• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

iPhone 11 танилцуулав

Өнгөрөгч сарын 10-нд АНУ-ын Калифорни мужид байрлах Стив Жобсын театрт Аpple Компани уламжлал болсон шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа хийсэн. Энэ үеэр Аппле-ийн үнэнч хэрэглэгчдийн тэсэн ядан хүлээж байсан шинэ загварын  утаснуудаас гадна Аппле цаг, apple arcade, Apple tv+, мөн шинэхэн Ipad танилцуулагдсан юм.

Хамгийн сүүлд хамгийн гоё нь. Iphone 11, Iphone 11 Pro, Iphone 11 Pro Max.

iPhone 11

Iphone 11-ийн хувьд зургаан өнгөний сонголттой, 6.1 инчийн LCD дэлгэцтэй байна. 12МР-ийн хос камер нь өргөн болон хэт өргөн  зураг авна. Түүнчлэн харанхуй бүүдгэр орчинд Nightmode буюу шөнийн горим автоматаар идэвхжиж, нам гэрэлд ч гоё зураг авах боломжтой болсон байна. Мөн  хойд урд аль ч камераараа 4К чанартай бичлэг хийж болно.  Iphone 11 А13 bionic чиптэй бөгөөд үйлдвэрлэгчид үүнийг ухаалаг утсанд байгаа хамгийн хурдан CPU гэж тодорхойлжээ. АНУ-ын зах зээлд тус утасны эхлэх үнийг 629$ байхаар тогтсон байна.

iPhone 11 Pro

Шинэ бүтээгдэхүүн танилцуулах эвэнт ингээд дуусав гэж бодтол Applе компанийн ерөнхий захирал: “бид үнэхээр гайхамшигтай нэгэн зүйлийг бүтээсэн” гэж тэмдэглээд Iphone 11 Pro болон Iphone 11 Pro Max утаснуудыг танилцууллаа. Тэрээр эдгээр бүтээгдэхүүнийг мэргэжлийн эсвэл мэргэжлийн бус ч өөртөө хамгийн хамгийн сайныг хүсдэг хүмүүст зориулсан гэдгийг онцолсон байна. Хамгийн анхны PRO гэх тодотголтой эдгээр загваруудыг Зэвэрдэггүй ган болон хамгийн бат бөх шилээр хийж, 4 өнгөний сонголттойгоор худалдаанд гаргахаар болжээ. Мөн адил А13 bionic чиптэй, цэнэгээ илүү удаан барьдаг, усанд илүү тэсвэртэйгээс гадна, 12МР-ийн хос биш харин гурвалсан камертай байна. АНУ-ын зах зээлд Iphone 11 Pro 999$-с эхлэн харин Iphone 11 Pro Max 1099$-с эхлэн худалдаалагдаж байгаа юм. 

Бусад танилцуулгууд үзэх:

    iPhone 11 танилцуулавiPhone 11 танилцуулавiPhone 11 танилцуулавiPhone 11 танилцуулавiPhone 11 танилцуулавiPhone 11 танилцуулав