Samsung One UI үйлдлийн систем дээрх таны гарцаагүй сонирхох функцүүд.

     Samsung-ийн One UI нь эргэлзээгүй хамгийн шилдэг андройд дээр суурилсан үйлдлийн системүүдийн нэг бөгөөд гурав дахь шинэчлэлтээрээ улам боловсронгуй болжээ. One UI нь боловсронгуй болгосон дизайнтай, тохь тухтай нэг гарт ашиглахад тохирсон, олон тооны анимейшн, олон төрлийн шинэ шинж чанаруудыг агуулсан байна. Тэгвэл One UI 3 үйлдлийн систем дээрх хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй сонирхолтой,  мэдүүштэй тохиргоонуудыг танилцуулъя.

  1. Дуудлагын арын зургийг солих.

    One UI 3 шинэчлэлд нь та дуудлагын арын зургийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой болсон. Хэрвээ та дуудлагын арын зургийг солих бол дуудлагын аппликейшн руу орж баруун дээд булангийн цэсний 3 цэгийг дарж “settings” цэсийг сонгоно. Дараа нь “Call Background” сонгон орж өөрийнхөө хүссэн зургийг оруулах боломжтой.

  2. Always-on дэлгэц болон Lock дэлгэцэн дээрх виджет.

    One UI 3-ийн гайхалтай шинж чанаруудын нэг нь танд хэрэгтэй мэдээллийн виджетүүдийг шууд Lock дэлгэц эсвэл Always-on дэлгэцээс шууд харах боломжийг олгодог. Хөгжим, мэдээ мэдээлэл, цаг агаар болон бусад виджетүүдийг шалгахын тулд Lock дэлгэцийн цаган дээр эсвэл Always-on дэлгэцийн цагийг хоёр товшиход л хангалттай.

    Та Setting ->> Lock screen ->> Widgets гэж орон идэвхжүүлээрэй.    

  3. Live caption буюу шууд тайлбар.
    OneUI 3.0 нь live caption буюу англи хэл дээрх бичлэгийг хадмал тайлбартай оруулах боломжтой юм. Зарим нэг алдагдал байгаа боловч сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчид эсвэл англи хэл мэддэггүй хүмүүст ойлгоход нь туслах болно.

    Та Settings>> Asscessibility >> Hearing enhancements >> Live caption орж идэвжүүлэх боломжтой.

  4. Нууц үг автоматаар бөглөгч.
    Samsung-ийн One UI дээрх Автоматаар бөглөх үйлчилгээ нь Samsung Pass бөгөөд хэрэв та өгөгдлөө Google Autofill эсвэл бусад нууц үгийн менежерт аль хэдийн оруулсан бол утас нь таны өмнөөс нууц үгийг чинь бөглөнө.

    Та Settings >> General Management >>language and input >> Autofill service орж автомат бөглөгчийг сонгох боломжтой.

  5. Аппликейшнээ нуух.
    Шинэ Samsung One UI нь програм нь аппликейшнийг нуух сонголттой болсон. Таны ашигладаггүй тэгсэн мөртлөө устгаж болдог дэлгэцээр дүүрэн байдаг аппликейшнуудыг одоо далд хийх боломжтой боллоо.

    Та нүүрний дэлгэцэн дээрээ удаан дарж, дэлгэцний тохиргоо руу орж “Hide apps” дээр дарж өөрийн хүссэн аппликейшнээ нуух боломжтой.

  6. Гэрлэн мэдэгдэл.
    Та Settings >> Assessibility >> Advanced руу орж гэрлэн мэдэгдлийг асаах боломжтой. Дэлгэцийн гэрэл ба камерын гэрлээ асааж болох бөгөөд энэ нь чухал мэдэгдлийг хэзээ ч орхигдуулахгүй танд мэдэгдэх болно.

  7. Always-on дэлгэцийг тохируулах.
    Always-on дэлгэц нь One UI дээр (дизайны хувьд) мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд одоо илүү өнгөлөг болсон. Settings >> Lock дэлгэцийн доор Always On дэлгэцийн цагийн хэв маяг, фонтын өнгийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

  8. Устгасан зургаа дахин сэргээх
    One UI үйлдлийн системтэй утасны галлерей хэсгээс устгасан зургууд хогийн сав руу ордог. Та баруун дээд буланд байрлах гурвалсан цэснээс хогийн сав (Recycle bin) руу нэвтэрч, доторх зургуудыг сэргээж эсвэл бүр мөсөн устгаж болно

Та дээрх функцүүдийг ашиглан утсаа илүү боловсронгуй, зугаатай ашиглаарай.