• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

IOS 12 - ТАНЫ АНЗААРААГҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ 9 ШИНЭЧЛЭЛ

Өнөөдрийн нийтлэлээр бид саяхан гарсан IOS 12-ийн нэмэлтүүд болон шинэчлэлүүдийг онцолж байна. iPhone энэ удаагийн шинэчлэлээрээ ухаалаг утасны хэрэглэгчдэд тун өөр боломжуудыг санал болгосон юм. Өмнө нь ухаалаг утсыг тултал нь ашиглах хөгжүүлэлтийг хийдэг байсан бол энэ удаад үр дүнтэй хэрэглээг илүү голчилсон шинэчлэлийг хийжээ. Уг хувилбарыг iPhone 5S-ээс хойших загваруудад суулгах боломжтой бөгөөд утасны хурд хэд дахин сайжирсныг онцольё.

УХААЛАГ СОНОРДУУЛГА

Ухаалаг утасны хамгийн хэрэгтэй боломжуудын нэг болох сонордуулгыг (notification) илүү ухаалаг байдлаар ашиглах боломжийг IOS 12 олгов. Их сонордуулга авах нь цаг үеэс хоцрохгүй, ажлаа цагт нь хийх зэрэг олон давуу талыг үүсгэдэг ч хэт их сонордуулга биднийг үймүүлж орхих нь бий. Өмнө нь зөвхөн сонордуулгыг нэгмөсөн хаах сонголттой байсан бол одоо lock screen болон чимээ (buzz) гаргахыг нь хязгаарлаж, зөвхөн сонордуулгын хэсгээсээ (notification center) харах боломжтой болжээ.

 Мөн нэг аппаас ирж буй сонордуулгууд нэг багц болж харагддаг болсон нь сонордуулгын хэсгийг маш цэгцтэй болгож өгчээ.

ИЛҮҮ САЙН СОНС

Settings > Control Center > Customize гэсэн дарааллаар орж "Hearing" гэсэн сонголтыг нэмээрэй. Чимээ ихтэй, юм сонсоход хэцүү газар явж байхдаа энэхүү тохиргоог хийснээр та чихэвчээ ашиглан илүү сайн, илүү чанга, илүү тодоор сонсох боломж бүрдэх юм.

УХААЛАГ KEYBOARD

Энэхүү нэмэлт танд лаптопны хуруу мэдрэгчийг ашиглаж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Утаснаас тексттэй ажиллахад, текстээ засварлахад, идэвхжүүлэхэд тун хүнд байсан үе ард хоцорч байна. Та зай авах товч дээрээ удаан дараад текстээ хүссэнээрээ идэвхжүүлэх боломжтой.

ДУУНЫХАА НЭРИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ?

Дууны үгийг нь мэдэж байсан ч нэрийг нь санахгүй, мэдэхгүй үе тохиолдож байсан уу? Тэгвэл Apple Music хайлт хэсэг дээр уг дууныхаа санаж байгаа үгээ бичээд л тухайн дуугаа олох боломж бүрджээ. Мөн үгс багтсан бүх дууны илэрц танд харагдана.

ИЛҮҮ ИХ ТӨВЛӨР - DO NOT DISTURB САЙЖРУУЛАЛТ

Утасны сонордуулга, чимээ зэргийг хязгаарлаж өгдөг "Do Not Disturb"-ийн илүү ухаалгаар ажиллах боломжтой болсон. Өмнө нь зөвхөн сонордуулга, чимээг хаах цагаа тааруулдаг байсан бол "Энэхүү байршилд ирэх үед идэвхжүүлэх", "Орой болтол идэвхжүүлэх" зэрэг олон автомат сонголттой болсон байна.

ХЯНА, ХЯЗГААРЛА - ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЛЭЭ

IOS 12 дээр хийгдсэн хамгийн том нэмэлт нь утасны хэрэглээгээ хянах, хязгаарлах боломж юм. Ухаалаг утасны зохистой хэрэглээг дэлхий даяар ярьж буй энэ үед Apple ухаалаг утасны үр дүнтэй хэрэглээнд зориулсан энэхүү шинэчлэлийг хийснээр шүүмжлэгчдээс “оноо” авав. Аль апп-ийг хэр их хугацаагаар, хэр олон удаа ашиглаж байгаа вэ, тухайн апп-ийн нийт хэрэглээнд эзлэх хувь нь ямар байгаа вэ гэх мэтээр бүхий л байдлаар хэрэглээгээ хянах боломж бүрдээд байна. Мөн хэрэглээгээ хянасны үр дүнд хэт их ашиглаж байгаа аппдаа урьдчилан хязгаар тогтоох боломж нь хамгийн том давуу тал. Хувь хүмүүс ухаалаг утсаа илүү үр бүтээлтэй ашиглах, хэрэгцээт апп-д илүү цагийг зарцуулах, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ утасны хэрэглээг хянах зэрэг боломжийг санал болгож буй энэхүү шинэчлэл нь хүмүүсийн ухаалаг утсанд хандах хандлагыг өөрчлөх даацтай нэмэлт байлаа.

ДУРСАМЖАА БҮТЭЭЕ - ЗУРАГНЫ ХАЙЛТЫН САЙЖРУУЛАЛТ

IOS 12-ийн сайжруулалтын нэг томоохон хэсэг нь зурагны хайлтын хүч юм. Зургаа байршлаар нь хайх боломжийг илүү сайжруулж өгсөн бөгөөд нийт 4 сая байршлыг нэмж өгсөн байна. Ингэснээр өөрийн зурагнуудыг хамт авахуулсан хүнээрээ, байршлаараа, цаг хугацаагаар нь гээд бүх л төрлөөр нь хайх боломж бүрдэж байна. Мэдээж зурагнууд ангиллын дагуу цуглуулга /collection/ болж, тун эмх цэгцтэй ордгийг сануулах нь зүйтэй.

FACEID САЙЖРУУЛАЛТ

iPhone X дээр нэмэгдсэн томоохон шинэчлэлүүдийн нэг болох FaceID дээр мөн сайжруулалт оржээ. Өмнө нь нэг утсан дээр ганцхан хүний царайг таниулах боломжтой байсан бол одоо хэд хэдэн царайг таниулах боломжтой боллоо. Хүмүүс утсаа найзууд, гэр бүлийнхэн зэрэг ойр дотны хүмүүстээ их хэрэглүүлдэг тул уг шинэчлэл зайлшгүй хийгдэх ёстой байсан билээ.

НУУЦ ҮГЭЭ МАРТСАН УУ? АСУУДАЛГҮЙ!

Бид өдөр дутамдаа маш олон апп, вэбсайтад бүртгүүлдэг. Бүртгүүлэх бүрд ижил нууц үг хийх үү, эсвэл өөр нууц үгүүд хийх үү гэх мэт асуудал тулгардаг. Зарим үед үүнээс болоод нууц үгүүддээ төөрөлдөж мартах, хольж солих нь бий. Тиймээс iPhone IOS 12 та бүхэнд FaceID-аараа бүртгүүлсэн апп, вэбсайт руугаа нэвтрэх боломжийг олгож байна. Та өмнө нь нууц үгийн менежмент хийх зориулалттай 1password, LastPass, Secrets зэрэг аппуудыг хэрэглэдэг байсан бол танд энэхүү шинэчлэл бүр хялбар тусах болно.

 Settings > Passwords & Accounts > AutoFill Passwords гэсэн дарааллын дагуу тохиргоо хийж бүртгүүлсэн вэбсайтууд руугаа уг аппуудаа нээх шаардлагагүйгээр шууд FaceID-аараа нэврэх боломж бүрдсэн байна.