7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.05.03-2021.05.09

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Дэлхийн хамгийн том онгоц "Roc".
    Stratolaunch-ийн асар том "Roc"онгоц нь 117 метр далавчтайгаар дэлхийн хамгийн том онгоцны дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн 6 хөдөлгүүр, 28 дугуйтай уг дэлхийн хамгийн том онгоц нь одоогоор туршилтын шатандаа амжилттай байгаа бөгөөд эхний худалдаалагдах үнэ нь  400 сая доллар байна.

  2. Apple –ийн бүтээгдэхүүний хомсдол үүсж магадгүй байна.
    Apple –ийн бүтээгдэхүүнүүд энэ оны сүүлээр хомсдол үүсч хэрэглэгчдийн гарт цөөн тоогоор очиж магадгүй гэж Tim Cook мэдэгдлээ. Үүний шалтгаан нь корона вирусын улмаас үүссэн эдийн засгийн сөрөг нөлөө, хүний нөөцийн асуудлууд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад хүчтэй нөлөөлж байгаагаас болсон гэж үзэж байгаа бөгөөд мөн Apple-ийн шинэ M1 хүчирхэг чипний сайжруулалт болон үйлдвэрлэлтэнд цаг их шаардагдаж байгаагаас үүдэлтэй гэж мэдэгдлээ.

  3. Twitter олон дагагчтай хүмүүс аудио өрөө нээх боломжтой боллоо.
    Twitter нь 600 ба түүнээс дээш дагагчтай хүмүүст Clubhouse-тэй төстэй нийгмийн аудио өрөө болох Spaces-ийг нээх боломжийг олгож байна. Twitter эхлээд iOS болон Android төхөөрөмж хэрэглэгчдийг уг  шинэчлэлд хамруулахаар ажиллаж байна.

  4. Uber компани цахилгаан машин үйлдвэрлэхээр болжээ.
    Uber компани Их Британийн цахилгаан машин үйлдвэрлэгч Arrival компанитай хамтарж цахилгаан машин үйлдвэрлэхээр боллоо. Уг цахилгаан машиныхаа эхний зургийг олон нийтэд дэлгэж, цахилгаан машин сонирхогч болон хэрэглэгч нарт загварын талаар нээлтэй санал хүсэлт хүлээн авч буйгаа мэдэгдлээ. Тэд анхны цахилгаан машинаа 2023 оны эхээр гаргах төлөвтэй байна.

  5. Дэлхийн хамгийн анхны 2НМ чип танилцуулагдлаа.
    IBM компани дэлхийн анхны 2НМ чип технологийг танилцууллаа. Шинэ чип нь хумсны чинээ хэмжээтэй бөгөөд 50 тэрбум транзистор багтаан бүтээсэн байна. IBM компанийн мэдэгдсэнээр энэ чип нь 7НМ процессорт ашиглагддаг чипүүдтэй харьцуулахад 45%-иар өндөр гүйцэтгэл, 75%-иар илүү эрчим хүчний хэмнэлт хийх боломжтой.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain Tech булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой. Sain Tech.