Ноолууран эдлэлийг угаалгын машинд угааж болох уу?

Ноолуур бол дулаан, хөнгөн, үнэтэй атлаа эмзэг материал. Тэр ч утгаараа ноолууран хувцас, эдлэл нь онцгой анхаарал, халамж шаарддаг. Тиймээс угаах үедээ хувцасны шошго дээрх угаах заавартай танилцахыг зөвлөдөг ба ихэнх шошго дээр хуурай цэвэрлэгээ эсвэл гараар угаах гэсэн зааврыг тавьсан байдаг. Энэ нь хамгийн найдвартай сонголт хэдий ч угаалгын машинд ноос, ноолууран эдлэл угаах горим байдаг бол тохиргоог зөв тааруулан хувцас, эдлэлд гэмтэлгүйгээр угаах боломжтой. 

Угаалгын машинаар угаах

Ноолууран хувцас, эдлэлийг угаалгын машинд угаахдаа хоорондоо орооцолдох, сунах эрсдэлээс сэргийлэн торон уут ашиглах шаардлагатай. Мөн угаалгын машиныг хамгийн нарийн циклээр буюу торго, ноос, ноолууран эдлэл угаах горимд тохируулах хэрэгтэй. Хэрвээ таны хэрэглэж буй угаалгын машинд ноолууран эдлэл угаах тохиргоо байхгүй тохиолдолд гараар угаах нь тохиромжтой. 

Ямар төрлийн угаалгын нунтаг ашиглах вэ? 

Ноолууран хувцсанд тохирох, зориулалтын угаалгын нунтаг ашиглах нь ноолууран хувцасны  эдэлгээг уртасгахад тусална. Ноолуур угаахад тохиромжтой хэд хэдэн төрлийн угаалгын нунтаг байдаг бөгөөд таны угаалгын нунтаг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. 

  • Хэрэв нунтаг угаагч бодис хэрэглэх бол усанд урьдчилан уусган хэрэглэх 
  • Цайруулагч бодис, хлор эсвэл хүчилтөрөгч дээр суурилсан бодисыг хэрэглэж болохгүй
  • Сонгосон угаалгын нунтгын заавартай танилцаж, дагаж мөрдөөрэй.
  • Зөөлрүүлэгч эсвэл ангижруулагч ашиглахдаа хувцасны овор хэмжээнд тохируулах хийх 

Ноолууран хувцсыг хэрхэн хатаах вэ?

Ноолууран хувцас, эдлэлийг угаалгын машинаас гаргасны дараа хатаагч ашиглахаас татгалзаарай. Үүний оронд  агааржуулагч, паар, нарны шууд тусгалаас хол хавтгай гадаргуу дээр өөрийнх нь  хэлбэр дүрсийг алдагдуулахгүйгээр дэлгэн, өрөөний хэмд хатаагаарай. 

Санал болгох бүтээгдэхүүн: 

SAMSUNG WM 8KG WD80K5410OS/LP