Alibaba группийг үүсгэн байгуулагч Жэк Ма одоогоор 37.5 тэрбум долларын хөрөнгөтэй Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг. Асар олон бүтэлгүйтэл дундаас хэрхэн хамгийн том, хамгийн алдартай онлайн худалдааны компанийг бий болгосон тухай та бүхэнд танилцуулъя.
Жек Ма 1964 оны 9-р сарын 10-нд Хятадад нэгэн даруухан айлд мэндэлсэн. Тэрээр үргэлж англи хэл сурахыг хүсдэг хүүхэд байсан бөгөөд 100 гаруй километр дугуйгаар англи хэлний сайн дурын хичээл руу явдаг байсан. Тэр үед түүний Хятад нэр нь дуудахад хэцүү байсан бөгөөд түүний найзууд нь анх Жек гэдэг нэрийг түүнд өгсөн гэдэг. Бага наснаасаа л хүнд хэцүү үеийг туулж, олон бүтэлгүйтэл, гологдолтой нүүр тулгарч байсан. Жек Ма бага сургуулийнхаа шалгалтанд хоёр удаа унасан. Дунд сургуулийн шалгалтандаа гурван удаа тэнцээгүй. Хотынхоо хамгийн муу их сургуульд хоёр удаа бүтэлгүйтсэнийхээ эцэст суралцах эрхээ авсан. Мөн Жек Ма Харвардын Их Сургуульд 10 удаа өргөдөл гаргаж байсан бөгөөд тэр бүр татгалзсан хариу авч байжээ.
Жек хэзээ ч сайн сурагч байгаагүй. Тэр үргэлж хичээл дээрээ муу авдаг байсан. Гэхдээ тэр суралцахаас хэзээ ч буцаж байгаагүй. KFC Хятадад байгуулагдахад 24 хүн энэ ажилд орохоор ярилцлаганд орсон ч 23 хүнийг хүлээж авсан. Жек Ма тэнцээгүй цорын ганц залуу байсан. Тэр бас Цагдаагийн байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан 5 хүний нэг бөгөөд цорын ганц татгалзсан хариу авсан хүн байсан.
3 жил суралцны эцэст Жек сургуулиа Англи хэлний багшаар амжилттай төгсөж англи хэлний багшаар сарын ердөө 12 доллараар ажилладаг байсан. Гэхдээ тэр хэзээ ч шантраагүй бөгөөд тэвчээртэй байх хамгийн чухал гэдгийг тэрээр ойлгож байсан. 1995 онд Жек найзтайгаа цуг Америк руу явж тухайн үед анх удаагаа интернет гэдэг зүйлийг олж харжээ. Тэр үед Жек Ма Хятад улсын интернет хэрэглээ болон түүнийг ашиглан гайхалтай бизнес хийж болох боломжийг олж харав. Ямар ч компьютер, программ болон интернетийн мэдлэггүйгээр Жек Ма Хятадад интернет компани байгуулсан. Гэсэн хэдий ч түүний байгуулсан эхний 2 компани тэр дороо дампуурав. Үүнээс 4 жилийн дараагаар тэрээр 17 найзыгаа цуглуулж, "Alibaba" нэртэй онлайн худалдааны дэлгүүрийг бий болгохын тулд хөрөнгө оруулахыг ятгажээ. Түүний гол зорилго нь интернетийг ашиглан худалдан авагч бараагаа шууд авах боломжийг олгох байсан. Гэхдээ түүний эхлэл тийм ч амар байсангүй. "Эхэндээ би зүгээр л амьд үлдэхийг хүсч байсан. Эхний гурван жилд бид тэг орлого олсон." Гэвч түүний тасралтгүй хичээл зүтгэл, алсын хараан удалгүй дэлхийн өнцөг булан бүрээс хэрэглэгч, хөрөнгө оруулагчдыг татаж эхлэв. Мөн компани Goldman Sachs -аас 5 сая доллар, SoftBank -аас 20 сая доллар босгож чадсан.
Түүнээс хойш Alibaba нь Хятадын хамгийн том онлайн худалдааны компани болж чадсан. Амазон болон eBay -ээс илүү их ашиг олж, зөвхөн худалдааны компани байхаас илүүтэй асар том технологийн компани болон тэлж, улмаар Жэк Ма дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж чадсан. Мөн Alibaba компани 2014 онд дэлхийн зах зээлд IPO гаргаж, түүнээсээ $25 тэрбум долларын хөрөнгө босгож чадсан нь одоогоор түүхэндэх хамгийн том IPO татаж чадсан компани болсон.
"Хэзээ ч битгий бууж өг. Өнөөдөр хэцүү байж болно, маргааш улам дордох болно, гэхдээ нөгөөдөр чи гялалзах болно." - Жак Ма