Ларри Пэйж – Дэлхийн хамгийн алдартай хайлтын систем

Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж бол өнөө үеийн хамгийн агуу инженерүүдийн нэг юм. Одоо цагийн хамгийн их ашиглагддаг хайлтын систем, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд болох Google гражаас эхэлсэн гэдгийг та мэдэх үү? Энэ бол мөрөөдлөө биелүүлж, санаагаа бодит ажил хэрэг болгосон Ларри Пэйжийн гайхалтай амжилтын түүх юм.

Ларри Пейж 1973 оны 3-р сарын 26-нд АНУ –ын Мичиган мужид төрсөн. Түүний аав ээж нь хоёулаа компьютерийн шинжлэх ухааны профессор байсан бөгөөд тэрээр бага насандаа компьютерийн талаарх сонин, сэтгүүл, номд их дуртай хүүхэд байжээ. Ларри 6 настайдаа анх компьютертай болсноор компьютерийн технологид улам дурлах болсон. Тэрээр ахлах сургуулийнхаа хамгийн шилдэг хүүхэд байсан.

Улмаар ахлах сургуулиа төгссөний дараагаар Ларри Пэйж Стэнфордын Их Сургуульд компьютерийн инженер мэргэжлээр суралцаж, ирээдүйн хамтрагч Сергей Бринтэй танилцжээ. Тэд хамтдаа судалгааны төсөл дээр ажиллаж улмаар ямар нэг зүйлийг хялбар, хурдан хайж олох зорилготой хайлтын системийг бүтээжээ. Энэ нь одоогийн бидний мэдэх Google компани байсан юм.

зураг 1 - Ларри Пэйж болон Сергей Брин

Ларри Пейж, Сергей Брин нар хайлтын системийн санаагаа илүү бодит болгох хөрөнгө мөнгө болон шинэ компьютер байгаагүй тул профессоруудаасаа байнга мөнгө, тусламж гуйж байжээ. Тэдний санаа нь профессоруудад их таалагдаж байсан тул ихэнх профессорууд тэдэнд хөрөнгө оруулсан. Тэд хайлтын системийг дотуур байрандаа эхлүүлсэн ч тэд энэ төслийг компани болгон өөрчлөх шийдвэр гаргаж, дэлхийн хамгийн алдартай хайлтын системийг гэрийнхээ гражаас эхлүүлэхээр болсон.

Ларри интернетийн үсрэнгүй хөгжлийг харж, интернет суурьтай хайлтын систем болгох зорилготой Google нэртэй компаниа 1998 оны 8-р сард үүсгэн байгуулжээ. Google гэдэг нь 10100 гэсэн утгатай юм. Google хэд хэдэн удаа санхүүгийн хямралтай тулгарч байсан ч Ларри Пэйж үргэлж манлайлагч, шинийг санаачлаж түүнийгээ зоригтой хийдэг нь түүнийг дэлхийн хамгийн алдартай хайлтын систем болон дэлхийн хамгийн том технологийн компани болгосон юм.

зураг 2 - Ларри Пэйж

Өнөөдрийн байдлаар Google нь 2 их наяд долларын үнэлгээтэй, асар том корпорац компани болон өргөжөөд байна.

 "Хэрэв таны хийж буй зүйл бусдад галзуу мэт санагдахгүй байвал та буруу зүйл хийж байна гэсэн үг." - Ларри Пэйж