Анх ашиглалтанд гарсан цагаасаа хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой байдлаараа бусдаас ялгардаг Apple компанийн ухаалаг утасны IOS үйлдлийн системд хүн болгоны төдийлөн ашиглаад байдаггүй ухаалаг, ашигтай олон функц нуугдсан байдаг. Тэгвэл IOS 14 үйлдлийн систем дээрх хүмүүсийн тэр болгон мэдээд байдаггүй сонирхолтой, мэдүүштэй тохиргоонуудыг танилцуулъя.
Дуу таних функц нь шаардлагатай буюу сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан хүрээлэн буй орчноо чагнан сонсох боломжийг олгодог онцлогтой функц юм. Идэвхжүүлсэн тохиолдолд дуу таних функц нь утсанд урсгал ус, галын дохиолол, нохой хуцах, нялх хүүхэд уйлах, хашгирах, машины дуут дохио, хаалганы хонх болон бусад холбогдох дуу чимээг сонсох боломжийг олгодог.

Хэрвээ эдгээрээс аль нэгийн илрүүлэх үед мэдэгдэл байдлаар таны утсанд ирэх болно.
Setting ->> Accessibility ->> Sound Recognition ->> ON болгон идэвхжүүлэн ашиглах боломжтой.

IOS 14-ийн тусламжтай та YouTube-ийн 4K видеог iPhone iPad, iPad, ялангуяа Apple TV дээр үзэх боломжтой. IPhone ба iPad-д 4K дэлгэц байдаггүй боловч 1080p-ийн нягтралаас өндөр нягтаршилаар боломжтой байдаг.

IPhone ба iPad дээрх контентыг 1440p HDR эсвэл 2160p HDR форматаар үзэх боломжтой бол Apple TV нь бүрэн 4K видеог дэмждэг.

Энгийн камертай iPhone-оор сэлфи хийхдээ уг зургийг эргүүлж харуулах буюу толин тусгалын эффектийг ашиглах боломжтой юм.

Settings ->> Camera ->> Mirror Front Camera идэвхжүүлсэнээр уг функцийг ашиглах боломжтой.
Apple компани iOS 14 дээр FaceTime видеогоо iPhone эсвэл iPad-ийн дэлгэцийг харж байгаа ч гэсэн харьцаж байгаа хүнээ нүдээрээ харж байгаа мэт харагдуулах боломжтой байдаг.

Та Setting ->> Facetime ->> Eye Contact функцийг идэвхжүүлэн илүү ухаалгаар видео дуудлага хийгээрэй.
Ямар нэгэн зургийг олоход хялбар болгох үүднээс зурган дээр нэр нэмж оруулах боломжтой боллоо. Та Photos -руугаа орж гарчиг өгөх зургаа сонгон дээш нь болгосноор Add Caption хэсэгт зургандаа нэр өгөх боломжтой.

Хэрэв та нүүр хуудсуудаас аль нэгэн хуудас нуухыг хүсвэл үндсэн дэлгэц дээр удаан дарж, доод талд байгаа зөвлөсөн хэсэг дээр дараад, аль хуудсыг нуух гэж байгаагаа сонгох боломжтой.

Back Tap нь хэрэглэгчдэд iPhone-ийн ард хоёр буюу гурван удаа товшиж янз бүрийн үйлдэл хийх боломжийг олгодог.

Back tap ашиглан Control Center, Notification Center, Lock screen, Home screen, App Switcher, дууны чангалах, суллах, Siri, утасны дууг хаах, Screenshot хийх гэх мэт олон үйлдэл хийх боломжтой.
Та дээрх функцүүдийг ашиглан утсаа илүү боловсронгуй, зугаатай ашиглаарай.