• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Хэрэв та Iphone, Ipad, Ipod touch-ыхоо нууц кодыг мартсан эсвэл таны төхөөрөмж түгжигдсэн бол яах вэ?

Хэрэв та төхөөрөмжийхөө нууц кодыг мартсан эсвэл таны утас түгжигдсэн байна гэх зурвас гарч ирвэл та дараах алхмуудыг хийгээрэй.

Та нууц кодоо хэд хэдэн удаа буруу оруулвал таны дэлгэц дээр төхөөрөмж түгжигдсэн гэсэн зурвас гарч ирнэ. Хэрэв та нууц кодоо санахгүй бол таны утасны тохиргоо тэр чигтээ устана гэсэн үг юм. Ингэснээр таны хувийн мэдээллээс гадна тус төхөөрөмж дээр хадгалагдсан байсан зураг бичлэг ч бүгд устана. Харин Icloud backup хийсэн тохиолдолд та мэдээллээ сэргээх боломжтой юм. Доорх заавраас хэрхэн төхөөрөмжийхөө нууц кодыг устгах зааврыг уншаарай.

Нууц кодоо устгах

Хэрэв Icloud Backup хийсэн бол та төхөөрөмжөө шинэчилсний дараагаар мэдээллээ дахин сэргээх боломжтой.  Харин Backup хийгээгүй тохиолдолд таны утас restore  (шинэчлэгдсэн ) хийсний дараа таны бүх мэдээлэл устах юм.

  1. Хэрэв танд ITUNES байхгүй бол өөрийн компьютер болон Мас дээрээ татаарай. Зааврын дагуу ажиллахын тулд танд компьютер заавал хэрэг болно.
  2. Төхөөрөмжөө компьютертэйгээ холбохоосоо өмнө та нууц дугаараа устгах төхөөрөмжөө авч дараах алхмуудыг хийнэ үү.
  • Iphone X болон түүнээс хойшхи загварууд, Iphone 8 болон iphone 8+: Side button (түгжих товчлуур)-ыг дуу ихэсгэх, намасгах товчлуурын аль нэгтэй зэрэг удаан дарж унтраана уу. Side button товчлуурыг дарсан хэвээр өөрийн төхөөрөмжөө компьютертэйгээ холбоорой. recovery-mode screen гарч иртэл хүлээнэ үү.
  • Face ID-тай Ipad: top button (түгжих товчлуур)-ыг дуу ихэсгэх, намасгах товчлуурын аль нэгтэй зэрэг удаан дарж унтраана уу. Side button товчлуурыг дарсан хэвээр өөрийн төхөөрөмжөө компьютертэйгээ холбоорой. recovery-mode screen гарч иртэл хүлээнэ үү.
  • Iphone 7, Iphone 7 plus болон долдугаар үеийн Ipod touch: side button (эсвэл top button)-ыг удаан дарж төхөөрөмжөө унтраана уу. Дуу намсгах товчлуур дээр удаан дарсан хэвээр компьютертэйгээ холбоод recovery-mode screen гарч иртэл хүлээнэ үү.
  • Iphone 6s болон түүнээс өмнөх загварууд, ipodtouch (зургаа болон түүнээс өмнөх үеийн): side button (эсвэл top button)-ыг удаан дарж төхөөрөмжөө унтраана уу. Home button-ыг удаан дарж компьютерт холбон recovery-mode screen гарч иртэл хүлээнэ үү.
  1. Энэ үед Itunes-д restore (шинэчлэх) болон update (сайжруулах) сонголт гарч ирнэ. Restore сонголтыг хийнэ үү. Itunes таны төхөөрөмжид зориулсан программ хангамжийг татах болно. Хэрэв шинэчлэх үйл явц 15 минут ба түүнээс дээш хугацаа үргэлжилбэл таны төхөөрөмжийн recovery-mode screen унтрана. Энэ тохиолдолд та дахин 2-4 алхмуудыг хийнэ үү.
  2. Үйл явц дуустал түр хүлээнэ үү. Үүний дараа төхөөрөмжөө тохируулан дахин ашиглах боломжтой болно.