• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Ажил бол урамшуулал

“Ажил бол урамшуулал авах хэрэгсэл биш, ажилтай байгаа минь өөрөө урамшуулал”

Аливаа бизнесийн байгууллагад ажилтан бол хөгжлийн хамгийн том хөшүүрэг юм.

Бизнесээ томруулъя, байгууллагаа хөгжүүлье гэвэл ажилтнаа хөгжүүлэхээс гадна ажилтныхаа хандлага, байгууллагадаа, ажилдаа сэтгэлтэй болгох тал дээр нь анхаарах цаг болсоныг өнөө цагт аль ч түвшинд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа.

Ажил олгогч зүгээр нэг ажил олгогч биш болж, ажилтан энгийн нэгэн ажилтан байхаа больж, байгууллага гэдэг нэгэн том гэр бүлийн системд шилжсэнээр хамт олон материаллаг сэтгэлгээнээс салж, илүү дотоод үнэт зүйлсэд анхаарлаа хандуулдаг болсон байна. Өөрөөр хэлвэл байгууллага, ажилтан хоёрын хооронд “Хайр”-ын харилцаа байдаг бөгөөд ажилтандаа хайртай байгууллага түүнийг бүхий л түвшинд дэмжиж, хөгжүүлдэг бол байгууллагадаа хайртай ажилтан жинхэнэ бүтээгч байж чаддаг.

Дэлхийд эдийн засаг, техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг Япон улсын хөгжилд хүний нөөцийн талаар явуулсан бодлого нь хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тэдний хувьд хамгийн чухал нь насан туршийн хөдөлмөрийн систем ба хамт олны хамтын шийдвэр гаргах процесс юм. 

Японы компаниудын шийдвэрт хамтын сэтгэл шингэсэн байдаг нь амжилтыг хурдасгасан аж. Япончууд үргэлж бүлгийн нэрийн өмнөөс сэтгэн боддог. Хүн өөрийгөө юуны түрүүнд бүлгийн нэг гишүүн гэдгээ ухаардаг, харин хувь хүнийг нэг бүхэл зүйлийн эд эс гэж үздэг. Яг энэ зарчим Хятадад ч байдаг ба тэд ажилтанг шагнаж урамшуулахдаа ч нийтэд нь  шагнадаг байна.

Тэгвэл хэрхэн хамт олны нэг хэсэг болох вэ?

Өдөр бүр нэгэн хэвийн ажлын зар харсаар, ажлын байранд тавигдах шалгуурт хүрэхгүй гэж өөрийгөө бодож, хэзээ нэгэн цагт боломж нээгдэхийг хүлээж, ажилгүй суугаа мянга мянган иргэд бий. /Монгол улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 39182 идэвхтэй ажил хайгч байна/ Тэгвэл хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц бүрдүүлэлтийн нэгэн шинэлэг арга бий болсон нь тохирох ажлын байраа олж амжаагүй хүмүүст тэгш боломж олгох, хувь хүний үзүүлэлтүүд дээр тулгуурласан “Масс сонгон шалгаруулалт”-ын систем манайд төдийгүй дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Энэ нь орчин цагийн залууст өөрийгөө таниулж, хамт олны нэг хэсэг болох маш том боломж юм. Дэлхийд томд тооцогдох APPLE,  SAMSUNG, AMAZON, COCA-COLA зэрэг байгууллагууд ч дээрх “Масс сонгон шалгаруулалт”-ын аргыг хэрэглэж ажиллах хүчээ сонгодог болсон.

Харин хувь хүний үзүүлэлт гэдэгт:

  1. Зөв хандлага
  2. Багаар ажиллах чадвар
  3. Стрессээ даван туулах чадвар
  4. Үнэнч, тууштай байдал
  5. Хариуцлага

гэх мэт зүйлс орж болно.

Энэхүү аргаар ажиллах хүчээ бий болгох нь байгууллагаа гэсэн чин сэтгэлтэй ажилчдыг цуглуулж чаддаг. Сэтгэлтэй ажилтан бусад ажилтнуудыг бодвол ажлаас гарах магадлал 25% бага, ажил дээрээ алдах гаргах магадлал 60% бага, бусадтай харьцуулахад бүтээмж нь 18%-иар өндөр, сэтгэлтэй ажилтантай байгууллагын харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж 37%-иар илүү өндөр байдаг нь судалгаагаар батлагджээ.

Гэвч өнөөдөр Монгол ажилтны нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмж 40,3%-тай гарч байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт бөгөөд үүнд хоёр тал, өөрөөр хэлбэл компанийн удирдлага, ажилтан аль аль нь буруутай гэсэн судалгаа ч байна.

Өнөөдөр Монголын төрийн ба хувийн хэвшлийн байгууллага, компаниудын бүх ажилтнууд юу юунаас илүү “Ажил бол урамшуулал авах хэрэгсэл биш, ажилтай байгаа минь өөрөө урамшуулал” гэсэн сэтгэлгээтэй болж, хийж байгаа ажлынхаа бусдад өгөх үнэ цэнийг ойлгодог болвол энэ их шилжилт хөдөлгөөн, ажлын байрны стресс бухимдал, үл ойлголцол, бүтээмжгүй байдал багасах нь гарцаагүй.

Иймээс чин сэтгэлтэй ажилтан бол байгууллагадаа хэмжиж баршгүй үнэ цэнийг бүтээдэг, хөгжлийн хөшүүрэг юм.