг байсан үе саяхан. Galaxy Z Fold2 -н ард байрлах хүчирхэг гурвалсан камераар селфи хийхийг танд санал болгож байна. Ахиад дурдахад арын хосолсон 3 камер нь:
12MP Ultra Wide
12MP Wide-angle
12MP Telephoto гэсэн үзүүлэлттэй.
Харин дотор талд байрлах камер нь 10MP юм.
Та кофе ууж байхдаа гарны оролцоогүйгээр ширээн дээр утсаа тавин дэлгэцээ 75-с 115 градуст тохируулан дуртай контентоо үзэх нөхцөлийг тань Galaxy Z Fold2 бүрдүүлж өгсөн. Юу вэ гэхлээр Galaxy Z Fold2 –ийн далд нугасны тусламжтайгаар хэрэглэгчдэд илүү тав тухтай ашиглах боломжийг олгосон.
Dual Preview камерын горим нь Galaxy Fold2-н гадна талын хэсэг болон үндсэн дэлгэц дээр зургийг урьдчилж харах харагдацыг танд харуулах болно. Ингэснээр илүү өөр төвшинд зураг авах юм. Мөн энэ функц нь видеоны горимд ч ажиллах бөгөөд Pro Video горимд шилжүүлээд ашиглах боломжтой.
Гар утсаа Multi-Active Window горим дээр идэвхжүүлэн ажиллаж байх үед “Split screen capture” үйлдлийн тусламжтайгаар нээгдсэн программ бүрийн дэлгэцийн зургийг/screenshot/ авч тус тусд нь ашиглах боломжтой. Ингэснээр та олон дахин программ, аппликейшн орох шаардлагагүй юм.