• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Монгол анх удаа Apple брэндийн 2019 оны онцгой арга хэмжээг синхрон орчуулга Reaction Live байдлаар үзэгчдэд хүргэлээ

Apple брэндийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаа (WWDC) уламжлал ёсоор АНУ-ын Калифорн мужийн Купертино хотод, Стив Жобсын театрт 2019 оны 9 сарын 10-нд өглөөний 10 цагаас эхэллээ. 

Тус үйл ажиллагааг “Сайн электроникс” компани Монголд анх удаа синхрон орчуулга болон бүрэн тайлбартайгаар Монголчууддаа шууд дамжуулан хүргэлээ. Шууд дамжуулалтыг Шангрила дахь Apple store-оос хоёр өөр хэлбэрээр нэгэн зэрэг цацагдсан юм.

Синхрон орчуулгыг Дэйл карнеги институтийн Монгол дахь салбарын захирал Э.Чинзоригийн  хүргэж, Reaction Live-ийг Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн төлөөлөл Lumino хамтлагийн дуучин Батхишиг, NBA talk нэвтрүүлгийн хөтлөгч Идэр-Ууган нар хөтлөн хүргэлээ.

Apple компани энэ удаагийн үйл ажиллагаагаараа цоо шинээр Apple Arcade хэмээх тоглоомын платформ, Apple Watch series 5, шинэ iPad болон хамгийн их хүлээлт үүсгээд байсан iPhone 11 утсыг танилцуулсан юм. iPhone 11 гар утас нь  11,  11 pro, 11 Pro Max гэсэн гурван загвартайгаар бүтээгджээ.