Intel компани - Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч

Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн анхдагчдын нэг Intel компанийг 1968 онд АНУ Калифорниа мужид Robert Noyce, Gordon E. Moore, Max Palevsky болон Arthur Rock нар үүсгэн байгуулжээ. Noyce болон Moore нар хагас дамжуулагчийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс бөгөөд $2.5 сая долларын хөрөнгө оруулалттайгаар анхны үйл ажилгаагаа эхлүүлжээ. Тухайн үед тэд компаниа Moore Noyce гэж нэрлэх хүсэлтэй байсан ч Intel буюу integrated Electronics гэж нэрлэсэн байна.  Энэхүү нэр нь Intelco нэртэй сүлжээ буудлын газар байсан бөгөөд тус газраас нэрийн худалдан авч өөрсдийн компаниа нэрэлжээ.

Intel компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн чип болон микропроцессор байсан бөгөөд уүний дараагаар тэд компьютерийн эх хавтан, нэгдсэн цахилгаан хэлхээ, график чип, олон төрлийн харилцаа холбоо болон компьютерийн төхөөрөмжүүд үйлдвэрлэх болжээ. Intel бизнесийн зорилтоо хүрэхийн тулд анх DRAM буюу Dynamic Random Access Memory-г худалдаанд гаргасан болов ч борлуулалт тиймч сайн байсангүй. Учир нь тэдний бүтээгдэхүүн тэдний өрсөлдөгч болох Японы хагас дамжуулагч үйлдвэрлэгч болон IBM компанийн бүтээгдэхүүний сүүдэрт дарагдан өнгөрсөн юм. Улмаар Intel компани их хэмжээний алдагдалд хүрч, DRAM биш микропроцессор үйлдвэрлэхээр болсон байна. Микропроцессор үйлдвэрлэхэд хөрөнгө их хэмжээгээр шаардагдсан тул Intel компани хувьцаагаа олон нийтэд гаргаж (IPO) түүнээсээ $6.8 сая долларын хөрөнгө  босгожээ.  Үүний дараагаар тэд анхныхаа Intel 4004 процессорыг үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь одоогийн бидний хамгийн сайн мэдэх Pentium процессорын эхлэл болсон юм.  Pentium гарснаар Intel-ийн зах зээлд эзлэх байр суурь хүрээгээ тэлж, тухайн үеийн бүхий л компьютерийг процессороор ханган, процессорын салбарыг тэргүүлэх болжээ.

Зураг 1 : Intel анхны чип INTEL 4004

Intel хүрээгээ улам тэлж 2010 оны 8-р сард компьютерийн хамгаалалтын технологи, программ хангамж үйлдвэрлэгч McAfee худалдан авч, мөн тэр жилдээ утасгүй сүлжээний Infineon Technologies-ийг худалдан авсан билээ. Дараа жил нь тэд Египтийн зах зээл рүү орж SysDSoft компанийг худалдан авснаас  гадна 2013 оны сүүлээр ZTE корпорацтай хамтран ухаалаг утасны үйлдвэрлэл дээр хамтран ажиллахаар болов. Тэдний хамтын ажиллагаа улам өргөжиж, дан ганц компьютерийн зах зээл гэлтгүй ухаалаг утасны чипний зах зээлийг ч ноёрхож эхсэн түүхтэй.

Одоогоор Intel компани дэлхийн хамгийн том чипны үйлдвэрлэгч болсон бөгөөд дэлхий дээрх нийт комьютерийн 79.3% -ийг процессороор хангаж байна. Нийт $217.9 тэрбум долларын хөрөнгөтэй, 110.200 гаруй ажилчинтай дэлхийн хамгийн том, хамгийн алдартай технологийн компаниудын нэг болж чадсан байна.