Шинэ жилийг мэдрүүлэх киноны жагсаалт

Гэр бүлээрээ тухлан суугаад зурагтны удирдлагаа гартаа атган шинэ жилийн кинонууд үзэцгээе. Хэзээд хуучрашгүй, халуун дулаан уур амьсгал авчрах, дурсамж сэдрээх, босоод бүжиглэмээр, хүүхдүүдээ удаанаас удаан тэвэрмээр, өвлийн өвөөд захиа бичмээр сэтгэгдэл төрүүлэх киноны жагсаалтыг хүргэж байна. 

Гэртээ ганцаараа 1, 2, 3

Хэзээ ч хуучрашгүй шинэ жилийн киноны жагсаалтыг тэргүүлэх кино бол “Гэртээ ганцаараа” франчайз цуврал билээ. Асуудал үүсгэгч, адтай Кевины шинэ жилийн адал явдал танай гэрт New York-н төв талбайн гацуурыг, Dunkin-ы тоглоомын дэлгүүрийг, Линколин гудамжний цас бударсан үдэшийг авчрах болно.

Жавар өвөө

Үлгэр уншиж, өвлийн өвөөд итгэдэг хүүхэд насны орос хэв маягийг авчрах кино бол Жавар өвөө юм.

12 сар | Двенадцать месяцев 1972

14-р зууны үед бичигдсэн, Samuil Marshak-ын  12 сар үлгэрээс сэдэвлэсэн уг кино хойд ээж, муу санаат эгч гэх Үнсгэлжин төрлийн зохиолтой ч киноны зураглал, хийц нь социализмын үеийн шинэ жилийн уур амьсгалыг авчрах болно.

Beauty and the Beast: The Enchanted Christmas

1991 онд гарсан Араатан ба Гоо үзэсгэлэнгийн өөр нэгэн шинэ жилийн, музикл хувилбар бол Beauty and the Beast: The Enchanted Christmas билээ. Үндсэн зохиолоосоо ялгарах онцлог дүр бол Маестро Форте гэх pipe organ байх болно. Уг хөгжим танай гэрт 16-р зууны уур амьсгал, хөгжмийн мэдрэмжийг авчрах болно.

Christmas Carol

Өгөөмөр, сайхан сэтгэл хэчнээн чухал болохыг энэ киноноос мэдэх болно. Charles Dickens-н 1843 онд хэвлэгдсэн ижил нэрт зохиолоор хэд хэдэн кино бүтсэн ч шинэ жилийн гайхалтай уур амьсгалыг авчрах нь яалтчгүй  2009 онд бүтсэн Christmas Carol юм.

Санта Клаус / Santa Clause 1 /1994/

Санта Клаусын амьдардаг газар, тоглоомын үйлдвэрийг хамгийн сэтгэл догдлуулмаар харуулсан кино бол 1994 оны Санта Клаус юм. Энэ кино бол бидний төсөөллийг дэлгэцэд бодит мэт буулгасан сэтгэл догдлуулам киноны нэг билээ.

Гринч 2018

Анимэйшны эхний хэсгээс эхлээд дэлгэцийн урд баяр хөөр, инээд баясал, сэтгэл догдлуулам, хайр бялхам мэдрэмжээр таныг уях кино бол Гринч 2018 юм. Шинэчлэн хийгдэж буй бусад киноны адил илэрхийлж буй санаа нь илт сайжирсан төдийгүй хараа булаам зураглал, Tyler Gregory Okonma –н шинэчлэн зохиосон хөгжим нь орчин үеийн шинэ жилийн уур амьсгалыг гэрт тань авчрах болно.

All I Want for Christmas | 1991

Бүх хүүхдийн ээж, аав эвлэрэх албагүй ч, миний ээж аав эвлэрэх ёстой гэснээр киноны үйл явдал өрнөж эхэлнэ. Уг кинонд гарах өхөөрдөм хөөрхөн, хэрсүү Hallie-н үг үйлдэл бүр таны хайрыг татна гэдэг эргэлзэхгүй байна. Хөнгөн, хөөрхөн, хар бараан зүйлгүй инээдмийн романтик үзэхийг хүсвэл энэ киног санал болгож байна.

Rise of Guardans

Дэлхийн бүх хүүхдийг хамгаалагч нар бидний төсөөлснөөс тэс өөрөөр дүрслэгдэнэ. Coca Cola-н рекламнаас хоногшсон том, тарган, гэнэн цайлган Санта Клаусын зураглал ширүүн дориун дүрээр дүрслэгддэг ч нөгөө л шинэ жилийн гайхалтай уур амьсгалыг үгүй хийгээгүй нь гайхалтай. Хүүхдийн итгэл үнэмшил хэчнээн чухал болох, бид хэзээ том болдгийг энэ киноноос үзээрэй.

Тариф новогдоний | 2008

2008 онд амьдардаг эмэгтэй, 2009 онд амьдардаг эрэгтэй утсаар ярилцсаар бие биендээ дурлаж эхэлнэ. Тэд уулзахаар хичээхэд юу болох бол? Найзууд нь хэрхэн хүлээж авах бол? Уулзаж чаддаг болов уу?

2000-д оны шинэ жилийн уур амьсгалыг авчрах, хуучны мэдрэмжийг сэргээх хөнгөн инээдмийн кино.

The Polar Express | 2004

Chris Van Allsburg-н 1985 онд хэвлэгдсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино таныг сонирхолтой, адал явдалтай байдлаар хойд туйлруу аялуулах болно.Та Санта клаусад итгэдэг үү? Жингэнэх хонхны дуус сонсогдсоор байгаа юу? Итгэл үнэмшлээ алдаагүй хэн бүхэнд зул сарын жингэнэх хонхны дуу сонсогдохоор байх болно.

Элф | Elf 2003

Их дэлгүүрийн тоглоомын тасгын гэрэл асаж буй хэсэг, Zooey Deschanel-ын дуулж буй хэсгүүд бол энэ киног заавал үзэх шалтгаан юм. Зул сарыг аврахад ганц хүний итгэл үнэмшил хэчнээн чухал болохыг уг киноноос үзээрэй.

Шинэ жилийн догдлол, мэдрэмж бол жирийн нэг сэтгэл хөдлөл, байнга тохиолддог үйл явдал төдий зүйл биш билээ.Энэ үе бидэнд дурсамж сэдрээж, эргээд хүүхэд болгодог онцгой үе, хүүхдүүдийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамж бүтээдэг шидэт сар юм.  Кино театрт байгаа мэт сонсогдох AI Quantum дуугаралт, дүрс, нягтаршлын алдаагүй дамжуулалт бүхий 4К дэлгэц  танд илүү бодит, дэргэд мэт гүнзгий мэдрэмж, уур амьсгалыг мэдрүүлэх болно.

Танд санал болгох бүтээгдэхүүн: 