iPhone хэрэглэгч, сонирхогчид болон хөгжүүлэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд ойрхон боллоо. Өнгөрсөн 6 сарын 7-10 –ны хооронд зохион байгуулагдсан Apple WWCD 2021 хөгжүүлэгчдийн арга хэмжээн дээр танилцуулагдсан ухаалаг утасны IOS 15 үйлдлийн системын туршилтын хувилбар хэрэглэгч нарт ирлээ. Та өнөөдрөөс эхлэн туршилтын хувилбарыг өөрийн утсан дээрээ суулгах боломжтой юм. Энэ удаагийн IOS 15 –г хэрэглэгдийг анхаарлаа төвлөрүүлэх, утсаа илүү ухаалгаар ашиглан их зүйл хийхэд туслах зорилготой болгон хөгжүүлсэн. Дараах шинэчлэлтүүд нь таньд таалагдана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Apple компани хэрэглэгчдийг хоорондоо холбогдох аргыг илүү хялбар, илүү ухаалаг болгон сайжруулжээ. Facetime дуудлага хийх үед хэрэглэгчдэд студийн дуугаралт, орчны дууг хязгаарлах микрофон, таны царайг фокуслаж арын гадаргуугаас тодотгох болон хэрэглэгч хоорондоо утсаа хуваалцах SharePlay үйлчилгээг нэмж оруулжээ. SharePlay функцээр та найзтайгаа хамт дуу сонсох, дуртай кино болон концертоо Apple TV+ ашиглан үзэнгээ FaceTime дуудлага хийж хамтдаа үзэх боломжтой болж байна.

FaceTime дуудлага нь Apple-ийн төхөөрөмжүүдээс гадна Android болон Windows хэрэглэгч нар веб хөтөч ашиглан холбогдох боломжтой юм.
iOS 15 нь хэрэглэгчдэд анхаарлаа төвлөрүүлж, анхаарал сарниулах зүйлсийг бууруулахад тусладаг. Шинэ фокус функц нь хэрэглэгчийн анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч буй зүйл дээр үндэслэн мэдэгдэл шүүх шинэ функц юм. Фокус функц нь хэрэглэгчдийн ажлын цагаар эсвэл унтахаар хэвтэж байх үеийн контекст дээр үндэслэсэн бөгөөд фокусыг нэг Apple төхөөрөмжид тохируулах үед бусад Apple төхөөрөмжид автоматаар тохируулагддаг. Мөн төвлөрүүлэх функц нь тохируулагдсан үед бусад холбогдох гэж байгаа хүмүүст мессеж автоматаар илгээх бөгөөд энэ нь хэрэглэгч одоогоор холбогдох боломжгүй байгааг харуулах болно.

Мэдэгдлийн виджет нь илүү том, мэдэгдэл хаанаас ирж байгааг харуулах зурагтай болж шинэчлэгдсэн. Ингэснээр хүмүүс мэдэгдлийг танихад илүү амархан болох юм.

Live Text функц
Live Text нь төхөөрөмж дээрх хиймэл оюун ухааныг ашиглан зураг дээрх текстийг таньж, хэрэглэгчдэд түүнийг таньж унших болон бичиг баримт болгон хадгалах боломжтой болгодог. Apple Neural Engine-ийн хүчээр камер илүү хүчирхэг, ухаалаг болж дан ганц зураг дарахаас илүүг хийх боломжтой боллоо.

Safari нь нэг гараараа удирдахад илүү хялбар болж, мэдээллийг харуулах шинэ дизайнтай болжээ. Шинэ таб нь авсаархан бөгөөд дэлгэцийн доод хэсэгт байрладаг тул хэрэглэгчид табуудын хооронд хялбархан шилжих боломжтой. Таб грүп нь хэрэглэгчдэд табуудыг хадгалах, бусад төхөөрөмжөөс хүссэн үедээ хялбархан нэвтрэх боломжийг олгодог.

Apple нь дэлхийн хамгийн шилдэг газрын зургийг бүтээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд iOS 15 нь навигаци, эрэл хайгуул хийх цоо шинэ аргуудаар газрын зургийг улам бүр өргөжүүлж байна. Хэрэглэгчид хотуудад хөршүүд, арилжааны хорооллууд, өндөрлөг барилга байгууламжууд, шинэ замын өнгө, шошго зэргийг олох, танихад илүү хялбар болсон. Энэ бол газрын зургаар дамжуулан ертөнцийг харах цоо шинэ арга юм.

Цаг агаарын аппликейшнд цаг агаарын өгөгдлийг үндэслэн өөрчлөгддөг динамик зураглалыг байршуулж өгсөн. Мөн нарны байршил, хур тунадасыг илүү нарийвчлалтай тусгаж өгдөг бөгөөд бороо, цас орж, зогсох үед мэдэгдэл илгээдэг болсон.