SmartThings хяналтын самбараар гэрээ хянах боломж

Өнгөрсөн жил дэлхийн телевизийн зах зээлд 10 зурагтын 7 нь  Samsung Electronics компанийн Smart TV борлуулагджээ. IHS Markit-ийн мэдээлснээр дэлхийн зах зээл дээрх ухаалаг телевизийн борлуулалтын 60%-г Samsung Smart TV эзэлж байна хэмээжээ. 

Samsung Electronics нь 2018 оны QLED телевизүүдийнхээ ухаалаг функцийг хиймэл оюун ухаан (AI) болон (IoT) ашиглан сайжруулж, технологийн өөрчлөлтөөр тэргүүлж байгаа юм.
QLED зурагтууд бусад бүх төрлийн төхөөрөмжүүдтэй холбогдох болсон нь хэрэглэгчийн хувьд хамгийн хялбаршуулсан функц болоод байна. Үүнээс гадна телевизүүд холбогдсон төхөөрөмжүүдтэйгээ контентоо хуваалцах, хянах боломжтой болсон юм. Ингээд ямар боломжууд байгааг хамтдаа харцгаая!

Хялбар ухаалаг тохиргоо

Юун түрүүнд энгийн хэдхэн алхмыг хийх замаар системийг тохируулах явдал юм. Эхний удаа тохируулахдаа зурагт нь хэрэглэгчийн Samsung ухаалаг гар утас, эсвэл SmartThings программ суулгасан аливаа хөдөлгөөнт төхөөрөмжтэй автоматаар холбогдоно. Хэрэглэгчийн ухаалаг гар утас дээрх сүлжээний мэдээллийг хуваалцах бөгөөд зурагтаа  Wi-Fi сүлжээнд шууд холбоно. Хэрэв хэрэглэгчийн гар утас Samsung данстай холбогдсон бол тухайн мэдээллийг ТВ-тэй хуваалцах боломжтой.

Хэрэглэгчид өөрсдийн сонгосон программуудаа ухаалаг гар утаснаасаа сонгож, Smart TV-ээр дамжуулан үзэх боломжтой бөгөөд мөн төхөөрөмж дээр нэмж хялбархан нэвтрэх боломжтой. Тохируулж дууссаны дараа хэрэглэгчийн мэдээлэл автоматаар хадгалагдах тул дахин тохируулах шаардлагагүй. QLED TV нь хэрэглэгчдэд дуртай контент эсвэл хөгжмийн стриминг программуудаа шууд үзэх боломжийг олгодог.

IoT тохиргоо

“Business solution provider CSG-ээс явуулсан судалгаагаар 10 хэрэглэгчийн 9 нь аль хэдийн IoT төхөөрөмж эзэмшдэг бөгөөд хэрэглэгчдийн тал хувь нь IoT нь гэрийн нөхцөлд хэрэглэхэд амархан гэж хүсдэг хэмээжээ. Гэхдээ ТВ-ийг төхөөрөмжүүдтэй холбох үйл явц нь олон хүнд төвөгтэй байх хандлагатай байсан бол 2018 QLED TV нь IoT платформ болох ‘SmartThings’-тэй уялдуулж энэ асуудлыг шийдэж чадсан. 

Хэрэглэгчид SmartThings программыг ухаалаг гар утсан дээрээ ажиллуулаад ‘Төхөөрөмж нэмэх’ дээр дарж гэр доторх бүх IoT төхөөрөмжүүдийг автоматаар олох боломжтой. SmartThings нь асаалттай үед гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох угаалгын машин, агааржуулагч, хяналтын камер, гэрэл, хаалганы хонх, цоож гэх мэт бүгдийг хянах боломжтой юм. Эдгээр холбогдсон гэрийн төхөөрөмжүүдийн мэдээллийг SmartThings хянах самбар ашиглан зурагтаар харах боломжтой. Жишээлбэл, хэрэглэгчид гэрийн температурыг шалгасны дараа агааржуулагчийг ажиллуулж болно. Эсвэл угаалгын машин хэр хугацаанд дуусах цагийг шалгах боломжтой. Мөн PowerBot буюу робот цэвэрлэгчийг цэнэглэх эсвэл ажиллуулахыг сонгох, Family Hub хөргөгчид ямар бүтээгдэхүүн байгааг харах боломжтой. 

Зочны өрөөний тохиргоо

Smart TV нь Галерей аппликейшнээр дамжуулан утсан дээрээ авсан зураг, видеог хянах боломжийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хялбар болгосон. Зураг, видео клипийг хэрэглэгчийн Samsung дансанд холбогдсон Samsung Cloud дээр байршуулж, том дэлгэцэн дээр үзэх боломжтой. Аялал зугаалгаар явж байхдаа гар утсан дээрээ зураг аван түүнийгээ  зурагтад мэдэгдэл оруулмагц гэр бүлийнхэнтэйгээ шууд хуваалцах боломжтой. 

Нэг үгээр хэлбэл QLED TV нь гэр бүлийн гишүүдтэйгээ илүү амархан харилцахад туслах зочны өрөөнд тусгай зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэхэд болно.

BIXBY

QLED TV нь ‘One Remote Control’ функцээр тоноглогдсон бөгөөд төрөл бүрийн  төхөөрөмжүүдийг нэг алсын удирдлагаар хянах боломжтой. Тодруулбал, энэ жил зөвхөн тоглоомын консул, OTT (Over the Top) хайрцаг, чанга яригчийг ашиглахаас гадна оптик кабелиар холбогдсон аудио бүтээгдэхүүнийг дэмжиж ажиллахаар болсон. 

Bixby Voice нь QLED телевизорыг хялбархан удирдахад тусалдаг. Алсын удирдлагатай дуу хоолой таних товчлуурыг дарж, агуулгыг хайхаас гадна зурагтыг ажиллуулахгүйгээр тохируулах боломжтой. Энэ нь хэрэглэгчид Amazon, Hulu, HBO гэх мэт төрөл бүрийн VOD (Video on Demand) контентыг хайх, мөн ТВ үзэж байхдаа дууны ая зэрэг нэмэлт мэдээллийг авах боломжтой. Жишээлбэл, контентын цаана ямар хөгжим тоглож байгааг олж мэдэхийн тулд “Энэ ямар дуу вэ” гэж хэлэн хайх боломжтой. 

"Энэ жилийн QLED TV-ийн ухаалаг функц нь хэрэглэгчид ТВ-г илүү хялбар ашиглаж чаддаг болгосон" гэж Samsung Electronics-ийн Visual Display Business-ийн дэд ерөнхийлөгч Хеман Ли хэлэв. Мөн тэр хэлэхдээ "Бид гэрийн IoT-ийг төрөл бүрийн холбогдсон төхөөрөмжүүдээр амьдралын хэв маягийг өөрчилдөг болно." гэж хэлжээ.  

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: BIXBY ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?