Samsung Galaxy S21, S21+, S21 Ultra

Samsung компани 2021 оны 1-р сарын 24-нд “Galaxy Unpacked” арга хэмжээгээрээ дамжуулан өөрсдийн хүчирхэг цуврал болох Galaxy S загварын 3-н төрлийн ухаалаг утсаа танилцуулсан билээ. Уг арга хэмжээгээр танилцуулсан Samsung Galaxy S21 болон S21 + загваруудын хувьд хоорондоо ижил төстэй үзүүлэлт их байсан бол харин Samsung Galaxy S21 Ultra утасны хувьд бүхэлдээ илүү хүчирхэг байсан юм. Тэгвэл Samsung Galaxy S21, S21 Plus болон S21 Ultra утаснуудтай дэлгэрэнгүй танилцъя.

Galaxy S21 болон S21+

Дэлгэцүүдийн хувьд өнгөрсөн жилийн загваруудтай ижил хэмжээтэй 6.2 инч (S21) болон 6.7 инч (S21 Plus) хэмжээтэй байсан ч дэлгэцийн ирмэгийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн. Энэ загваруудын дэлгэцний нягтаршилын хувьд өнгөрсөн жилийн загвар болох S20 болон S20+ -аас буурч 2400х1080 пиксель болсон. Хоёр утас хоёулаа 120Гц –ийн дүрс шинэчлэх хурдтай бол RAM нь 12GB-аас 8GB болж буурсан үзүүлэлттэй байна.

Мэдээж бүх үзүүлэлт нь бураагүй. Samsung Galaxy S21 болон S21+ -ийн процессор нь Qualcomm-ийн хамгийн сүүлийн үеийн Snapdragon 888 чипсет бөгөөд ерөнхий гүйцэтгэлд томоохон ахиц дэвшил гарсан. Хурууны хээ мэдрэгчийг Qualcomm-ийн шинэчилсэн 3D Sonic Sensor Gen 2 болгон сайжруулсан бөгөөд ашиглахад илүү хурдан, хялбар болсон. Батарейны хувьд S21 нь 4000 мА багтаамжтай бол S21 Plus нь 4800 мА багтаамжтай хүчирхэг батарейтай болсон.

Өнгөрсөн жилийнхээс бараг өөрчлөгдөөгүй байгаа нь камерын хүчин чадал юм. S21 ба S21+ загваруудын аль аль нь 12 мегапикселийн өргөн өнцгийн камер, 12 мегапикселийн хэт өргөн камер, 64 мегапикселийн үндсэн камер болон 10 мегапикселийн селфи камераар тоноглогдсон. Мөн Samsung компани Galaxy S21 болон S21+ камеруудад 30x "Space Zoom" горим, бичлэг хийх үеэр камерыг хооронд нь сольж хөнгөвчлөх боломжтой видеоны шинэ "Director's View" горим, "Single Take" болон дүрс тогтворжуулагч “Super Steady” горимд нэмэлт сайжруулалт, өөрчлөлтүүдийг оруулжээ. Харамсалтайн S21 болон S21+ утсууд нь depth буюу гүнийн фокусын камергүй болсон.

Galaxy S21 Ultra

Энэ жилийн арга хэмжээний хамгийн том гэнэтийн бэлэг нь Samsung Galaxy S21 Ultra байлаа. Бүх үзүүлэлт, загвар өнгө төрөхөөрөө хүчирхэг гэдгээ илэрхийлсэн мэт байв. $1’199 доллараас эхэлж байгаа Samsung Galaxy S21 Ultra таны хүссэн бүхнийг хийж чадах хамгийн шилдэг андройд ухаалаг утас байж чадна.

Samsung Galaxy S21 Ultra дэлгэцний хувьд 6.8 инчийн 3200 x 1440 OLED дэлгэц, 120 Гц дүрс шинэчлэлтийн хурдтай байна. 12GB RAM, 5,000 мА батарей, 512 ГБ хүртэлх багтаамжтай, мөн Qualcomm -ийн хамгийн сүүлийн үеийн Snapdragon 888 процессороор тоноглогдсон.

Харин камерын хувьд 108 мегапикселийн хүчирхэг үндсэн камер ,12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер, 10 мегапикселийн 3х оптикал камер, 10 мегапикселийн гүнийн камер болон 40  мегапикселийн селфи камераар тоноглогдсон. Мэдээж S21 болон S21+ дээр байдаг бүх камерын функцүүд суусан байгаа юм.Samsung Galaxy S21 ultra нь хар, саарал, титан, хар хөх болон хар бор гэсэн өнгүүдээр худалдаалагдаж байна.

Samsung –ийн албан ёсны борлуулагч Сайн электроникс.