Apple компани iOS 15, iPadOS 15 хувилбаруудын анхны олон нийтийн туршилтын хувилбарыг хэрэглэгч нар татах боломжтой боллоо.
Туршилтын хувилбарыг татаж, суулгахаасаа өмнө уг үйлдлийн систем нь бүрэн төгс програмчлаагүй, зарим нэг алдаа гарж таны утсыг гацааж магадгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс iOS 15 туршилтын загварыг ашиглахаасаа өмнө өөртөө хэрэгтэй файл болон зурагнуудаа хувилан хадгалахыг танд зөвлөе.

Шинэ iOS 15 нь iPhone 6s болон түүнээс хойшхи загваруудад суух боломжтой. Харин шинэ iPadOS 15 нь iPad mini 4 ба түүнээс хойшхи хувилбарууд, iPad Air 2 ба түүнээс хойшхи хувилбарууд, iPad 5-р үе ба түүнээс хойшхи хувилбарууд болон бүх iPad Pro загваруудтай хэрэглэгч нар суулгах боломжтой байна. Туршилтын хувилбар нь таны утасны “Software Update” хэсэгт байдаггүй тул та дараах зааврыг ашиглан утсандаа суулгаарай.

Дээрх заавар танд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Хэрвээ танд ямар нэгэн асуух зүйл байгаа бол коммент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй. Хэрвээ таны утсан дээр татагдахгүй эсвэл ямар ч алдаагүй татагдсан ч гацаад ашиглахад хүндрэлтэй байвал та өөрийн багтаамжаа шалгаж үзээрэй. Туршилтын хувилбар тул утасны багтаамжаас хамаарч утсыг гацаах тохиолдол байдаг.