Самсунг компани – $30 -оос $220 тэрбумын үнэлгээтэй компани болсон нь

     Техник технологи, инновацийн эрин үед бид цаг, минут, секүнд тутамд шинэ, шинэлэг нээлт технологийн дэвшилтүүдтэй мөр зэрэгцэн амьдарч байна. Бидний сайн мэдэх Самсунг компани анх ердөө 30хан доллараар эхэлж байсан талаар та мэдэх үү? Бүр энгийн нэгэн загас, ногоо, гоймон зардаг дэлгүүр байсан гэвэл та итгэх үү?

1938 онд Lee Byung Chull Солонгосын Тегү хотод худалдаа арилжааны зориулалтаар ердөө 30 доллараар Самсунг компанийг байгуулжээ. Lee Byung Chull 40 ажилчинтай Самсунг үйлдвэрийг нээж загас, ногоо болон өөрсдийн хийсэн гоймонг худалдаалдаг байв. 1947 онд Сөүл хот руу нүүж элсэн чихэр боловсруулах үйлдвэр байгуулж, мөн 1954 онд Солонгос улсын хамгийн том нэхмэлийн үйлдвэр байгуулж амжилттай үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар 1960 онд тэд анх удаа цахилгаан бараа үйлдвэрлэл болон барилга угсралтын компани байгуулж хүрээгээ тэлжээ. Дараагийн жилүүдээс Самсунг угаалгын машин, богино долгионы зуух, хар цагаан телевиз зэргийг үйлдвэрлэж дотооддын зах зээлд амжилттай худалдаалж, мөн экспорт хийдэг болсон.

зураг 1 : Самсунг компанийн анхны үйлдвэр

1980 оны эхээр Самсунг компанийг Hanguk Jeonje Tongsin худалдан авч теле харилцаа холбоо, утасны хавтан, факс болон утасны зах зээлд орж ирснээр өнөөгийн бидний мэдэх Самсунг утасны үйлдвэрлэлийг эхлүүлжээ. 1988 онд Самсунг анхны утас SH100 –аа танилцуулж байсан ба 1990 оноос хойш Самсунгийн алдар нэр өсөж, чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн анхны дижитал телевизрыг үйлдвэрлэж, цаашлаад 1998 онд Самсунг моторсын анхны машинийг үйлдвэрлэж байжээ. Мөн Самсунг барилга угсралтын компани Petronas цамхаг, 101 Taipei цамхаг болон Burj Khalifa зэрэг томоохон төслүүдтэй хамтран ажиллаж байсан. 2005 оноос дэлхийн утасны зах зээлийг тэргүүлж, өдгөө дэлхийн анхны 5G сүлжээг Америк болон Солонгост 2019 онд нэвтрүүлж салбартаа анхдагч болсоор байна.

зураг 2 : Самсунгийн анхны утас SH-100

Анх ердөө 30хан доллараар байгуулагдаж байсан загас, гоймонгийн дэлгүүр өдгөө дэлхийн хамгийн том технологийн компани болж Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг дангаараа бүрдүүлдэг $220 тэрбумын үнэлгээтэй асар том технологийн компани болон хөгжиж чаджээ.

Таньд ч бас мөрөөдлөө бодит болгон асар том компани байгуулах боломж бий.