Хувцас эдлэлээ угаах горимын дагуу угаагаагүйгээс үүдэлтэй асуудал

Awareness Ихэвчлэн материалд тулгуурлахаасаа илүү хурдан угаах горим дээр угаадаг бол хувцсанд ямар асуудал үүсдэг вэ? Мөн хурдан горимд угааж болох хувцас эдлэлүүд орно.

Бидний өдөр тутамдаа өмсөж, хэрэглэж буй хувцас, хэрэгсэл бүр өөр өөрийн онцлог, материалын шинж чанартай тул хямд байна уу? үнэтэй байна уу? гэдгээс бус хэрхэн угааж, арчилж байгаагаас бүрэн хамаарна. 

Тиймээс угаалгын машин ашиглаж хувцас, хэрэглэлээ угааж байгаа үед тохирох горимын дагуу угаагаагүйгээс ямар асуудлууд үүсэж  болох талаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.

Хувцасны эдэлгээ, чанар муудах

Угаалгын машинаар хувцасаа угааж байгаа үед хир толбыг бүрэн арилгахгүй байх, хувцасны эдэлгээ муудах, өнгөө алдах, агших, сунах гэх мэт асуудлууд үүсэх нь угаалгын машины чанар, муудсан тохиргоо алдагдсан гэх мэт хий хардалт төрүүлэхэд хүргэдэг. Гэвч энэ бүх асуудлууд нь угаалгын машины тохиргоог хувцасны материалын онцлогт тохируулан сонгоогүйгээс л болж үүссэн байдаг. Жишээ нь угаалгын машины он, төрөл, загвараас хамааран:

  • Хэвийн угаах
  • Хурдан угаах
  • Усны температур тааруулах
  • Эргэлтийн хурдыг тааруулах 
  • Эко тохиргоо
  • Толбо арилгах 
  • Гүн бохирдолтой эдлэл угаах
  • Хүүхдийн хувцас 
  • Спорт хувцас 
  • Ноолууран эдлэл

Хөвөн даавуун эдлэл угаах гэх мэт хувцас, материал бүрт тохирсон тохиргоо, угаах нөхцөл сонголтоор байдаг. Бид энэ бүгдийг анзаараагүйн улмаас дээр дурдсан асуудлууд үүсч болно. 

Угаалгын машины тохиргоо алдагдах

Та угаалгын машин худалдан авахад дагалдан ирдэг гар товхимолыг анхааралтай уншиж, заавар зөвлөгөөтэй танилцаж байсан уу? Ихэнх тохиолдолд хүмүүс уншилгүйгээр хаа нэгтэй далд хийх, Үүнээс үүдэн угаалгын машины тохиргоог зөв хийхгүй байх, буруу горимд угаах, буруу товчлуурууд дээр ээлжлэн дарснаар машины ажиллах тохиргоог алдагдуулдаг. 

Тиймээс цахилгаан барааг худалдан авахдаа худалдааны зөвлөхөөс сайтар лавлаж асуух эсвэл гар товхимолтой сайтар танилцах, ажиллах, нөхцөл, горимын дагуу ажиллуулж, техник, технологийн давуу талыг мэдрээрэй. 

Үргүй зардал гарах

Угаалгын машины тохиргоог зөв тохируулаагүйгээс үүдэх дараагийн эрcдэл бол үргүй зардал гарах. Та угаалга хийхдээ ихэвчлэн ямар горим дээр тохируулан угаадаг вэ? Эзэгтэй нарын хувьд нэг л угаах горимыг ашиглан бүх төрлийн хувцас, хэрэглэлээ угаах нь элбэг ба ингэснээр үүсэх нүдэнд харагдахгүй урсгал зардал гарах нь элбэг. 

Жишээ нь би цаг хэмнэх үүднээс бүх хувцасаа хурдан угаах горим буюу 30 миниутын угаалгын горимд тааруулдаг гэж бодъё. Гэтэл энэ тохиолдолд хувцасны гүн хир, толбыг арилгах боломжгүй. Тиймээс би дахин дахин 30 миниутын угаалгын горимд тохируулан гүн хир, толбыг арилгахын тулд угаалгын нунтагийн хэмжээг нэмж, усны температур, эргэлтийн хурдыг өөрчилснөөр миний сонгосон горимыг машин тооцоолон угаах хугацааг 30 - аас 60 минут болж өөрчлөх боломжтой. 

Энэ мэт тооцоолоогүй үйлдлээс үүдэн төлөвлөөгүй улаалгын цаг, эрчим хүч, усны зардал нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс угаалгын машины ажиллах горимтой сайтар танилцаж, хувцас, эдлэлд тохирох горимыг сонгох нь цаг хугацаа, мөнгө санхүүд хэмнэлттэй ухаалаг шийдэл болно. 