Samsung Unpacked Part2 тун удахгүй

Samsung компани өнгөрсөн 8-р сарын 11-нд Galaxy Unpacked арга хэмжээгээрээ эвхэгддэг ухаалаг утасны дараагийн үеийг тодорхойлсон Samsung Galaxy Z загварын ухаалаг утаснуудаа танилцуулсан.Тэгвэл өчигдөр Samsung компани хэрэглэгчиддээ гайхалтай гэнэтийн бэлэг барьж 10-р сарын 20-ний Монголын цагаар 22:00 цагаас “Galaxy Unpacked Part 2“ нэртэй шинэ арга хэмжээгээ зохион байгуулахаар боллоо. Уламжлал ёсоор Samsung брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Сайн электроникс компани тус арга хэмжээг Samsung Store - Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжээр шууд дамжуулах болно.

Энэ удаагийн арга хэмжээ өмнөх арга хэмжээнүүдээс таамаглахад хамгийн хэцүү нууцлагдмал байгаа юм. Мэргэжилтнүүд болон танилцуулга бичлэгээс үзэхэд энэ удаагийн арга хэмжээгээр цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулагдана гэхээсээ илүүтэй өмнөх загварын бүтээгдэхүүнийг илүү олон өнгөний сонголттойгоор мөн Galaxy S21 FE буюу S21 Fan Edition –ийг танилцуулах магадлалтай гэж таамаглаж байна. 

Мөн Samsung өөрсдийн ONE UI –ийн шинэ, илүү ухаалаг  үйлдлийн системээ танилцуулах магадлал өндөр байна. Энэ удаагийн One UI-н Андройд 12 дээр суурьлагдсан бөгөөд хэрэглэхэд хялбар болсоноос гадна ухаалаг утасны интерфэйсийг хэрэглэгч өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжийг олгохыг зорьж байгаа юм.

Технологийн шинэ инновациудаас хоцрохыг хүсдэггүй технологийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээх арга хэмжээ байгаа гэдэгт итгэлтэй байна.

Samsung брэндтэй холбоотой мэдээллийг Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Sain electronics хамгийн түрүүнд хүргэнэ.