Хятад улс хүүхдэд онлайн тоглоом тоглох цагийн хязгаарлалт хийлээ.

Хятад улс бага насны хүүхдийг онлайн тоглоомын донтолтоос урьдчилсан сэргийлэх зорилготой арга хэмжээ авч эхэллээ. Хятадын үндэсний хэвлэл мэдээллийн газрын мэдээлснээр бага насны хүүхдийг 7 хоногт 3-аас дээш цаг тоглуулахгүй байх хориг тавьсан байна. Энэ хориг нь 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхдүүд зөвхөн баасан, бямба, ням гаригуудад 20-21 цагийн хооронд л тоглох боломжтой юм.

Харин тоглоом болон онлайн платформын компаниуд тоглоомонд бүртгүүлэх бүртгэлийн системийг үнэн зөв, баталгаатай байх тал дээр нь ажиллах юм. Мөн тун удахгүй хятадад онлайн тоглоомд бүртгэл үүсгэхийг хүсвэл заавал пасспортыг шалгадаг болох юм. 2018 онд Хятадын технологийн аварга Tencent компани өөрсдийн Honor Of Kings гэдэг тоглоомон дээрээ уг цагийн хязгаарыг анх хэрэгжүүлж байжээ.

Одоогоор уг хориг нь тийм ч хатуу биш байгаа бөгөөд 12 хүртэлх настай хүүхэд өдөрт 1 цаг, харин 13 – 18 насны хүүхэд өдөрт дээд талдаа 2 цаг тоглох боломжтой байна. Гэхдээ зарим бага насны хүүхдүүд VPN ашиглан тоглосоор байгаа бөгөөд энэ дээр тоглоом зохион бүтээгч компаниудыг хятадын засгийн газраас арга хэмжээ авахыг шаардаж байна.

Энэ шийдвэрийн дараагаас Хятадын томоохон тоглоомын компаниудын хувьцаа уналтанд ороод байна.  