NETFLIX компанийн дараагийн зорилго.

Анх 1997 онд байгуулагдаж өдгөө дэлхийн хамгийн алдартай видео, кино контентын платформ Netflix тоглоомын салбарт хөл тавьж байгаагаа албан ёсоор зарлалаа. Эхний ээлжинд тэд гар утасны тоглоом зохион бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд тус тоглоомуудыг зөвхөн Netflix хэрэглэгчид ямар ч нэмэлт төлбөр төлөхгүйгээр тоглох боломжтой юм.  

Компани тоглоомын төслийг хуучин EA болон Oculus тоглоомын салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн Майк Верду ахлан ажиллахаар болжээ.

Netflix компани : "Бид үзэгчдийн хамгийн дуртай цуврал болох Black Mirror Bandersnatch болон Stranger Things кинонуудыг гар утасны тоглоом болгох тал дээр ажиллаж байна. Тоглоомыг Netflix-ийн гишүүд захиалгат кино, олон ангит кинотой адил нэмэлт төлбөргүйгээр тоглох болно. Эхний ээлжинд бид гар утасны тоглоомд анхаарлаа төвлөрүүлэх болно" гэж мэдэгдлээ.

Одоогийн байдлаар ямар төрлийн тоглоом гарах, хэрхэн Netflix –ийн хэрэглэгч нар тоглоомоо тоглох талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

Нэмж сонирхуулахад Netflix компани одоогийн байдлаар 209 сая гаруй хэрэглэгч дэлхий нийтээр бүртгэлтэй байдаг бол үүнээс гадна 80 сая орчим хэрэглэгч төлбөр төлөлгүй бусдын хаягаар нэвтэрдэг, хаягаа хуваалцдаг гэсэн албан бус судалгаа байдаг байна.