QLED ТВ гэж юу вэ?

Samsung олон жилийн турш LED / LCD зурагтын технологийн тэргүүлэх эгнээнд явж, олон төрлийн шинэлэг дизайн, инновацилаг технологийг нэвтрүүлсээр байна. Энэхүү анхдагч байр суурь нь 2015 онд HDR технологийг нэвтрүүлснээр илүү баталгаажсан юм. Үүнээс хойш HDR технологийг өнгөний ялгарал, гэрлийн тодосгол гэх мэт олон сайжруулалт хийсээр хамгийн сүүлийн үеийн телевизийн технологи болох QLED дэлгэцийг нэвтрүүллээ. 

QLED ТВ-ийн ердийн зурагтаас ялгарах гол онцлог нь Quantum dot-based буюу квант цэг дээр суурилсан технологиор бүтсэн байдал юм. Тэгэхээр Quantum dot технологи гэж юу вэ? Гэсэн асуудлаар нийтлэлийн агуулгаа эхлье. 

Quantum dot технологи

Квантын цэг нь нано хэмжээс бүхий хэт нарийн хагас дамжуулагч юм. Эдгээр цэгүүд нь ширхэгийн хэмжээнээс хамааран өөр өөр өнгө ялгаруулдаг. Бага хэмжээтэй болох тусмаа цэнхэр өнгийг, том хэмжээтэй байх тусмаа улаан өнгийг ялгаж харуулдаг. Энгийн үгээр тайлбарлавал QLED дэлгэц нь дүрсийг илүү нарийвчлалтай, өнгөний ялгарал сайтай дамжуулдаг гэсэн үг. 

QLED-ын давуу тал

  1. Илүү тод, нарийвчлалтай өнгө 
  2. Нано хэмжээтэй квант цэгийн тусламжтай өнгөний ялгарал гаргадаг тул илүү нарийвчлалтай, тод, бодит өнгийг дамжуулдаг гэсэн үг. Энэ нь гэрэл зураг, график дизайн, видео засварлах гэх мэт өнгөний бодит мэдрэмж хэрэгтэй тохиолдолд хамгийн тохиромжтой дэлгэц болдгоороо давуу талтай.
  3. График элементүүдийг алдаа, хоцролтгүй дамжуулна
  4. Тод байдал 
  5. Нанокристаллын материал нь ердийн LCD-д байдаг том талстаас илүү сайн оптик шинж чанартай байдаг. Энэ нь ямар ч гэрэлтэй нөхцөлд дүрс тод харагдах боломжтой гэсэн үг юм. Шөнийн харанхуй, өдрийн нар туссан аль ч гэрэлд  дэлгэцийн гэрэл, өнгө хувирахгүй байх боломжтой. 
  6. Нимгэн, хөнгөн хавтан 
  7. Квант цэгийн тусламжтай илүү нимгэн, хөнгөн, уян хатан LCD үйлдвэрлэх боломжтой болсон. Үүний нэг жишээ бол Самсунг 65’ зурагт билээ. 
  8. Удаан эдэлгээ болон цахилгааны хэмнэлт 
  9. QLED дэлгэц нь энгийн LCD- с 20% -иар бага цахилгаан зарцуулдаг. Энгийн LCD дэлгэц дүрсний өнгийг тэнцвэржүүлэх, нэгтгэх гэж илүү их эрчим хүч зарцуулдаг бол QLED нь зөвхөн тухайн мөчид дамжуулж буй дүрсийн өнгийг л бодитоор дамжуулдаг тул илүү бага цахилгаан зарцуулдаг.

Бид зурагтаа байнга солиод байх боломжгүй тул худалдан авалтаа хийхдээ сайтар бодолцож хийх шаардлагатай болдог. Урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй, дүрсний чанар муудахгүй, мэдээж техникийн эвдрэл гарахгүй, гуравдагч технологитой саадгүй ажилдаг байх нь зурагт худалдан гол шалгуурууд билыээ. 

Бидний санал болгож буй бүтээгдэхүүн: 

Самсунг 65’ зурагт 