Жефф Безос – Дэлхийн хамгийн баян хүн

Интернет сүлжээтэй байхад л бид дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн хэрэгтэй зүйлсээ онлайн дэлгүүрээс худалдан авч, өөрийн хүссэн газраа хүргүүлэх боломжтой болжээ. Тэгвэл интернет худалдаа, онлайн дэлгүүрийн анхдагчдын нэг Амазоныг Жефф Безос хэрхэн энгийн нэгэн онлайн номын дэлгүүрээс дэлхийн хамгийн том онлайн худалдааны дэлгүүр болгосныг та мэдэх үү?

Бидний мэдэх Жефф Безос 1964 оны 1 сарын 12-нд “Jeffrey Preston Jorgensen” нэртэйгээр шинэ Mексикт мэндэлжээ. Харамсалтай нь түүнийг төрөхөд түүний аав ээж нь ахлах сургуулийн сурагчид байсан бөгөөд тун удалгүй тэд салцгааж, Жеффийг 4 настай байхад түүний ээж дахин гэрлэж улмаар Жефф Безос нэрийг авчээ. Жефф зун болгон хөдөө өвөөгийндөө үхэр болон тугал хариулдаг байсан бөгөөд тэрээр багадаа юм эвлүүлж тоглох, аливаа юмны шийдлийг олох дуртай хүүхэд байв.

Ахлах сургуульдаа Жефф Макдоналдс-д бургер хийж, мах шардаг ажил хийдэг байсан. Энэхүү ажил нь түүнд үйлчлэгчдэд үзүүлэх үйлчилгээ, доод албан тушаалтан байх, сайн менежер ямар байхын үнэ цэнийн талаар боломжтой бүх зүйлсийг ойлгох, сурах боломжийг олгожээ.

зураг 1 - Жефф Безос ахлах сургуульд байхдаа.

Ахлах сургуульдаа тэрээр онц сурлагатан байсан тул ахлах сургуулиа төгсөөд онолын физикчээр коллежид элсэн оров. Гэхдээ түүнд бүх зүйл сайнгүй байсан бөгөөд хичээлээ ойлгоход, хийхэд тун хэцүү байв.  Хэдийгээр тэр ухаантай сэргэлэн залуу байсан ч тэрээр коллежийн энгийн нэгэн оюутны 5 минутанд бодох бодлогыг 3 цаг ч бодоод хариуг нь гаргаж чаддаггүй байсан байна. Улмаар тэр хэзээ ч физикч болохгүйгээ ухаарч мэргэжлээ компьютерийн шинжлэх ухаанаар солихоор шийдсэн.  Тэрээр Принстон их сургуулийг  цахилгаан инженер болон компьютерийн шинжлэх ухааны мэргэжлээр онц дүнтэй амжилттай төгсжээ. Түүнийг төгсөхөд Интел компани ажиллах санал тавьсан боловч тэрээр ажлынхаа гараагаа Пител гэх теле харилцаа холбооний компаниар эхлүүлсэн. Жефф олон төрлийн ажил, олон төрлийн албан тушаал эрхэлж байсан.

Улмаар 90-ээд оны эхээр интернет харилцаа холбоо хурдацтай хөгжиж байх үед Жефф үүнийг ашиглан шинэ зүйл хийж болох боломжийг олж харсан байв. Тиймээс тэрээр өндөр цалинтай ажлаасаа гарч, өөрийн анхны гарааны бизнес болох онлайн ном зарахаар болжээ. 1993 онд  анхны компаниа “Cadabra” гэж нээсэн ч дараа нь дэлхийн хамгийн том гол шиг дэлхийн хамгийн том онлайн номын дэлгүүр байгуулах зорилгоор уг нэрийг “Amazon” болгон шинэчлижээ. Анхандаа цөөн тооны ном худалдаалж, өөрийн биеэр хүргэдэг байсан Жефф-д аав ээж нь хөрөнгө оруулж улмаар 1998 онд зөвхөн номын дэлгүүр биш олон төрлийн бараа зарах боломжтой болж өргөжсөн. Үүний дараагаар Жефф дампуурлын ирмэгт нийлээд хэдэн удаа хүрч байсан боловч тэрээр шантралгүй хичээж, үргэлж шинийг санаачлан хэрэгжүүлж улмаар амазон нь олон тербум долларын корпораци болж, Жефф Безос албан ёсоор дэлхийн хамгийн баян хүн болсон.

зураг 2 - Амазон анхны оффис

Тэрээр 2021 оны байдлаар 196.2 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад 1-рт бичигдэж байна.

“Хэрэв та хийж буй ажлаа чин сэтгэлээсээ хийвэл ямар ч ажлаас үүрэг хариуцлагыг сурч болно. Сургуульд сурахынхаа хажуугаар ажил хийх нь надад сургуульд заадгаас өөр зүйлийг сурахад тусалсан” – Жефф Безос

ззураг 3 - Жефф Безос 

Таньд ч бас түүн шиг одоо хийж байгаа зүйлээсээ илүү амжилтанд хүрэх боломж бий.