Samsung android утасны боломжууд

Нийт ухаалаг гар утасны 88% нь андройд, үлдсэн 12% нь IOS үйлдлийн системт гар утас эзэлж байна. Дэлхийн хэмжээнд өнөөдөр ойролцоогоор 2.5 тэрбум андройд утас хэрэглэгчид байдаг аж. Андройд утасны энэхүү өргөн хэрэглээнд чухам юу нөлөөлдөг бол?

Энэхүү нийтлэлээр андройд үйлдлийн системт гар утсаны давуу тал болон боломжуудын талаар мэдээлэл хүргэж байна. 

Хамгийн дэмшилтэд үзүүлэлт бүхий өгөгдөл

Техник хангамж, үзүүлэлтээрээ Samsung андройд утасны давуу талыг дурдвал маш олон бөгөөд илүү хямд ч байдаг. IOS болон Samsung андройд үйлдлийн системт хамгийн сүүлд гарсан ухаалаг гар утаснуудын техникийн үзүүлэлтээс шууд харах боломжтой.

Өөрчлөлт хийх илүү боломжтой

Андройд утасны нэг гол давуу тал бол яахын аргагүй өөрийнхөөрөө өөрчлөх боломж юм. Зөвхөн апп гэлтгүй нүүр зураг, товчлуур, цаашлаад шинээр РОМ буюу системийн бүх мэдээллийг хадгалдаг санах ойг хүртэл солих боломжтой. Зарим хүмүүс утсаа ингэж өөрчлөх шаардлага, хэрэгцээ олон хүнд байдаггүй гэж хэлж магадгүй ч өөрийн хэрэглээний нэг хэсэг болсон гар утсаа хүссэнээрээ зохион байгуулах боломжтой нь түүний давуу тал байсаар л байна. Өдөр тутамдаа ашигладаг виджетүүд болох цаг, цаг агаар, сэрүүлэг, утасныхаа контакт руу шууд дуудлага хийх, гар чийдэн, имэйлээ харах гэх мэт зүйлүүд байж болно.

Зургаа архивлах, хадгалах

Google Photos нь таны утсан дээрээ авсан зураг бичлэгийг үнэгүй хадгалах боломжтой. Хамгийн гол давуу тал нь хязгааргүй багтаамжтай. Харин iOS-т байдаг энэ төрлийн үйлчилгээ нь зөвхөн та утсаа хэрэглэж байх үед буюу идэвхтэй байх үед л ажилладаг. Гэтэл Android утас таныг унтаж байхад ч гэсэн таны оролцоогүйгээр зургийг тань архивлах бөгөөд мөн та хүсвэл хэзээ хадгалах болон хадгалахгүй байх хэрэгтэйг шийдэж болдог. 

3 апп нэгэн зэрэг ажиллуулах

Анх Samsung андройд үйлдлийн системт гар утас нэгэн зэрэг 2 апп ашиглах шийдлийг танилцуулж олны талархлыг үүгээрээ хүлээж байсан үе саяхан. 2019 оны 9-р сарын 6-нд гарсан Samsung Fold загвар нь нэгэн зэрэг 3 апп-ыг ашиглах боломжтой болсон юм. Энэ нь ажил хэрэгч, оффисыг ажил эрхэлдэг, утсан дээрээ ажлаа төлөвлөн зохион байгуулдаг хүмүүст хамгийн их таалагдсан шийдлүүдийн нэг юм. 

Утасны дуудлагыг бичиж авах

Дараагийн iPhone дээр хийж чадахгүй зүйл бол дуудлагыг бичиж авах юм. Мэдээж энэ үйлдлийг хийх зарим нэгэн хак төрлийн нэмэлт эсвэл мөнгө төлөөд төлбөртэй үйлчилгээ авах боломжтой байдаг ч Android дээр хийхээс хавьгүй төвөгтэй юм. Automatic Call Recorder гэх мэт аппууд таны утасны бүх дуудлагыг бичиж авах бөгөөд үүнийгээ AMR өргөтгөлтэйгээр хадгалдаг.

Гар утасны багтаамжаа нэмэгдүүлэх боломж

Та гар утасныхаа багтаамжаа нэмэхийн тулд заавар утсаа солих шаардлагагүй. Ихэнх Samsung андройд утас мемори оролттой тул нэмэлт SD card хийхэд л хангалттай. Ингэснээр зай багтаамж ихтэй утас авах гэж маш өндөр зардал гаргах шаардлагагүй байдаг нь гайхалтай. Гэхдээ Samsung андройд утасны бүх загварт мемори оролт байхгүй ч ийм загварууддаа 512GB хангалттай багтаамжтайгаар загварласан юм. Хадгалах ангийн өргөтгөл нь 1TB хүртэлх байна. 

Бүх төрлийн өргөтгөлтэй файлуудыг хялбархан удирдах

Android дээр хүссэн файлуудаа шинээр үүсгэх, устгах, хуулах гэх зэрэг үйлдлүүд маш хялбар байдаг. Учир нь яг л компьютер шиг C Drive гэх эх файлтай юм. Жишээлбэл та имэйлээр pdf өргөтгөлтэй файл явуулахыг хүсвэл маш энгийн үйлдлээр хийх боломжтой. Хадгалсан файлууд өөр өөрийн форматаараа фолдерт хадгалагддаг нь үнэхээр амар. 

Бүгдэд таарах боломжтой эд хэрэглэл

Утасны чихэвч, цэнэглэгч гээд нэмэлт дагалдах хэрэгслүүд нь оролт нь тохирч байвал зүйл зүйлстэй хоршиж ажиллах боломжтой. Стандартчилагдсан, хаана ч хэрэглэх боломжтой Micro UBS холболтыг ашигладаг болсон нь бүх төрлийн ижил төстэй утсанд адилхан ажиллана. Өөрөөр хэлбэр зарим компанийн утас өмнөх загварын эд хэрэглэлтэй ажилладаггүй бол Samsung android-д тийм асуудал гардаггүй. 

Инноваци

Гар утасны зах зээлийн хамгийн инновацилаг шийдлийг санал болгогч компани гэвэл маргаангүй Samsung тэргүүлнэ. Учир нь шинэ төрлийн андройд утас гарах бүрт шинэ шийдлийг санал болгож ирсэн юм. Хурууны хээ, царай таних систем, зэрэг олон апп ашиллах боломж гээд дурдвал олон. 

Харин бусад төрлийн компаниуд инновацилаг шинжээ алдан үүнийг нь хэрхэн шинэ загвартаа шингээн гарах вэ? гэдэг дээр л илүү анхаарч байна уу даа? Нэг ойрын жишээ л татахад 2020 оны 2 сард Samsung Galaxy 20 загвараа танилцуулсан бөгөөд үүнээс 8 сарын дараа 2020 оны 10-р сард шинэ Iphone 12 танилцуулагдлаа. Энэ хугацаанд илүү давсан үзүүлэлттэй шинэлэг зүйл гарах болгох болов уу? Гэсэн хүлээлтэд хүрч чадаагүй бөгөөд ердөө Samsung Galaxy 20 загварыг зарим үзүүлэлт рүү дөхөх загварыг сүр жавхлантай танилцуулсан билээ. Samsung хэрэглэгчдийн нэг хошигнол байдаг нь “Хэрвээ та хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 2 ЖИЛИЙН ӨМНӨХ гар утас худалдан авахыг хүсвэл iphone аваарай”. Хэдий хошигнол хэдий ч энэ нь хэрэглэгчид Apple компанийг шинэ инновацилаг зүйл танилцуулахыг хүлээсээр байгааг илэрхийлнэ. 