Оюутны ширээнээс Дэлхийн суутан - Марк Зүкерберг

   Дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг, фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зүкербергийн талаар та хэр их зүйл мэдэх вэ?

    Марк Зүкерберг багадаа компьютер тоглох, программ хөгжүүлэх сонирхолтой хүүхэд байсан бөгөөд түүний компьютерийн программ,  тоглоомд туйлын сониуч зан нь ирээдүйд фэйсбүүкийг үүсгэн байгуулахад чухал нөлөө үзүүлсэн. Тэрээр ахлах сургуулиа төгссөний дараа Харвардын их сургуульд программ хангамжаар гүнзгийрүүлэн суралцахаар шийдсэн бөгөөд Марк 2 дугаар курсдээ гэхэд л аль хэдийнээ 2 программ зохиосон, сургуульдаа нэр хүндтэй, алдартай сурагч болсон байв.

Зураг 1-1 : Марк Зүкерберг

     Удалгүй Марк болон түүний найзууд Харвардын оюутнууд ашиглах боломжтой Facemash нэртэй зураг оруулах, хоорондоо харилцах, сурагчид өөрсдийн нүүр хуудсаа үүсгэж болох сошиал харилцааны вебсайтыг бүтээснээр одоогийн Фэйсбүүкийн эхлэл тавигдсан юм. Марк Фэйсбүүкийг илүү олон хүнд хүргэх, дэлхийн алдартай харилцааны платформ болгох санаагаа улам хөгжүүлж, дан ганц Харвардын оюутнууд биш бусад сургуулийн оюутнууд бие биетэйгээ танилцаж, харилцах боломжтой болгон амжилттай өргөжүүлж байсан. Гэсэн хэдий ч Харвардын их сургуулиас хувь хүний аюулгүй байдал болон зохиогчийн эрхийн асуудлаар түүний хийж байсан ажлыг удаа дараа зогсоож байжээ. Эцэст нь тэр сургуулиа орхихоор шийдэж 2004 оны 2 сарын 4-нд Фэйсбүүкийн анхны вебсайт хувилбар болох thefacebook.com-ыг танилцуулж улмаар 1 сая хэрэглэгчтэй болж чадсан байв. Тасралтгүй хөгжүүлэлт, үйл ажиллагааны үр дүнд 2010 он гэхэд дэлхий даяар 500 сая гаруй хэрэглэгчтэй болж 2012 оны 3 сараас Фэйсбүүк анхны аппликейшнээ Андройд болон IOS ухаалаг утасны хувилбараар гаргасан. Эцэст нь 2020 оны 12 сар гэхэд Фэйсбүүкийг байнгын, идэвхтэй хэрэглэдэг 2,8 тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон нь сургуулийн харилцааны платформоос дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй онлайн харилцааны платформуудын нэг болж чадсан юм.

Зураг 1-2: Фэйсбүүкийн анхны хувилбар

     Марк Зүкерберг Фэйсбүүкийг эхлүүлэхдээ ердөө 19-хөн настай байсан бөгөөд хэрхэн компани байгуулах, хэрхэн бизнесээ эхлүүлэх талаар ямар ч мэдлэггүй байсан гэдэг. Марк нэг ярилцлагандаа “Хүмүүс үргэлж надаас яаж алдаа гаргахгүй байх вэ? гэж асуудаг, үнэн хэрэгтээ битгий алдаа гаргахаас зайлсхийх гэж хичээ. Учир нь чи маш их алдаа хийсээр л байх болно. Харин хамгийн чухал зүйл нь гаргасан алдаанаасаа хурдан суралцах хэрэгтэй, Бас хэзээ ч битгий бууж өг!" гэж хэлж байжээ.

     Марк Зүкербергийн хэзээ ч бууж өгдөггүй, сонирхсон зүйлээ тууштай шантралгүй хийдэг зан нь түүний дэлхийн хамгийн алдартай харилцааны платформыг бүтээх мөрөөдлийг бодит болгосон юм.

     Таны дотор таны төсөөлснөөс ч их хүч бий. Харин таны дотор нуугдсан тэрхүү хүчирхэг зан чанар Марк шиг дэлхийн амжилт руу хөтлөх ч юм бил үү?  