Samsung Galaxy A72/А52 - Шинэ үеийн А загвар

Samsung компанийн 2020 онд танилцуулсан Samsung Galaxy A51 ухаалаг утас нь дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ухаалаг утасны жагсаалтыг өдөрт 63369 ширхэг чадсан амжилтаараа тэргүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаа тэр загварын дараагийн загвар болж буй “Гайхамшигт” тодотголтой Samsung Galaxy А72/А52 ухаалаг утсыг “Samsung Galaxy Awesome Unpacked” арга хэмжээгээрээ дамжуулан танилцууллаа. Энэ шинээр танилцуулагдсан утаснууд нь өнгө болон загвар дизайны цоо шинэ шийдлийг авчирж чадсанаараа өмнөх А загварын ухаалаг утаснуудаас илүүтэй олны анхаарлыг татаж байна. Түүнчлэн Samsung компани энэ удаагийн А загварын ухаалаг утаснууддаа технологийн шинэчлэлтийг илүү тусгасан гэсэн нь хүлээлт их үүсгэсэн билээ. Galaxy S загварын утаснуудад байдаг олон төрлийн ижил төстэй функцүүдийг агуулсан A загварын онцлох шинжүүдтэй танилцъя.

AWESOME камер

Энэ удаагийн А загварын утаснуудын камеруудад урьд өмнө байгаагүй олон шинэчлэлтийг оруулжээ. Galaxy A72 болон A52 ухаалаг утас нь үндсэн(main), хэт өргөн (ultra wide), гүний камер(depth), макро (macro) гэсэн арын хүчирхэг дөрвөлсөн камертай бөгөөд үндсэн камерыг 64МП болгон сайжруулсан нь өмнө А загварын утаснуудад байгаагүй дэвшил юм. Харин селфи буюу урд камерын хувьд 32МП болж сайжруулсан тул хүссэн сэлфигээ өнгөлөг, төд дарах боломжтой болсон. Энэ удаад S загварын утаснуудад байдаг OIS технологийн шинэчлэл А загвар дээр хийгджээ. Энэ нь хүний гарын хөдөлгөөн эсвэл хөдөлгөөн дундаас сарнилтгүй тод, өндөр нягтаршилтай зураг авах боломжийг олгодог дүрс тогтворжуулах функц юм. Бас Night mode тохиргоо нэмэгдсэн нь шөнө зураг дарах хүсэлтэй хүмүүсийг ихэд баярлуулж байгаа нь лавтай. Мөн нэмэгдсэн бодит байдал буюу AR технологийн олон төрлийн фильтр, эффектүүд “Fun mode”-д багтсан байна.  А72 утас нь оптикал 3х таталт, дижитал 30х таталт хийж зураг дардаг бол А52 нь 10 дахин татах чадвартайгаараа л ялгарч байна.

AWESOME дэлгэц

А72 болон А52 загварын дэлгэцийн үзүүлэлт таныг бүрэн гайхшруулах хэмжээнд өөрчлөгджээ. Хэрэглэгч нарт үзэж байгаа кино, контент , тоглож байгаа тоглоомоо бодит мэт мэдрэх мэдрэмжийг өгөх чадвартай SUPER Amoled дэлгэцтэй болсон. Дэлгэцийн хэмжээний хувьд А72 нь 6.7 инч бол А52 нь 6.5 инчийн том дэлгэцтэй байна. Мөн энэ дээр 90Гц-ийн дэлгэц шинэчлэх хурдыг нэмэхэд таны тоглох төгс орчин бүрдэх нь гарцаагүй. Бүхэл өдөржин, шөнөжингөө дэлгэцээ ширтэхэд зориулан хүний нүдийг цэнхэр гэрлийн туяанаас хамгаалах eye protect shell –тэй болсон.

Awesome батарей

Батарейн хувьд А72 нь 5000mAh батарейтай харин А52 нь 4500mAh батарейтай болохоор бүх л өдрийн турш утсаараа ажлаа амжуулах, тоглоом тоглох, дуу сонсох, видео контент үзэхэд хангалтай хүрэлцэнэ гэсэн үг. Хамгийн гайхалтай нь A72 болон А52 –ын батарей нь хиймэл оюун ухааны зохицуулалт хийдэг тул таны утасны батарейг илүү ухаалгаар, илүү удаан ажиллуулах боломжтой.

Мөн  IP67 ус тоосны хамгаалалтыг онцлох хэрэгтэй байх. 1метрийн гүн усанд 30 мин байсан ч таны утас асуудалгүй ажиллах боломжтой. Одоо утсаа бороотойд ч чөлөөтэй оролдож, контент бүтээх боломжтой. Бас нэг зүйл 256GB-н багтаамжийн сонголт байгаа тул бүх л зуны турш хүссэн бүхий л зураг, бичлэг, файлуудаа хадгалсан ч таны A52 дээр хангалттай багтаамж үлдэнэ.

Samsung Galaxy A72 болон А52 нь хар, цагаан, нил ягаан болон, усан цэнхэр гэсэн гайхалтай өнгөний сонголтуудтай хэрэглэгч бидэнд ирлээ.

Samsung –ийн албан ёсны борлуулагч Сайн электроникс.