• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Huawei P30 загварууд

HUAWEI P30 ЗАГВАР - УХААЛАГ УТАСНЫ ШИНЭ ЭРИН

Бид Huawei Mate 20 Pro загварын утасны тоймыг тун дэлгэрэнгүй бичсэнийг та бүхэн санаж байгаа байх. Huawei P30 загвар нь өмнөх шуугиан тарьсан 20 Pro загварын зарим нэг сул талыг засаж, илүү сайжруулсан гэхээр ямар өндөр үзүүлэлттэй утас болсон нь ойлгомжтой. Тухайлбал, дэлгэцний супер спектрум мэдрэгч, 5 дахин татах Hybrid zoom, өндөр нягтралтай оптик линз, шинэ Huawei (ToF) камер, оптик болон хиймэл оюун ухаант дүрс тогтворжуулах технологийг шинээр нэмж өгчээ.

Фото зураг
Оршилд онцолсончлон Huawei P30 утсаараа дамжуулан гэрэл зурагт шинэ эрин үеийг авчирч байгаа нь хүмүүсийн хамгийн ихээр ярилцах сэдэв болж байна. Huawei P30 утас нь 40 мегапиксел бүхий супер мэдрэгчтэй үндсэн камер, 16 мп хэт өргөн өнцгийн камер, 8 мп телефото камер гэсэн гурвалсан лейка (Leica) камерын системээр тоноглогджээ. Гар утасны зураг авах чадварыг үнэлдэг DxOMark-аас уг гар утсанд 112 оноо өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэрэлгүй бүдэг орчинд, хөдөлгөөнтэй буюу хол байгаа обьектийг өндөр чанартай авах чадамж нь үнэхээр гайхалтай. 

Мэдрэгчийн технологийн үндсэн өөрчлөлт нь хэрэглэгч зураг/видеог илүү өргөн өнцгөөр, илүү гэгээлэг дахин давтагдашгүй өнгөөр авах боломжийг олгожээ. Зургийн обьектийг татах супер спектрум линз нь маш нимгэхэн бөгөөд оптик, хосмог, дижитал гэсэн гурван томруулагчтай. Эдгээр томруулагч нь зургийн обьектийг гурав, тав, бүр 30 дахин татаж өгнө.

Видео
Huawei P30 серийн утаснууд нь синематик эффектийн онцгой чадамжтай. Супер спектрум мэдрэгч, оптип болон хиймэл оюунт дүрс тогтворжуулагч нь өндөр нарийвчлалтай, сарнилт үгүй, бага гэрэлтэй орчинд ч тод видео хийх боломжийг олгодог. Түүгээр зогсохгүй супер оптик линз нь обьектыг санаанд оромгүй түвшинд ойртуулах чадалтай бөгөөд хэрэглэгчдэд өөрийн авсан видеонд арын хөгжим дэвсэх, тусгай эффектүүд оруулах боломжийг олгодгоороо гар утасны видео хийдэг жижигхэн студитэй болсон мэт сэтгэгдлийг төрүүлэх вий.

P30 гар утас танд дүрсийг энгийн болон татсан хэлбэрээр нэгэн зэрэг бичих боломжийг олгож буй нь үнэхээр догь. Яг л энэ видеонд харуулж байгаа шиг.

Дизайн 
P30-ийн дизайныг хүрээлэн буй орчноос санаа аван бүтээжээ. Есөн давхаргатай нано оптик өнгөнүүдийн уусалттай бөгөөд шилэн болорын цайвар, хойд туйлын ууссан цэнхэр өнгийн сонголтуудтай. Дэлгэцний нүүрэн дотор байршуулсан хурууны хээ мэдрэгч нь түргэн бөгөөд найдвартай байхаар зохион бүтээгджээ. Өнгөний сонголтын хувьд Huawei P30 утас нь цайвар цэнхэр болон цэнхэр, хар гэсэн сонголттой юм.