Richard Branson - Алдаа болгон амжилт

Дэлхий дээр яг одоо 7.9 тэрбум хүн амьдарч байна. Эдгээрийн 1 орчим хувь дэлхийн дээрх хамгийн баян хүмүүс байдаг. Хэрвээ та бусдаас өөрөөр сэтгэж, бусдаас илүү хичээхгүй бол үлдсэн 99% -тай ижилхэн амьдарна. Харин сул талаа давуу тал болгож, боломжгүй мэт зүйлсийг бий болгож чадсан гайхалтай эрхэм тэрбумтан Ричард Брансоны талаар та юу мэдэх вэ? Бусдаас өөр байдаг нь магадгүй чиний хамгийн том давуу тал гэдгийг тэр харуулж чадсан юм.

Ричард Брансон 1950 оны 7-р сарын 18-нд Лондон хотод айлын 3 дах хүүхэд болон мэндэлжээ. Түүний хүүхэд нас бусдынхтай адил тийм ч амар хялбар байсангүй. Ричард дислекси буюу унших чадваргүй гэх төрөлхийн өвчинтэй байсан бөгөөд уншиж, бичих чадвар муу байсан тул ангийнхаа хамгийн муу дүнтэй сурагч нь байжээ. Тэрээр сургуульд сурж байх хугацаандаа уг өвчинтэйгээ тасралтгүй тэмцэлдсэн ч эцэст нь 16 насандаа сургаалиас гарахаар шийдсэн. Түүний хичээлийн сүүлийн өдөр түүний багш түүнд чи нэг бол шоронд орно, эсвэл саятан болно гэж хэлж байжээ.

Багаасаа л сэргэлэн, бусдаас өөрөөр сэтгэдэг хүүхэд байсан Ричард сургуулиасаа гарч, бизнес хийхээр нэг мөр шийдсэн байв. Сургуулиасаа гарсны дараагаар Ричард найзынхаа байшингийн доод давхраас анхны бизнес болох “Student” гэх сэтгүүл хийхээр болсон байв. Түүний сэтгүүл амжилттай болж байсан ч тэрээр түүнээсээ мөнгө олж чадахгүй байв. Улмаар тэрээр сэтгүүлийнхээ борлуулалтыг нэмэхийн тулд шуудангаар аудио бичлэг зарж эхэлсэн ч харамсалтайн төд удалгүй түүний сэтгүүлийн бизнес дампуурав. Гэхдээ түүний хийж байсан шуудангаар аудио дуу, бичлэг зарж байсан бизнес нь амжилттай явж, цаашлаад  Virgin Records гэх компани байгуулан амжилттайгаар одоогийн бидний мэдэх Virgin грүп компанийн эхлэл тавигдав. Тухайн үедээ алдар нэртэй бүхүүл хамтлаг дуучид Ричардын студитэй хамтран ажиллаж байсан. Үүний дараагаар түүний байгуулсан Virgin Cola, Virgin Cars, Virgin Clothing, Virgin Vodka болон үүнээс олон компаниуд нь амжилтгүй удаа дараа дампуурч байв.

Гэхдээ тэр бууж өгөлгүй Virgin брендийн дор 40 гаруй компани амжилттай байгуулж, дэлхий даяар 65000 гаруй ажилтантай асар том компани бий болгож чадсан. Ричард Брансон нисэх онгоцны зах зээлээс эхлээд зочид буудал, санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд, фитнес болон сансрын аялал зэрэг бүхий л салбарт түүний байгуулсан Virgin компани хамгийн амжилттай болсон юм.

Өнөөдрийн байдлаар түүний нийт хөрөнгө 5 орчим тэрбум доллар бөгөөд унших чадваргүй өвчингөө бүрэн ялж чадаагүй ч дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болж чадсан гайхалтай эрхэм юм.

"Хамгийн сайн сургамжийг алдаа, бүтэлгүйтлээс суралц..." – Ричард Бристон

Нэмж сонирхуулахад 7-р сарын 11-нд түүний байгуулсан Virgin Galactic компани дэлхийн анхны сансрын аялалыг амжилттай болгосон юм.